Сильвестр Сталлонегийн "цэцэг шиг" охидтой танилц!

2020-01-22, 14:54
3,831

Сильвестр Сталлоне (Sylvester Stallone) бол тулаант киноны дэлхийд алдаршсан од төдийгүй гурван сайхан охины аав билээ. Түүний үзэсгэлэнт охидын хэн нь илүү царайлаг вэ гэдгийг ялгаж салгахад их хэцүү. 73 настай аав нь охидтойгоо цуг авахуулсан зургаа "Instagram" дээрээ нийтэлж олонд гайхуулах их л дуртай бололтой. Магадгүй хэдэн жилийн дараа тэд Холливудын доргиож ч болох юм. 

Сильвестр Сталлонегийн "цэцэг шиг" охидтой танилц!

Сильвестр Сталлоне энэ сельфины дор “өөрийнхөө утсыг эргүүлж авах гэж байх үед” хэмээн бичжээ. Камерын өмнө байх гэдэг хүсэл нь удам дамждаг бололтой.

Энэ зурагт аав нь “гурван сарнай, нэг хогийн ургамал” гэсэн нэр хайрласан байна. Хогийн ургамлын тухайд эргэлзээтэй бол харин сарнай цэцгийн тухайд ямар ч маргаан алга.

Сталлонегийн том охин 23 настай София нь алдартай жүжигчин бүсгүй Женнифер Флавины охин юм. Одоо тэрээр өмнөд Калифорнийн Их сургуулийн оюутан төдийгүй сургуулийнхаа «Дельта Гамма» хэмээх эмэгтэйчүүдийн клубын гишүүн гэнэ. Энэ бүсгүй 2012 онд зүрхний мэс засал хийлгэснээс хойш хэвлэл мэдээллээс хол хөндий байхыг хичээдэг болсон юм.

Төрөлхийн зүрхний эмгэгтэй байсан учир анхны мэс заслыг хоёр сартай байхад нь хийсэн гэдэг. Охины ээж Женнифер Флавин нэгэн ярилцлагадаа София нь кино үзэж юм унших дуртай, бас Сильвестртэй хамгийн адилхан охин нь гэжээ. “Тэр хоёр их дотно харилцаатай, адилхан үзэл бодолтой, бүр гар хөлийн хөдөлгөөн нь хүртэл тун төстэй. София бол Сильвестрийн бүх л амьдралын хайр нь юм“ хэмээн жүжигчин бүсгүй хэлсэн байдаг.

21 настай Систин нь Сталлонегийн 2 дахь охин. Ээж нь залуудаа загвар өмсөгч байсны нэгэн адил загварын бизнест ажиллах хүсэлтэй төдийгүй IMG models-агентлагтай гэрээ байгуулсан, Инез ван Ламсвеерде, Винуд Матадин зэрэг алдартай гэрэл зурагчдын дурангийн өмнө авьяас чадлаа үзүүлж байсан нэгэн юм. Vogue сэтгүүл түүнийг загварын ертөнцөд гэрэлтэх ирээдүйн бас нэг од хэмээн нэрлэсэн байдаг.

Систин хэдийгээр Холливудад өссөн боловч кино жүжигчин болох хүсэлгүй аж. “Би жүжиглэж ер чаддаггүй! Камерын өмнө гараад хэлж ярьж байгаа дуу хоолойгоо дараа нь сонсож чаддаггүй, бас хөдөлгөөн маань ч тэнэг харагддаг “ гэж тэрээр гомдоллодог аж. 

Бага охин нь 17 настай Скарлет. Тэрээр эгч нартайгаа адил олны анхааралд өртөж амжаагүй байгаа боловч аавынх нь инстаграмын постуудаас спортлог болох нь тод харагддаг. 

София ч гэсэн спортод дуртай боловч зүрхнээс болж болгоомжтой байх хэрэгтэй болдог байна.

Женнифер Флавин нь Сталлонегийн гурав дахь эхнэр бөгөөд түүнээс 22 насаар дүү, 9 жил хамт амьдарч байгаад 1997 онд  гэр бүл болжээ.

Систин яг л ээжийгээ өвчсөн мэт дуурайсан аж. 

Гурван охинтойгоо цуг авахуулсан олон жилийн өмнөх зураг. Ямар ч үед эцгийн хайраас илүү зүйл гэж үгүй бололтой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()