Хамгийн хачирхалтай байдлаар өв залгамжлагч болсон азтай хүмүүсийн түүх

Баян, хөрөнгөтэй болох хэд хэдэн арга зам бий. Зарим нь өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж байж хөрөнгөтэй болсон бол, зарим нь шилдэг санаа гаргаснаар амжилтын оргилд хүрсэн байж болно. Эсвэл баян айлд төрөх, азын сугалаанд их хэмжээний мөнгө хожих гэх мэт. Үүнээс гадна санамсаргүй байдлаар их хэмжээний хөрөнгийг өв залгамжилж авах тохиолдол ч цөөнгүй гарч байжээ. Ингээд жинхэнэ гайхамшиг тохиолдож баяжсан хүмүүсийн түүхийг хүргэж байна. 

Хамгийн хачирхалтай байдлаар өв залгамжлагч болсон азтай хүмүүсийн түүх
8 ЖИЛИЙН 8 БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

1 Үйлчлүүлэгчээсээ 500,000 доллар өвлөж авсан зөөгч бүсгүй

Чагрин Фолс хотын 17 настай зөөгч бүсгүй Сара Вудс 1992 онд байнгын үйлчлүүлэгч болох Билл Кракстонтай найз болсон байна. Биллийн эхнэр нь нас барсан байсан бол Сара 10 настай байхдаа ээжийгээ алдсан нь тэднийг найз болоход нөлөөлжээ. Вудс Биллд тусалж гэрийн ажлыг нь хийж өгдөг байсан гэнэ. Харин Кракстон Сара шиг хоёр хүүхэдтэй болохыг хүсэж байсан талаараа ярьж байсан аж. Билл 82 насандаа зүрхний шигдээс өвчнөөр нас барсан бөгөөд эмнэлэгт байхдаа, нас барахынхаа өмнө Вудсын утасны дугаарыг үлдээж, түүнийг өөрийн өв залгамжлагч хэмээн хэлжээ. Ингээд Сара санаандгүй байдлаар 500000 доллар, байшин, хоёр машины эзэн болсон байна. Бүх мөнгөө Сара сурахад зарцуулсан аж.

Үйлчлүүлэгчээсээ 500,000 доллар өвлөж авсан зөөгч бүсгүй

2 Санамсаргүй сонгогдсон 17 Португали иргэн язгууртны хөрөнгийг өвлөн авчээ

Португалийн язгууртан Луис Карлос де Норонья Кабрал да Камара нь хүүхэдгүй, эхнэргүй ганц бие баян залуу байжээ. Тэрээр 42 насандаа нас барсан бөгөөд түүнийг нас барсны дараа 17 Португали иргэд рүү залгаж Португалийн хамгийн баян язгууртны өв залгамжлагч болсныг хэлсэн байна. Луис нас барахынхаа 13 жилийн өмнө утасны дугаарын сангаас эдгээр хүмүүсийг сонгосон аж. 25000 еврогоос гадна тэрээр 12 өрөөтэй байр, байшин, машиныг өв залгамжлуулсан бөгөөд энэ бүхнийг 17 Португали иргэнд хуваасан юм.

Санамсаргүй сонгогдсон 17 Португали иргэн язгууртны хөрөнгийг өвлөн авчээ

3 Огт таньдаггүй байсан эмээгээсээ 6.6 сая долларыг залгамжилж авсан гэр оронгүй ах дүүс

Зольт болон Геза Пелади нар Будапештаас хэдэн километрийн цаана байрлах агуйд амьдарч, хог ухаж гол зогоодог байжээ. Зольт болон Геза Пелади нарын эмээ нь олон жилийн өмнөөс тэднээс холбоогүй болж, хайгаад ч олохгүй байсан юм. Эмээг нь нас барсны дараа өмгөөлөгч нар нийгмийн халамж үйлчилгээний байгууллагатай холбогдож ах дүүсийн нэрийг гаргаж чадсанаар тэднийг 6,6 сая долларыг залгамжилсан болохыг хэлжээ. Ах дүүсийг төрөөд жил болоогүй байхад нь ээж нь тэднээс татгалзсан учир өмгөөлөгчид азаар Зольт болон Геза нарыг олж чадсан байна.

Огт таньдаггүй байсан эмээгээсээ 6.6 сая долларыг залгамжилж авсан гэр оронгүй ах дүүс

4 Сергей Судев танихгүй шахам авга ахаасаа 950 сая еврог өв залгамжлан авчээ

Германд амьдардаг авга ахаа Сергей бараг л мэддэггүй байсан юм. Тэрээр ахтайгаа нэг л удаа уулзаж байсан учир түүнээс юу ч хүлээхгүй байлаа. Ингээд Сергей өөрийгөө бараг тэрбум долларын өв залгамжлагч болсныг мэдээд ихэд гайхсан бөгөөд энэ их мөнгөтэй байх нь ямар ч хэрэггүй зүйл  хэмээн үзэж байжээ. Тэрээр “Бас нэгэн толгойны өвчтэй боллоо” хэмээн ярьж байсан аж. Хотын гудамжаар хүмүүс түүнийг тайван явуулахгүй байсан учир тэр найзынхаа машинд дайгдаж ажилдаа хүрдэг гэнэ. Бараг л тэрбумтан залуу тэрээр сард 150 еврогийн цалинтай ажил хийдэг бөгөөд сэтгүүлчийн ангид эчнээгээр суралцдаг байна.

Сергей Судев танихгүй шахам авга ахаасаа 950 сая еврог өв залгамжлан авчээ

5 Морт Зачер ядуу гэж бодож байсан авга ах нараасаа 6 сая долларыг өвлөн авчээ

Нью-Йоркийн нягтлан бодогч хүүхэд байхаасаа л эцэг эх нь долоо хоногт 100 цагаар авга ах Хенри болон Жо нарын нарийн боовны үйлдвэрт ажиллаж байгааг анзаарсан байна. Харин цалингийн оронд тэдэнд үлдэгдэл талх, жигнэмэг өгч байсан бөгөөд энэ бүхэн нь түүнийг 36 нас хүртэл үргэлжилжээ. Дээрх хугацаанд Морт түүний авга ах нар нь санасныг бодоход амжилттай үйл ажиллагаа эрхэлж байсан болохыг мэдсэн бөгөөд тэрээр 6 сая долларыг өвлөж авсан байна. Мортын эцэг эх нь энэ мөнгийг авахаас татгалзаж, харин Морт их хэмжээний мөнгийг үрэхдээ бэлэн биш байгаа аж.

Морт Зачер ядуу гэж бодож байсан авга ах нараасаа 6 сая долларыг өвлөн авчээ

6 4,2 тэрбум долларыг өвлөн авах шахсан Тони Чан

Азийн хамгийн баян эмэгтэй болох Нина Ванг өөрийгөө хавдартай гэдгээ мэдээд фенг-шуйн мастер Тони Чанд өөрийн эд хөрөнгийг өвлүүлсэн байна. Тэрээр тусгай бэлтгэл хийх нь түүнд урт наслахад тусална хэмээн бүсгүйд хэлсэн бөгөөд хамгийн гол нь тэр өөрийн өв залгамжлагчийн тоонд Тониг оруулах ёстой гэжээ. Үүний өмнө бүсгүйн бүх хөрөнгө түүний гэр бүл болон багахан хэсэг нь сайн дурын үйл ажиллагаанд хандивлагдахаар төлөвлөгдсөн байсан аж. Гэхдээ өв залгамжлалын мэдээллийг зарласны дараа бүсгүйн гэр бүлийнхэн шүүхэд гомдол гаргаж, шүүхийн шийдвэр бүсгүйн гэр бүлийн талд гарч, Чаныг хуурамч бичиг баримт үйлдсэн хэмээн баривчилжээ.

4,2 тэрбум долларыг өвлөн авах шахсан Тони Чан

7 Эва Паоло сураггүй болсон эцгээсээ 40 сая доллар өвлөн авчээ

Энгийн нэгэн Аргентин бүсгүй барон Руфино Отеротой цусан төрлийн холбоотой болохоо батлахын тулд 9 жилийн турш шүүхийн байгууллагаар явсан байна. Паоло өөрийнхөө эцгийг язгууртан нэгэн байсан гэдгийг үргэлж таамаглаж байсан ч ээж нь энэхүү нууцыг өөртэйгөө хамт шарилдаа авч одсон аж.

Эва Паоло сураггүй болсон эцгээсээ 40 сая доллар өвлөн авчээ

8 Эрдэнэс нуусан арлыг өвөөгөөсөө өвлөж авсан хүү

Жош өөрийнхөө өвөөг ердөө хэдхэн удаа харсан ч энэ нь түүнд өв залгамжлахад огтхон ч саад болсонгүй. Хэдийгээр Жошын өвөө Самуил охиныхоо гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй байсан ч зээ хүүдээ маш их хайртай байсан гэнэ. Ингээд тэрээр зээ хүүдээ 80 акр газар тариалангийн талбай болон 36 акр арлыг өвлүүлэн үлдээжээ. Үүнээс гадна арал дээр нуусан алт, эрдэнэсийн талаар мэдээлэл ч энэхүү өв залгамжлалын гэрээслэлд багтсан аж. Жошийн ээж болон Самуилын охин хэлэхдээ хүүхэд байхдаа аавтайгаа тогтмол “эрдэнэс нуусан арал” гэж тоглодог байсан гэнэ.

Эрдэнэс нуусан арлыг өвөөгөөсөө өвлөж авсан хүү

9 6 сая долларын өв залгамжлагч болсныг нь зарлах гэж байсан цагдаа нараас зугтсан орон гэргүй иргэн

67 настай Томас Мартинез нь Болив дахь Санта-Крус-де-ла-Сьерра гудамжинд амьдардаг байжээ. Нэгэн нартай өдөр цагдаа нар түүний унтаж байсан сандал дээр очиж, эхнэр нь түүнд 6 сая доллар өвлүүлэн үлдээсэн болохыг хэлэх гэж байсан гэнэ. Мартинез цагдаа нар түүнийг баривчлах гэж байна хэмээн ойлгож, зугтсан аж. Нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн түүнийг хайж “Нутгийн саятан өв залгамжлах эрхээсээ зугтлаа” гэх гарчигтай нийтлэлүүдийг бичсэн байна. Гэвч одоог хүртэл саятны амьдарч буй газар тодорхойгүй байгаа аж.

6 сая долларын өв залгамжлагч болсныг нь зарлах гэж байсан цагдаа нараас зугтсан орон гэргүй иргэн

10 Чарльз Винс Миллар хамгийн олон хүүхэдтэй эмэгтэйд өөрийн хөрөнгийг үлдээжээ

Чарльз Винс Миллар бол өмгөөлөгч, бизнесмен залуу байсан бөгөөд тэрээр харамч хүмүүсийг шүүмжлэх, шоглох ихээхэн дуртай нэгэн байжээ. Гэвч залуу хамаатан садан,  хүүхэдгүй байсан учир түүний гэрээслэлд маш олон хачирхалтай зүйлс байсан гэнэ. Хамгийн хачирхалтай хүсэлт нь түүнийг нас барсны 10 жилийн дараа бүх мөнгийг нь хамгийн олон хүүхэдтэй ээжид өвлүүлээрэй гэсэн байжээ. Ингээд удаан хугацааны туршид явагдсан шүүх үйл ажиллагааны дараа түүний мөнгийг тус бүр 9 хүүхэдтэй эмэгтэй хувааж авсан бөгөөд тэд 750000 долларыг өвлөн авчээ.

Чарльз Винс Миллар хамгийн олон хүүхэдтэй эмэгтэйд өөрийн хөрөнгийг үлдээжээ

29
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()