Эдгээр гайхалтай зүйлсийг хүүхэд зохион бүтээснийг мэдэх үү?

Аливаа зүйлд сониуч, бүтээлч байдлаар ханддаг хэн бүхэн гайхамшгийг бүтээх чадвартай байдаг. Үүнд нас хүйс, мэдлэг боловсрол хамаагүйг дараах бяцхан авьяастнууд батлан харуулсан юм. Шилдэг зохион бүтээгч болохын тулд зүгээр л өөртөө итгэлтэй байж, ганц хором нухацтай бодож, ямар нэг шинэ санаа, шийдэлд анхаарлаа төвлөрүүлэхэд л хангалттай аж. Дараах зүйлсийг хүүхдүүд бүтээсэн гэж та өмнө нь төсөөлж ч байгаагүй болов уу. 

Эдгээр гайхалтай зүйлсийг хүүхэд зохион бүтээснийг мэдэх үү?
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүйтнээс хамгаалах чихэвч

Фармингтон хотын Мэн мужийн 15 настай Честер Гринвуд 1874 онд хамгаалах чихэвчийг бүтээсэн байна. Хүү өвлийн улиралд маш дуртай байсан ч биеийг нь загатнуулдаг ноосон малгай өмсөх дургүй байсан учир ийнхүү дулаан чихэвч бүтээх болжээ. Мэдээж, өвөл малгайгүй явахад чих даарах нь тодорхой. Ингээд нэг удаа тэрээр мөсөн гулгуурнаас гэр рүүгээ харих замдаа төмөр утас олж, орчин үеийн хамгаалах чихэвч мэт зүйлийг бүтээж, эмээгээ дулаалж өгөхийг хүссэн байна.

Хүйтнээс хамгаалах чихэвч

Хүүгийн энэхүү санаа амжилттай хэрэгжиж 3 жилийн дараа тэрээр патент авчээ. Чихэвчээс гадна Гринвуд төмөр тармуур, чүдэнзний хайрцагны сурталчилгаа гэх мэт хэд хэдэн санааг гаргасан байна. 12-р сарын 21-ний өдрийг “Честер Гринвудын өдөр” болгож жил бүр чихэвчний жагсаал хийх тушаалыг Мэний удирдлага гаргаж байжээ. 

Насанд хүрсэн Честер Гринвуд өөрийн бүтээлийг танилцуулж байна.

2 Гацуурын гэрэл

15 настай Альберт Садакк өвлийн улирал уйтгартай байгааг анзаарсан байна. Тэрээр шинэ жилийн гацуур модыг яагаад лаагаар чимэглэдэг, гудамжны гэрэлтүүлгэнд ашигладаг шиг гэрэл яагаад ашиглаж болохгүй байгааг огт ойлгодоггүй байж. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тэрээр гэрлүүдийг хооронд нь холбож, орчин үеийн гацуур модны гэрэл үүсэх эхлэлийн тавьжээ. 

1917 онд хүү гэрийн гацуур модон дээр ашиглах боломжтой гэрлийг бүтээсэн бөгөөд энэ үеэс эхлэн айл өрх бүр цахилгаанаар ажилладаг гацуур модны гэрлийг хэрэглэж, аюултай лааг ашиглахаа больжээ. Альбертын эцэг эх хүүдээ байсан бүх мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж, үүндээ ч огт харамсаагүй аж. Учир нь хэсэг хугацааны дараа Альбертын бүтээл их хэмжээний орлого авчирсан байна. Ийнхүү уйтгарт өвлийн улирлыг өнгөлөг болгожээ. 

Гацуурын гэрэл

3 Нэхэх суурь машин

Маргарет “Мэтти” Найт 1849 онд 12 насандаа хөвөн даавууны үйлдвэрт ажилд орсон байна. Даавуу нэхэхэд зориулагдсан зүүтэй машин нь маш аюултай байсан бөгөөд Мэттигийн хамтран ажиллагчийн гарыг гэмтээжээ. Бяцхан ажилтан гар хамгаалах хамгаалалт хэрэгтэй гэдгийг ойлгож, хэдэн долоо хоногийн дараа тэрээр хамгаалагч механизмыг бүтээсэн байна.

Харамсалтай нь хэн ч Маргаретад өөрийн энэхүү бүтээлийг патентжуулж болно гэж хэлээгүй учир нэгэн “хуурамч” зохион бүтээгч уг эрхийг өөртөө авчээ. Харин 1871 онд Мэтти шүүхэд гомдол гаргаж бүтээлийнхээ патентыг өөртөө авсан байна. Маргарет нийтдээ 90 орчим бүтээлийг зохиосон бөгөөд 26 бүтээлээ патентжуулж чаджээ. Түүний бүтээлүүдийн нэг бол цаасан уут юм. Мэтти энэхүү уутыг төдийгүй, уут үйлдвэрлэх төхөөрөмжийг бүтээсэн гэнэ. 

Нэхэх суурь машин

4 Трансформер тоглоом

1962 онд 6 настай Роберт Патч гуталны хайрцаг, шилний таглаа, хадаас зэргээр орчин үеийн трансформер мэт зүйлийг бүтээж чаджээ. Хамгийн анх тэрээр ачааны машин болон өөрөө ачигчийг бүтээсэн бөгөөд азаар аав нь энэхүү тоглоомыг ажиглаж, хүүгийнхээ нэр дээр патентын мэдүүлгийг өгсөн байна. Бяцхан эрдэмтэн гарын үсгээ "х" үсгээр зурж, тухайн үеийн хамгийн залуу патентын эзэн болжээ. 

Трансформер тоглоом

5 Брайлийн үсэг

Бяцхан хүү Луи Брайль 5 настай байхдаа бүрэн сохорчээ. 12 насандаа тэрээр Францын цэргүүд шөнийн цагаар аливаа зүйлийг уншихад зориулагдсан бичгийг анх уншиж сурсан байна. Энэ нь 12 цэгээс бүрдэж байсан гэнэ. Харин Луи энэхүү 12 үсгийг 6 болгож багасгасан бөгөөд түүний энэхүү шинэ үсэг нь “Брайлийн үсэг” нэртэй болжээ. Хараагүйчүүдэд зориулсан үсэг гарснаар ном бичих, аливаа зүйлийг уншихад маш хялбар болсон бөгөөд хараагүй хүн бүр Луид талархаж байсан юм.

Брайлийн үсэг

6 Иштэй зайрмаг

1905 онд 11 настай Фрэнк Эпперсон санамсаргүй байдлаар зайрмаг бүтээжээ. Тэрээр найруулдаг хуурай жимсийг усанд найруулж хийгээд гадаа мартчихсан аж. Ингээд маргааш өглөө нь амттаныг гаргаж гэсгээхийг хүссэн хүү халбаганаас нь татахад жимстэй хөлдсөн ус халбагатайгаа хамт гараад иржээ. Гарч ирсэн амттанг амсаж үзээд хүү гэсгээхгүй байсан ч идэж болохыг ойлгожээ. 1922 онд Фрэнк өөрийн энэхүү бүтээлийг танилцуулж, патентыг нь жилийн дараа авчээ.

Иштэй зайрмаг

7 Шинэ гаригийн нээлт

2019 оны зун 17 настай сурагч Вольф Кукер  нь NASA-д дадлагажигчаар ажилд ороод 3 хоногийн дараа эрдэмтдэд шинэ гаригийг нээхэд тусалсан байна. Энэхүү гариг нь TOI 1338b нэртэй болжээ. TOI 1338b нь Дэлхийгээс 7 дахин том бөгөөд 2 одыг тойрч эргэдэг гэнэ. Магадгүй тун удахгүй энэхүү гаригийг Кукерийн нэрээр нэрлэх болов уу. Вольф одон орон судлаач болж, дахин хэд хэдэн гаригийг нээх хүсэлтэй байгаа аж.

Шинэ гаригийн нээлт

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()