Уран зөгнөлт кинонуудад 2020 оныг хэрхэн дүрсэлж байсан бэ?

Хүн төрөлхтөн аль хэдийн 2020 онтой золголоо. Харин нэгэн цагт энэ үе уран зөгнөлт кинонуудад тэртээх холын ирээдүйгээр төсөөлөгдөж байсныг та бүхэн мэдэх биз. Өнгөрсөн үеийн зохиолчид маань 20-ын тооны хоршил болсон энэ оныг шинжлэх ухааны уран зөгнөлөөр дүрсэлж байлаа. Ингээд уран зөгнөлт кинонуудад тусгагдсан 2020 онтой холбогдох сонирхолтой үйл явдлуудыг эргэн санацгаая. Тэдний юу нь биелэж, юу нь биелээгүй үлдсэн бол?

Уран зөгнөлт кинонуудад 2020 оныг хэрхэн дүрсэлж байсан бэ?
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 "Edge of Tomorrow" 2014

Ямар зөгнөл биелсэн бэ: экзоскелет технологи. Жишээлбэл, Sarcos Robotics компани 2020 онд анхны экзоскелет өмсгөл гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний тусламжтайгаар энгийн хүн 90кг жинтэй зүйлийг ч хялбархан өргөх боломжтой болох юм. 

Юу биелээгүй вэ: Харь гарагийнхан дэлхий рүү дайрсан

"Edge of Tomorrow" 2014

2 Akira (1988)

Ямар зөгнөл биелсэн бэ: Тус анимийн үйл явдал 2019 онд өрнөдөг бөгөөд 2020 оны Токиогийн олимпыг маш нарийн дүрсэлсэн байдаг. Тэр дундаа шөнийн Токиогийн дүр төрх гайхалтай болсон. 

Юу биелээгүй вэ: Дэлхийн 3-р дайн 1988 онд эхэлж 2019 онд дуусдаг. Энэ үед дэлхий ертөнц кибер панк төхөөрөмжид шилжсэн байдаг. 

Akira (1988)

3 "Mission to Mars" (2000)

Ямар зөгнөл биелсэн бэ: Ангараг гариг руу сансрын хөлөг илгээх. Энэ жил НАСА-гаас ангараг руу сансрын хөлөг илгээхээр төлөвлөж байгаа. Үүний зорилго нь тус гараг дээр амьдрал байгаа эсэхийг судлах явдал юм.

Юу биелээгүй вэ: Ангараг гараг руу хүмүүсийг илгээх технологи. 

"Mission to Mars" (2000)

4 "Real Steel" (2011)

Ямар зөгнөл биелсэн бэ: Роботуудын тулаан. 

Юу биелээгүй вэ: Хүмүүс хоорондын тэмцлийг зогсоох. Хүн сургагч багштай шинэ төвшнийроботууд тулалдана. Одоогоор энэ төрлийн технологи нэвтрээгүй байна. 

"Real Steel" (2011)

5 Doctor Who, episode "Hungry Earth" (2010)

Ямар зөгнөл биелсэн бэ: Хүмүүс одоо ч уул уурхайн олборлолт нэрээр дэлхийг өрөмдсөөр байгаа. 

Юу биелээгүй вэ: Газар доорх ертөнцийн оюун ухаант мөлхөгчдийн иргэншил мэдээж олдоогүй. 

Doctor Who, episode "Hungry Earth" (2010)

6 "Reign of Fire" 2002

Ямар зөгнөл биелсэн бэ: Юу ч биелээгүй. Магадгүй Мэттью Макконей, Кристиан Бэйл, Жерард Батлер нарын тэр үеийн ач холбогдол нь хүн төрөлхтөнд тийм ч хамаатай байгаагүй. 

Юу биелээгүй вэ: Дэлхийн гүнээс луунууд гарч ирдэг. 

"Reign of Fire" 2002

7 "A Quiet Place" 2018

Ямар зөгнөл биелсэн бэ: Кино ердөө 2 жилийн өмнө бүтээгдсэн болохоор юу ч өөрчлөгдөөгүй гэхэд болно.  

Юу биелээгүй вэ: Дэлхийг харанхуй бүрхэх үед төгс сонсголтой мангасууд гарч ирнэ. 

"A Quiet Place" 2018

8 "Voyage to the Prehistoric Planet" 1965

Ямар зөгнөл биелсэн бэ: Сугар гариг дээр юу болдгийг хүмүүс мэдсэн. 1990-ээд онд сансрын технологи өндөр хөгжөөгүй байсан үе. 

Юу биелээгүй вэ: Хүн төрөлхтөн сарыг колончилсон. Сугар гаригруу илгээгдсэн багийнхан үлэг гүрвэл болон мангасуудтай тааралдсан. 

"Voyage to the Prehistoric Planet" 1965

15
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()