Дуучин Akon Африкт дэвшилтэт технологи бүхий шинэ хот босгоно

2020-01-22, 16:12
1,704

Дуучин Акон Баруун Африкт ирээдүйн "Акон" хотыг байгуулахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ. Алдартай дуучин төдийгүй амжилттай бизнес эрхлэгч залуугийн уг төслийн дагуу хотын оршин суугчид бэлэн мөнгөнөөс татгалзаж, хялбар гүйлгээнд шилжих бөгөөд тусгайлан бүтээсэн "Akoin" хэмээх крипто валютаар төлбөр тооцоог хийдэг болох аж. 

Дуучин Akon Африкт дэвшилтэт технологи бүхий шинэ хот босгоно
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Сенегалаас гаралтай алдарт дуучин маань саяхан улс орондоо хийхээр төлөвлөж буй ажил нь амжилттай явж буй тухай олон нийтийн сүлжээгээр зарласан бөгөөд тэрээр өөрийн Инстаграм, Твиттертээ "Сенегал дахь АКОН СИТИ"  төслийн гэрээг дөнгөж сая хийлээ хэмээгээд гарын үсэг зурсан баримт бичгийг хамтад нь нийтэлсэн байна. 

CNN-ийн мэдээлснээр, Акон хот нь Сенегалын олон улсын нисэх онгоцны буудлаас холгүй орших бөгөөд 7-р сараас ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

"Akoin" үйлчилгээнд зориулсан вебсайт аль хэдийн ажиллагаанд орсон бөгөөд үүгээр крипто валютын ашиг тус, давуу тал, төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. 

Дуучин залуу маань Өмнөд Африкийн алмазны уурхайд хөрөнгө оруулалт хийж, тус бизнес нэр хүндэд нь сөргөөр нөлөөлсөн учир үүнийг өөрчлөхийг хүссэн байна. Мөн тэрээр Африк тивийн хөгжиж буй орнуудыг нарны эрчим хүчээр хангах хөтөлбөрийг ч эхлүүлэхээр зэхэж байгаа гэнэ. 

Үүнээс гадна, Кин Гуей Тиамтай хамтран байгуулсан Аконы тусламжийн "Konfidence" сан нь Сенегалын залуу ажиллах хүчинг чадавхижуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()