Дэлхий дээрх хамгийн өвөрмөц хогийн цэгүүд

Эрт, орой хэзээ нэгэн цагт хэрэглэхгүй болсон, хугацаа нь дууссан хэрэглэл, эд хогшил хог хаягдал болох нь тодорхой. Тэдний заримыг нь дахин боловсруулж, ашиглахад бэлэн болгодог ч дийлэнх нь хогийн цэгт хог хэвээрээ үлддэг. Тэгвэл та бүхэнд дэлхий дээрх хамгийн өвөрмөц хог хаягдлын цуглуулгыг танилцуулъя.

Дэлхий дээрх хамгийн өвөрмөц хогийн цэгүүд
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

1 Уурын зүтгүүрийн оршуулгын газар

Боливийн Уюни давст нуураас холгүй "Cementerio de Trenes" хэмээх алдартай газар байдаг.

Уурын зүтгүүрийн оршуулгын газар

Энэхүү уурын зүтгүүрийн оршуулгын газар нь цагтаа Уюни нуурыг дайран өнгөрдөг хамгийн хөл хөдөлгөөн ихтэй, завгүй тээврийн хэрэгсэл байжээ. Төмөр замыг 1888 онд барьж эхэлж, дууссан даруйдаа Анд, Номхон далайн боомтыг холбосон чухал коридор болсон юм. 

Гэсэн хэдий ч 1940-өөд оноос төмөр замыг ашиглахаа больж, хуучин уурын зүтгүүрүүд төмөр хаягдал болон хувирчээ. Одоог хүртэл эдгээр зүтгүүрүүд хурж нар, борооны нөлөөнд аажим аажмаар нуран унаж, хэмхэрч байгаа аж.

2 Нисэх онгоцны оршуулгын газар

Хуучны цэргийн хүчний агаарын тээврээр юу хийх вэ? гэсэн асуудлыг АНУ маш хялбараар шийджээ. Тэд энэ их байлдааны онгоцнуудыг зүгээр л цөлд нууж орхисон бөгөөд эдгээр нь өнөөг хүртэл Аризона муж улсын Таксон дахь  Дэвис-Монтены цэргийн баазад хадгалагдсан үлдсэн байна. 

Нисэх онгоцны оршуулгын газар

Дэлхийн 2-р дайны үед ашиглагдаж байсан энэ олон онгоцыг байрлуулах газрыг зүгээр ч нэг сонгоогүй. Цөлийн хуурай уур амьсгал нь онгоцны металлыг зэврүүлдэггүй. Мөн хөрсний хатуу давхарга нь онгоцыг удаан хугацаагаар газарт байрлуулахад тохиромжтой бөгөөд засмал зам дээр байрлуулснаас илүү хямд байдаг. Хэрэв та энэ төмөр шувуудыг өндрөөс эсвэл Google Earth-ээс харвал  олон мянган загалмай шиг харагддаг.  Энд 6500 гаруй гектар талбайд 4400 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг, сансрын хөлөг байгаа бөгөөд  "Boneyard" буюу "Нисэх онгоцны оршуулгын газар" хэмээн нэрлэгддэг.

Харин албан ёсоор тус баазыг "Агаарын сансрын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний 309-р анги" хэмээн нэрлэдэг байна. Энэ баазын үндсэн үүрэг нь 67 жилийн турш АНУ-ын агаарын хүчинд хэрэглэгдэж ирсэн агаарын тээврийн тоног төхөөрөмжийг засварлах юм. Зарим онгоцнууд нь үндэсний музейд байдаг бол бусад тоног төхөөрөмжийг задалж, устгах, бусад улсад зарах зорилгоор ашигладаг. Тухайлбал, сүүлийн 25 жилийн хугацаанд уг баазад байрлах 5 онгоц тутмын нэг нь тэнгэрт дахин хөөрсөн ба нэг онгоцны үнэ ойролцоогоор 37 тэрбум доллар аж. 

3 Хаягдсан дугуй

Европын ихэнх оронд машины хуучин дугуйг хаяхыг хуулиар хориглодог. Зөвхөн Их Британид л гэхэд жилд 55 сая орчим машины дугуй хаягддаг гэвэл та итгэх үү? Тиймээс Европын Холбоо хаягдсан хуучин дугуйнуудыг дахин боловсруулахаар шийдэж, жилд 480,000 орчим дугуй зам дээр дахин давхидаг байна.

Хаягдсан дугуй

Гэхдээ дэлхийн улс орон бүр адилгүй. Тухайлбал Кувейт улсад хуучин дугуйнуудыг Сулайбиа хотын ойролцоо цуглуулан, хадгалдаг. Хөрш орнуудаас ирсэн автомашины дугуйг ч энд нийлүүлэн хадгалдаг бөгөөд өдгөө  7 сая орчим дугуй цугларчээ. 

4 Технологийн хогийн цэг

Хүмүүс гар утас, зөөврийн компьютер нь эвдэрсэн тохиолдол засварын төвд очихоос илүүтэй шинийг авахыг илүүд үзэх болсон. Тиймээс жилд 50 сая тонн электрон хог хаягдал гардаг бөгөөд бүгдийг нь дахин боловсруулахад өндөр өртөг шаардагдах учир зарим улс орнууд цахим хог хаягдлаа хөгжиж буй улсууд руу илгээдэг байна. 

Технологийн хогийн цэг

Электрон хог хаягдлыг дийлэнх нь Хятад улс руу зөөгддөг бөгөөд НҮБ-ийн үзсэнээр дэлхий дээрх цахим хог хаягдлын 70 орчим хувь нь Хятадын Гуандун мужийн Гую хотод байрладаг аж. Тус цэгийн ажилчид  нүцгэн гараараа халуун металл, аюултай  материалуудыг түүж, дахин боловсруулахад хэрэглэдэг байна. 

Электрон хогноос хэрэгтэй металлыг салгахын тулд хуванцар хэсгийг нь шатаадаг. Өдөр бүр хэдэн зуун хорт хаягдлыг шатаадаг учир олон ажилчид уушгины өвчнөөр шаналж байна. Түүнчлэн өнгөт металлыг хүчлээр цэвэрлэсний дараах хорт бодис нь ойролцоох Лянжан голд очдог ба энэ хүчил нь жижиг зоосыг 2 цагийн дотор идэж дуусгах маш хүчтэй аж.

5 Усан онгоцны оршуулгын газар

"Ras Nouadhibou" бол Исламын Бүгд Найрамдах Мавритани улсын хоёр дахь том хот юм. Өмнө нь хотын хойг хэсэг загасчлалын төв болон хөгжих байсан ч өдгөө дэлхийн хамгийн том хаягдал усан онгоцны цэг болон хувирчээ.  Энэхүү боомт нь 1960 онд баригдаж байв.

Усан онгоцны оршуулгын газар

Гэсэн хэдий ч 20 жилийн дараа загасчлалын үйл ажиллагаа зогсож, улс тус боомтод төмрийн хүдэр олборлож эхэлжээ. Африк, Европоос усан онгоц авчирсан ч өнөөдөр 300 гаруй усан онгоц боомтын эрэгт зэврэн үлдсэн байна. Саяхан Европын Холбоо боомтын усан онгоцнуудыг цэвэрлэн, дахин ажиллагаанд оруулж эхлэх шийдвэр гаргажээ. 

6 Утасны бүхээг

Их Британид хэрэглэгдэж ирсэн эвдэрч, зэвэрсэн утасны бүхээгүүдийг та Ноттингемшир дэх Ньюарк хотод харж болно. X2 Connect харилцаа холбооны компани 150 гаруй хуучин утасны бүхээгийг хадгалсаар иржээ. Уг утасны бүхээгүүд дунд 85 жилийн настай ховор хэрэслүүд ч байдаг гэнэ. Тус бүхээгүүдийг  худалдаж авах хүсэлтэй олон зуун хүн байдаг бөгөөд 750 кг жинтэй утасны бүхээгийг цэцэрлэгтээ байршуулах, ресторанд чимэглэл болгон ашиглах, түүнчлэн гэрийн шүршүүр болгон хэрэглэх хүсэлтэй хүмүүс ч байдаг аж. Их Британийн бэлгэ тэмдэг болсон K6 улаан утасны бүхээг 3000 долларын үнэтэй.

Утасны бүхээг

8
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()