Британийн хааны гэр бүл хаанаас орлогоо олдог вэ?

Хатан хаан Элизабет, ханхүү Харри болон түүний гэргий Меган нарыг өдийг хүртэл санхүүгийн хувьд дэмжсээр ирсэн ч тэрээр таны бодож байгаа шиг тийм ч баян, чинээлэг хүн биш аж. "The Sunday Times" сэтгүүлд 2016 онд хатан хаан II Элизабетийн нийт хөрөнгө 442,92 сая ам доллар бөгөөд орлого нь татвар төлөгчид болон өөр хоёр эх үүсвэрээс бүрддэг гэжээ. Харин энэ сарын 8-ы өдөр  ханхүү Харри, түүний гэргий Меган нар хааны удмын гэр бүлээс тусдаа, бие даан амьдарч, санхүүгийн хувьд хараат бус байхаар шийдсэн гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл хатан хааны гэр бүл орлогоо хэрхэн бүрдүүлдгийг сонирхоцгооё. 

Британийн хааны гэр бүл хаанаас орлогоо олдог вэ?

1 Хатан хаан жил бүр татварын орлогоос хувь хүртдэг

"Sovereign Grant" сан нь татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг хэмээн BBC мэдээлсэн. "Crown State" буюу Их Британийн газар нутаг, үл хөдлөх хөрөнгийн бүх ашгийг засгийн газарт өгсний хариуд хатан хаан "Crown State"-ийн 25 хувьтай тэнцэхүйц мөнгөн хөрөнгө тус сангаас хүртдэг ажээ. "The Wall Street Journal"-ийн мэдээлснээр тус сан 2019 онд 107,1 сая ам.долларын хөрөнгөтэй байжээ. Хааны гэр бүлийн санхүүгийн тайланд "Sovereign Grant" сан нь хатан хааны гэр бүлийн аялал, ордны засал, тохижилт, өдөр тутмын хэрэгцээ болон бүх ажилчдынх нь цалинг төлдөг хэмээн дурдсан юм. Гэхдээ Британийн The Telegraph сонинд тус сан хааны ордны ёслолын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зардлыг төлдөггүй бөгөөд бусад хөрөнгийг өөр үүсвэрүүд бүрдүүлдэг гэжээ.

Хатан хаан жил бүр татварын орлогоос хувь хүртдэг

2 "Privy Purse" хатан хааны хувийн данс

"Duchy of Lancester" нь хааны гэр бүлийн өмчийн газар нутаг болон олон зуун жилийн турш хадгалагдан үлдсэн хөрөнгийн нийлэмж юм. Энэхүү хөрөнгө нь нийт 715 сая ам.доллар бөгөөд орон сууц, газрын худалдаа, хөдөө аж ахуйн  зориулалтын газраас бүрдэнэ. 2019 онд тус хөрөнгийн эргэлтээр 27 сая ам.долларын ашиг олсон гэж "The Journal" мэдэгджээ. Хааны гэр бүл өөрсдийн веб хуудаснаа энэ хөрөнгө "Sovereign Grant"-д багтаагүй, хааны гэр бүлийн бусад гишүүдийн зардлыг төлөхөд зарцуулагддаг хэмээн нийтэлсэн байна.

"Privy Purse" хатан хааны хувийн данс

3 Хатан хааны бусад хөрөнгө

Хатан хаан Элизабет "Balmoral and Sandringham Estates" хэмээх эртний хаадуудаас удам дамжсан урлагийн цуглуулга болон бусад үнэт эдлэлүүдийг эзэмшдэг ба түүний тоологдоогүй нуугдмал, далд, үнэт эдлэл, хэрэгслүүд нь  нийт хөрөнгийг нь тооцоолоход хүндрэл учруулдаг  хэмээн "Wall Street Journal" сэтгүүлийн 1-р сарын 14-ий подкастад дурдагджээ. Тус гэр бүлийн санхүүгийн мэргэжилтэн "Хааны гэр бүлийн гишүүд саятнууд болохоос тэрбумтнууд биш" гэсэн бол "The Sunday Times" сэтгүүл хатан хааны нийт хөрөнгө 2016 онд 442,92 сая ам.долларт хүрсэн гэж мэдэгдсэн билээ.

Хатан хааны бусад хөрөнгө

4 Ханхүү Чарльзын орлогын урсгал

Корнуоллын газар нутаг бол хааны гэр бүлийн өмчийн 2 газрын нэг бөгөөд ханхүү Чарьлз болон түүний өв залгамжлагчид эзэмшдэг. Ханхүү Харри, эхнэр Меган, ханхүү Уильям, Кейт, тэдний хүүхдүүд ч эндээс хөрөнгө хүртэх бөгөөд ханхүү Чарльз 2019 онд 6.5 сая ам.доллар олгосон гэж The Journal сэтгүүлд бичжээ. Хатан хаан ба Уэльсийн хунтайж Чарльз нар хааны гэр бүлийн ихэнх хөрөнгийг хянаж, хуваарилж, бусад гишүүддээ олгодог байна.

Ханхүү Чарльзын орлогын урсгал

5 Хаант улсын төлөө зүтгэж буй хааны гэр бүл гаднаас ямар ч хөрөнгө авах эрхгүй. Гэхдээ...

Гэсэн ч энэ дүрэм ханхүү Харри болон түүний гэргий Меган нарт хааны гэр бүлд өөр нэгэн шинэ дүрийг бүтээснээс нь хойш үйлчлэхээ больсон бололтой. Business Insider-т залуу хосууд өөрсдийн тансаг амьдралаа үргэлжлүүлэн, санхүүжүүлэхээр номын хэлцэл, яриа хэлэлцээр хийдэг болсон бол тэдний амьдралын хэрэгцээ, бусад зардлыг Британийн татвар төлөгчид төлдөг хэмээжээ. Ханхүү Харрид цэргийн албанаас өөр хаших гадны ажил байхгүй ч түүнд олон сая долларын хөлс олох тийм ч хүнд биш. "Бид түүнийг өмнөх ерөнхийлөгчтэй харьцуулж болох юм.  Миний оюун санаанд Барак Обама, Мишель Обама нар хэрхэн мөнгө олсон талаарх бодол эргэлддэг. Тэднийг яагаад харьцуулж байгаа вэ гэхээр тэд аль хэдийн найзууд болсон. Нэр хүндийн хувьд ч ижил төвшинд байдаг. Гүн болон гүнгийн авхай нар орлогын эх үүсвэрээ алдаад ирэхээр номын санал авч эхэлдэг. Эдгээрийн үнэ нь Барак Обама, Мишел Обама нар өөрсдийн зохиогчийн эрхийн төлөө 60 сая доллар авдагтай адил өртөгтэй байхыг үгүйсгэхгүй юм." хэмээн зохиолч Кристен Майнзер хэлжээ. Тэдний алдарт @SussexRoyal инстаграм хаяг нь их хэмжээний мөнгө олдог, өндөр өртөг бүхий контент болсон ч Кайли Женнер, Кардашиануудтай ижил үнэлгээтэй болно гэж бодохгүй байна хэмээн The Atlantic сэтгүүл нийтэлжээ.

Хаант улсын төлөө зүтгэж буй хааны гэр бүл гаднаас ямар ч хөрөнгө авах эрхгүй. Гэхдээ...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()