Америкчууд буу эзэмших эрхийнхээ төлөө "жинхэнэ Америк маягаар" тэмцжээ (50 фото)

АНУ-ын Виржини мужийн хүрээнд, энэ оны сүүлээр батлагдах галт зэвсгийн хяналтын тухай хуулийг Америкийн иргэд эсэргүүцэж буйгаа илэрхийлэн Ричмонд хотын гудамжинд 200 мянган иргэд "буутай" жагсаал хийлээ. Тэд өнгөрсөн даваа гарагт үүр цайх үеэр цугларсан бөгөөд жагсаалд оролцогчдын дунд армийн ахмад дайчид, гэрийн эзэгтэй нар, өмгөөлөгч, гагнуурчин гээд бүхий л хүмүүс цугларчээ. 

Америкчууд буу эзэмших эрхийнхээ төлөө "жинхэнэ Америк маягаар" тэмцжээ (50 фото)
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Үндсэн хуулиар олгож өгсөн эрхийнхээ төлөө тэмцэхэд арьсны өнгө, улс төрийн үзэл баримтлал огт хамаагүй гэдгийг уг жагсаал баталсан байна.  Тактикийн хувцас, хантааз, дуулга өмсөж хагас автомат, гар буу, тэр ч байтугай гранат харвагч агссан тэмцэгчдийн дунд Бүгд найрамдахчууд, ардчилсан намынхны аль аль нь байлаа.

Хотын дарга Ральф Нортхэм "Капитол" буюу мужийн захиргааны байрын ойролцоо буу зэвсэг барьж явахыг хориглосон боловч иргэд яг ордны өмнө буутай жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. 

Гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн гээд хаа сайгүй цагдаа нар хамгаалалтад гарч, аюулгүй байдлыг сахижээ. Албаныхны мэдээлснээр жагсаалын талбайд 7000 хүн, гаднах гудамжинд 15000 иргэд жагссан байна. 

Даваа гарагийн өглөө Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттертээ "Та бүхний хүсэлтийн дагуу үндсэн хуулиар олгогдсон эрхийг тань хэвээр хадгалахын тулд чадах бүхнээ хийнэ" хэмээн мэдэгдэж хурцадмал байдлыг намжаажээ. Мөн тэрээр "Энэ бол дөнгөж эхлэл Виржинигийн Ардчилсан намынхан эрх чөлөөнд чинь халдаж байна. Бүгд Найрамдах намд саналаа өг!" гэжээ. 

Тус эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр ердөө нэг хүн баривчлагдсан нь Ричмонд мужийн 21 настай Микаэла Е.Беслер байв. Түүнд цагдаа нар "нүүрний маскаа ав" хэмээн 3 удаа сануулга өгсөн ч тоогоогүй аж. 

Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнийг Виржини мужийн Иргэдийн Батлан Хамгаалах Лиг зохион байгуулсан бөгөөд өглөө 8 цагт эхэлж, үдээш хойш дуусаж ёстой байж. Сумны хамгаалалттай хантааз өмссөн мянга мянган зэвсэгт жагсагчид, энгийн иргэдийн хамт зэвсгийн хяналтын тухай хуулийг "дагаж мөрдөхгүй" хэмээн хашгирсаар байжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()