Түүхийг гуйвуулалгүй, бодит үнэнээр нь өгүүлсэн шилдэг 9 кино

Орчин үед түүх судлахын тулд заавал түүхийн сурах бичиг эргүүлэх, янз бүрийн толь бичиг харж, гүүгл зэрэг хайлтын системээс “хэн нь хэн байсан” талаарх мэдээлэл хайх шаардлагагүй болжээ. Учир нь дэлхийн түүхэн дэх ихэнх чухал үйл явдлууд дэлгэцийн бүтээл болсон байдаг. Гэхдээ найруулагчид киноны уран сайхны байдлыг харгалзан түүхийг гажуудуулах явдал цөөнгүй гардаг. Харин дараах 9 кинонд түүхийг үнэнээр өгүүлсэн аж. 

Түүхийг гуйвуулалгүй, бодит үнэнээр нь өгүүлсэн шилдэг 9 кино
Хаах
Сурталчилгаа

1 "Kingdom of Heaven"

Ридли Скотын тус кинонд шилдэг жүжигчид, бодит түүхэн хувцас хэрэгсэл ихээр ашигласан зэрэг олон сайхан зүйлс бий. Магадгүй хэн нэг нь кинонд гарах зэвсэг хэрэгсэл нь тухайн үеийнх биш байна гэж маргаж болох ч энэ бол байж болох дутагдал болов уу.

Киноны үйл явдал нь 1189-1192 онд болсон гурав дахь загалмайтны аян дайны тухай буюу Иерусалимын хаант уулс болон Айюбидын хооронд болсон дайн, Иерусалим хотыг Саладин бүслэн байлдсан тухай өгүүлнэ.

"Kingdom of Heaven"

2 "The Reckoning"

Англи, 1380 он. Ричард II дөнгөж хаан ширээнд сууж эхлэх энэ үед зуун жилийн дайн ид өрнөж, дээрээс нь аюулт тахал өвчин газар авч байсан тэр цаг. Нэгэн бяцхан хүүг хэрцгийгээр алсан аймшигт явдал болсон хотод хэсэг аялан тоглогч жүжигчид ирнэ. Тэд библийн сэдвээр хийсэн жүжиг тоглох байсан боловч хүүг хэн алсан байж болох тухай жүжиг тавьж алуурчныг илчилдэг. Тухайн үеийн гунигт амьдралтай Англи улс, дундад зууны үнэнч зан чанарыг харуулсан уг киног Уиллем Дефо болон залуу Том Харди нар улам сонирхолтой болгосон билээ. 

"The Reckoning"

3 "Joan of Arc"

XV зуун, Франц улс,  зуун жилийн дайн. Дайн тулалдааны ер бусын үнэмшилтэй, яг л бодит мэт хэсэг бүхий энэ гайхамшигтай кинонд гарах залбирал, асгарах цус, жад сэлэм харшилдах дуу чимээний дундуур  Орлеаны бүсгүйн дүрд тоглосон Милла Йовивич...

Франц улс сульдан доройтож, засаг төргүй мэт болсон үе байлаа. Энэ хатуу  цагт хаан ширээ залгамжлагч Карл дофины гэрийн үүдэн дээр нэгэн хүн хүрч ирсэн нь улс орноо сэргээн хүчирхэгжүүлэх чин хүсэлтэй, халдан түрэмгийлэгч Англичуудыг бут цохих санаатай, залуухан, шүтлэгтэй тариачин бүсгүй байлаа.

"Joan of Arc"

4 "The Advocate"

Дундад зууны үед аливаа нэг амьтан хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэсэн үзэл ноёлж байсан төдийгүй XIII зуунаас энэ нь бүр хууль зүйн үндэстэй болжээ. Кино маань Бартоломью Чассени хэмээх хуульч хүний амьдрал, үйл хэргийн тухай өгүүлэх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллуулах амьтдын өмгөөлдгөөрөө алдартай юм. 

Гол дүрийн хуульч залуу Ришар Куртуа нь Парисаас Абервилль руу “цэвэр агаарт гарах" гэж  очоод жинхэнэ мухар сүсэг, хоосон цэцэрхэл, зэрлэг бүдүүлэг явдлуудтай нүүр тулахаас гадна хүн амины хэргийн будлиант хутгалдаж байгаа тухай өгүүлнэ. 

"The Advocate"

5 "Henry VIII"

Англи улсад XVI зууны эхний хагаст юу болж байсан тухай сонирхдог хүмүүст зориулсан кино юм. Шилдэг эффект, бодит түүхэн дээр тулгуурлан хийсэн зохиол, үйл явдал, догшин дүрт Рэй Уинстон, дур булаам Хелена Бонем Картер нар таны сонирхлыг татах биз ээ.

Английн дүр төрхийг өөрчлөхөд хүргэсэн Хенри VIII-ын хүсэл мөрөөдөл, үзэл бодол, амьдралын тухай бодит үнэнийг энэхүү кинонд харуулсан байна. 

"Henry VIII"

6 "The Other Boleyn Girl"

Найруулагч Жастин Чадвикын анхны уран бүтээл болох энэхүү кино нь эгч дүү Анна (Натали Портман) болон Марии Болейн (Скарлетт Йоханссон) нар Хенри VIII хааны зүрх сэтгэлийг эзлэх гэсэн өрсөлдөөний тухай драм юм.

Романтик түүх, сайхан бүсгүйчүүд тоглосон энэ кино олон хүнд таалагдах болов уу. Хэдийгээр үйл явдал нь драм, уянгын чиглэлтэй, олон том одууд тоглосон боловч түүхийн үйл явдлыг бодит байдлаар гаргаж чадсан бүтээлийн нэг болсон гэж үздэг.

"The Other Boleyn Girl"

7 "Barry Lyndon"

Стэнли Кубрикийн найруулж, Оскарын шагнал хүртсэн уг киног хийхдээ түүхийн бодит хувцас хэрэгсэл ашигласан, зөвхөн байгалийн гэрэлд кино зургаа авсан гэдгээрээ онцлогтой. Викториагийн үеийн уйтгартай түүхийг “амьдрал бол халз тулаан” болтол өөрчилж чадсан бүтээл хэмээн олон мэргэжилтнүүд үздэг. 

Дээдсийн хүрээнд орохын тулд юу ч хийхээс буцахгүй залуухан Ирланд эр нь ямар нэг аргаар тайж болохын тулд байгалиас заяасан арга залиа ашиглан байж дундчуудын эгнээнээс гарч буй тухай энэхүү кинонд өгүүлнэ. 

"Barry Lyndon"

8 "Marie Antoinette"

Хааны ордны амьдрал, хүмүүсийн ёс суртахуун, зан аашийн тухай өгүүлэх ихээхэн сонирхолтой кино юм. Тус бүтээлийг Марии-Антуанетте-гийн тухай хийсэн хамгийн үзүүштэй, бодит кино болсон гэж үздэг. Кристан Данст ч тухайн цагийн хувцас хэрэглэл өмссөн байгаа нь ер бусын сайхан харагдана.

Австрийн хатан хаан Марий Терезийн хамгийн бага охин болох 14 настай Мария нь Францын  хаан ширээг залгамжлах ёстой Людовик XVI-ийн хатан болно. Франц Австрийн хил дээр энэхүү ёслол болох бөгөөд сүйт бүсгүй нь заншлын дагуу бүх л зүйлээ чухам энд орхих ёстой билээ. Ингээд Мария-Антония нь хил дээрх асраас Францын  Марие Антуанетте  хатан болон гарч ирнэ...

"Marie Antoinette"

9 "Glory"

АНУ-ын иргэний дайныг өвөрмөц өнцгөөс харуулсан энэхүү кинонд Массачусетийн сайн дурын хороо буюу хар арьст цэргүүд “Умардын” төлөө тулалдаж байгаа үйл явдал гарна. Роберт Гулд Шоу хэмээх хурандаагийн бичсэн захидлаас санаа аван хийсэн тус бүтээл нь түүхийн хувьд ихээхэн үнэн бодит болсон гэж мэргэжилтнүүд үздэг байна. 

"Glory"

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()