МУ-н харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдааны тухай

Харцага цолны хүндэтгэлийн барилдаан жил бүрийн цагаан сарын өмнө зохион байгуулагддаг уламжлалтай. Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх анхны барилдаан 2006 онд анх болоход улсын харцага Г.Элбэг түрүүлж, начин Ду.Батбаяр үзүүрлэж байжээ.

МУ-н харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдааны тухай
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

Тухайлбал: 2015 оны харцага цолны хүндэтгэлийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглож байв.

Тус барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хороо улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлж байсан бол XVII Жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаанд түрүүлэн улсын арслан болж цолоо ахиулан амжилтаа бататгасан түүхтэй байдаг.

Мөн улсын заан М.Өсөхбаяр хамгийн олон буюу хоёр удаа (2010, 2011) онуудад түрүүлжээ.

Жем Интернэшнл компанийн нэрэмжит энэхүү чансаа өндөртэй барилдаан нь сар шинийн өмнөх хамгийн том сорилго барилдаан гэгддэг. Тухайн жилийн өнгийг тодорхойлох ирэх жилийн чансааг харуулах үзүүштэй энэхүү барилдаан нь шагналын сан өндөр гэдгээрээ онцлогтой.

Энэ жилийн барилдаан 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр 14:00 цагт МБӨ-нд болно. Харцага цолтнууддаа хүндэтгэл үзүүлэхээр улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм.

 

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.