Амжилтад хүрэхийн тулд та эдгээр 5 зүйлээс татгалзах ёстой

Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ямар нэг зүйл дээр заавал золиос гаргах хэрэгтэй болдог. Хэдийгээр утгагүй мэт сонсогдож байгаа ч энэ бол амжилттай яваа хүн бүрийн туулсан зам юм. Тиймээс хэрвээ та амжилтад хүрэхийг хүсэж байвал дараах зүйлсээс татгалзаж сурах хэрэгтэй.

Амжилтад хүрэхийн тулд та эдгээр 5 зүйлээс татгалзах ёстой
Хаах
Сурталчилгаа

1 Амжилтын талаарх бусдын ойлголт

Ихэнх тохиолдолд амжилтыг тухайн хүний нэр хүнд, эд хөрөнгөөр үнэлдэг. Гэхдээ амжилтад хүрэхийн тулд та бусад хүмүүс амжилтыг хэрхэн дүгнэдэг тал дээр анхаарлаа хандуулах ёсгүй. Та амжилтыг өөрийнхөөрөө дүгнэх хэрэгтэй. Бусдын амжилтын талаар ойлголтыг та өөрийн ойлголтоор дүгнэж чадсанаар та эрх чөлөөг илүү мэдэрч, өөрийгөө илүү сайн илэрхийлэх болно. Таны амжилтыг үнэлэх үнэлэмжид хэн ч саад болохгүй. Харин бусад хүмүүсийн бодлыг дагаснаар та хэзээ ч аз жаргалыг мэдэрч чадахгүй л болов уу.

Эд хөрөнгө, нэр хүндтэй хүмүүс тогтмол аз жаргалыг мэдэрч чаддаг эсэх нь эргэлзээтэй. Нэр хүндтэй, хөрөнгөтэй, чинээлэг болохын тулд эдгээр хүмүүс амьдралын чухал зүйлсийн нэг болох гэр бүл, найз нөхөд, хоббигоо хайхрахгүй өнгөрүүлдэг. Үүний үр дүнд тэдний амьдралыг тэнцвэртэй гэж хэлэхэд хэцүү бөгөөд амьдралынхаа ихэнх хугацааг тэд зөвхөн мөнгө олоход л зарцуулна.

Тиймээс юуны түрүүнд таны хувьд амжилт гэж юу болохыг тодорхойлохыг хичээгээрэй. Танд Forbes  сэтгүүлийн шилдгийн жагсаалт, инстаграмд олон дагагчтай, бестселлер номны зохиолч болох хэрэг байна уу? Ихэнх тохиолдолд хүмүүс “үгүй” гэсэн хариултыг өгдөг бөгөөд амжилт гэдэг хувь хүний амжилтын тодорхойлолтоос хамаарна гэдгийг санах хэрэгтэй.

Амжилтын талаарх бусдын ойлголт

2 Бусдад ухаалаг харагдах гэсэн хүсэл

Хүн бүр л ухаалаг харагдахыг хүсдэг гэдэгтэй маргах хэрэггүй. Ихэнх хүмүүс өөрийн туршлага, наснаасаа болж өөрийгөө бусдаас ухаалаг гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ “би ухаантай хэрнээ, яагаад амжилт намайг тойрч өнгөрч байна? гэж эцэст нь өөрөөсөө асуудаг.

Жинхэнэ амжилт бол тогтмол шинэчлэгдэж байдаг мэдлэгээс ирдэг. Тиймээс нэг чиглэлээр удаан хугацаанд ажилласан, диплом авсан, хэд хэдэн ном уншсанаараа өөрийгөө бусдаас ухаалаг, хамгийн шилдэг нь гэж бодох хэрэггүй.

Бусдад ухаалаг харагдах гэсэн хүсэл

3 Хэт завгүй ажил

Бидний хувьд өдөр, шөнөгүй, завгүй ажилладаг хүмүүс л амжилтад хүрдэг гэсэн ойлголт бий. Мөн олон хүмүүс завгүй амьдралд дуртай байдаг бөгөөд тэд амжилтад хүрэхэд нэг алхам ойрхон байна гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бол хамгийн том алдаа юм. Өөрөөр хэлбэл, энэ нь зүгээр л нэг өөрийгөө гайхуулж буй хэрэг. Ихэнхдээ амжилтад хүрэхэд ойрхон явж буй хүмүүс завгүй бус харин аливаа нэг зүйлд анхаарлаа хандуулсан байдаг. Та бүтэн сарын турш ажлын уулзалт, томилолттой байх нь амжилтад хүрэх түлхүүр биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

Үүнээс гадна “завгүй” байх үед та бүх зүйлийг автоматаар хийж байна гэсэн үг. Завгүй байх үед та цаг хугацаа өнгөрч байгааг ч анзаардаггүй. Ийнхүү цаг хугацаа өнгөрч байгаа ч анзаарахгүй ажиллахын оронд та хийж буй ажлаа анхааралтай хийж, ажлынхаа ахиц дэвшил, уналтыг тодорхойлох хэрэгтэй. Хамгийн гол нь ажлаа хийхдээ өөрийн цаг болон эрч хүчийг бүтээлч байдлаар зарцуулах хэрэгтэй. Өөрийн хийж буй алхмуудыг анхааралтайгаар дүгнэх нь танд тавьсан зорилгодоо хүрэхэд эерэгээр нөлөөлж чадна.

Хэт завгүй ажил

4 Зугаа цэнгэл

Амжилттай явж буй хүмүүс чөлөөт цагийг хөгжилдөх цаг хугацаа гэж хардаггүй. Харин дуртай зүйлээ хийх боломжтой цаг гэж хардаг байна. Тиймээс чөлөөт цагаа зөв зарцуулах нь амжилтад хүрэхэд нөлөөлөх нэг алхам юм. Хэрвээ та өглөөнөөс орой хүртэл ажиллаж, ажлаасаа гэртээ харих замдаа их цаг зарцуулж, гэр орон, хоолондоо ихэнх хугацааг зарцуулдаг бол танд чөлөөт цаг гэж огт байдаггүй бололтой.  Хэрвээ та чөлөөт цагаа бусдын адилаар зурагт үзэх, тоглоом тоглох гэх мэтээр өнгөрүүлдэг бол энэ нь танд ямар ч сайн зүйлийг авчрахгүй.

Амжилтад хүрэхийн тулд та ямар нэгэн золиос гаргах хэрэгтэй. Нэн түрүүнд та тогтмол суралцах хэрэгтэй болно. Харин дараа нь та  хувийн амьдралаа зохион байгуулах нь зүйтэй. Энэ хүртэл та чөлөөт цагаа хэрхэн зарцуулах тал дээр нухацтай хандаарай.

Зугаа цэнгэл

5 Таатай саналууд

Таныг амжилтад хүргэхгүй ч өндөр цалин амласан ажил байж болно. Өндөр цалин амласан ажил хийснээр та хий дэмий цаг хугацаа болон хүчээ зарцуулна. Үүнээс гадна таны суралцах боломжийг ч үгүй хийнэ. Танд энэ боломж нэг удаа тохиож болох ч энэхүү санал танд амжилтад хүрэхэд тань нөлөөлөхгүй бол та “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй.

Дажгүй саналуудад өөрийн цаг завыг зарцуулснаар та ирээдүйд ажиглах боломжтой нөөцөө алдаж байна гэсэн үг юм.

Таатай саналууд

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()