Нэг өдрийн турш зөвхөн дургүй зүйлсээ хийж, өөрийгөө туршсан бүсгүй

Ирландын Белфаст хотын оршин суугч Жейд Бикрофт “Цахиурын хөндий”-д сүүлийн үед тренд болоод байгаа нэгэн челенжийг эхлүүлсэн бөгөөд энэ нь өөрийн дуртай бүхнээсээ татгалзах явдал юм. Өөрийн дуртай зүйлээс хэсэг хугацаанд татгалзах нь стрессийн төвшинг бууруулж, тархиа сэргээх боломжтой хэмээн уг арга барилыг баримтлагчид үзэж байгаа гэнэ. Жейд энэхүү аргыг туршиж үзэхээр шийдсэн бөгөөд амьдралынхаа нэг өдрийг бүх дуртай зүйлээсээ татгалзаж өнгөрүүлжээ. Ингээд туршилтын үр дүнг сонирхоцгооё.

Нэг өдрийн турш зөвхөн дургүй зүйлсээ хийж, өөрийгөө туршсан бүсгүй
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

Жейд Бикрофт Ням гаригийн турш дуртай зүйлсээсээ татгалзахаар шийдсэн байна.

Юуны  түрүүнд тэрээр татгалзах хэрэгтэй зүйлсийнхээ жагсаалтыг гаргажээ. Үүнд: Амттай хоол, цахим сүлжээ, согтууруулах ундаа, секс, ажил, спорт, цай, кофе багтсан байна.

Ингээд Жейд бясалгал хийж, зугаалахаас өөр аргагүй болсон байна. Хамгийн түрүүнд тэрээр өөрийн нохойг хооллож, салхилуулжээ.

Энэхүү арга барилыг хэрэгжүүлж буй хүмүүс хоолноос бүр мөсөн татгалздаг ч Жейдэд энэ утгагүй санагдаж байв.

Тиймээс Жейд өглөө усанд чанасан каш идсэн байна. Бусад үед тэрээр кашандаа төрөл бүрийн жимс, амттан нэмдэг байжээ.

Дараа нь Жейд өөрийгөө ямар нэг зүйлээр сатааруулах хэрэгтэй болсон юм. 8:30-д бүсгүй  бясалгал хийсэн бөгөөд зөв бясалгал хийхэд түүнд утаснаас татгалзсан байдал нь эерэгээр нөлөөлжээ.

Харин дараа нь Жейд хийх зүйлгүй уйтгарлаж байгаагаа ойлгосон байна. Ингээд тэрээр гэрийн ажлаа хийж эхэлсэн бөгөөд үүнд хувцсаа индүүдэх, ариун цэврийн болон бусад өрөөгөө цэвэрлэх, хувцас угаах, муурныхаа ялгадасны савыг цэвэрлэх гэх мэт ажлууд багтжээ. Гэхдээ ийм их зүйл хийсэн ч Жейд ядрахгүйгээр харин ч аз жаргалыг мэдэрсэн юм.

Өдрийн хоолонд бүсгүй өөртөө манжинтай шөл хийлээ. Бүсгүй манжинд дургүй байсан учир манжинтай хоол төдийлөн хийдэггүй байсан ч хоол санасныг бодвол маш амттай болжээ. Өдрийн хоолны дараа Жейд салхилахаар шийдэв. Гадаа хүйтэн, жавартай, нарлаг байсан аж. Хэдийгээр бүсгүй хөөстэй усанд орохыг хүсэж байсан ч тэрээр бүтэн өдрийн сэтгэл хөдлөлийнхөө талаар бичих ажилдаа оржээ.

Ингээд оройн хоолныхоо дараа Жейд өөрийн бичсэн тэмдэглэлүүдийг уншсан бөгөөд бүтэн өдрийн туршид аливаа зүйлд сатаараагүй учир тэрээр ажил, амралтын гайхалтай төлөвлөгөөг гаргаж чадсан байна.

 

Үүний дараа Жейд хуучны сүмийн талаар нэгэн номыг уншиж эхэлсэн аж.

Энэхүү гунигт өдрийг хурдан дуусгахын тулд Жейд эртхэн унтахаар хэвтжээ. Амтат өглөөний зоогоо идсэний дараа Жейд ням гаригийг дүгнэсэн аж.

Нэгдүгээрт, би илүү их зүйлийг бодох боломжтой болж байна. Хоёрдугаарт, уйдаж байх үед толгойд гайхалтай шинэ санаанууд орж ирдэг. Гуравдугаарт, энгийн зүйлсэд ч аз жаргал байдаг юм байна.

Хэрвээ та нэг өдрийг чөлөөтэй өнгөрүүлэхийг хүсэж байвал энэхүү туршилтыг  хийгээд үзээрэй.

25
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()