Брэд Питт, Женнифер Энистон нарын дурлал дахин сэргэсэн үү?

2020-01-22, 16:30
3,058

Саяхан болсон АНУ-ын кино жүжигчдийн Гильдийн шагнал гардуулах ёслол дээр Брэд Питт, Женнифер Энистон нарын биеэ биенээ ширтсэн харцнаас тэдний өмнөх хайр, нандин мэдрэмж дахин сэргэсэн гэдэгт папараццичид итгэлтэй байгаа аж. Ингээд ёслолын үеэрх тэдний зургуудыг та бүхэнд толилуулж байна. Танд ч бас нэгийг бодогдуулах биз ээ. 

Брэд Питт, Женнифер Энистон нарын дурлал дахин сэргэсэн үү?
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

26 дахь удаагийн Гильдийн шагнал гардуулах ёслолд Брэд Питт, Женнифер Энистон нар тус тусын зорилгоор хүрэлцэн ирсэн учир эхэндээ ямар нэг сенсаци дэгдээгүй байсан юм. Питт шилдэг туслах дүрийн жүжигчинд нэр дэвшсэн бол Энистон цуврал драмын шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшээд байлаа. 

Питт урьдынхаараа л сайхан харагдаж байв. 

Энистон ч Холливудын дэгжин, сайхан бүсгүйчүүдийн нэг гэдгээ дахин батлан харуулсан гэхэд болно. 

Жүжигчид маань хоёулаа тус тусын номинацын шилдгээр тодорсон бөгөөд олны өмнө үг талархлын хэлсэн эхний хүн нь Брэд Питт байлаа. 

Энэ үед олны анхаарлын татсан гол зүйл нь тэрээр үг хэлэх үедээ хуучин хайрт руугаа хайр гэрэлтсэн харцаар ширтэж байсан явдал байв. 

Дараа нь Энистоны талархлын үгээ хэлэх ээлж ирэв. Гайхалтай нь Питт түүнийг шагналаа аваад тайзнаас буух хүртэлх мөчийг нүд салгалгүй дэлгэцийн цаанаас ширтэн зогссон аж. 

Тэд тааралдах үедээ бие биерүүгээ нүд салгалгүй ширтэж, ер бусын хайрын харцаар харж байсан нь тэднийг тойрон байсан хүмүүст ил тод мэдэгдсэн байна. 

Ийнхүү жүжигчид маань хуучны харилцаагаа дахин сэргэж магадгүй гэсэн найдлага олон олон фенүүддээ төрүүлжээ. Үйлдэл мянга мянган үгнээс илүү хүчтэй гэдэг дээ...

2004 онд тэд сайхан хосууд байсан. Харин 2020 онд яах бол?

Тэднээс аз жаргал гэрэлтэж байлаа. 

Дотно шивнээ... 

Олон мянган фенүүд нь цахим сүлжээнд тэдний зургийг уралдан постолсоор байгаа бөгөөд тэднийг эргэн нийлж, гайхалтай хайраа батлан харуулахыг хүлээсээр...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()