300 бүсгүйн зүрхийг шархлуулсан "Пакистаны Халк" насны ханиа хайж байна

Пакистаны 27 настай Арбаб Хизер Хаят (Arbab Heather Hayat) хэмээх залуу өөртэй нь гэрлэх хүсэлт гаргасан 300 бүсгүйд татгалзсан хариу өгчээ.  Учир нь залуу эхнэр болох хүндээ хэд хэдэн тусгай шаардлага тавьдаг бөгөөд тэдгээр бүсгүйчүүд үүнд нийцээгүй аж. Ингээд залуу маань одоог хүртэл ганц бие яваа гэнэ...

300 бүсгүйн зүрхийг шархлуулсан "Пакистаны Халк" насны ханиа хайж байна
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Тэрээр одоо гэрлэх чин хүсэл тээж, өөрт нь тохирох хэн нэгнийг хайсаар. Гэрийнхэн нь түүнийг жинхэнэ хүчирхэг баатар гэж үздэг бөгөөд залуу маань хүндийн өргөлтийн тэмцээнд орж тогтмол түрүүлдэг байна. Тэрээр нутаг орондоо маш алдартай боловч хайр сэтгэлийн асуудал нь бүтэлгүйтсэн хэвээр байгаа юм. 

Шалтгаан нь эмэгтэйчүүд түүнээс татгалздаг гэсэн үг биш л дээ. Бүр түүнтэй гэрлэх хүсэлтэй байгаа илэрхийлсэн 300 эмэгтэй байсан гэнэ. Харамсалтай нь тэд бүгд түүнд тохирохгүй буюу хэт жижиг биетэй байсан юм. Мэдээж, Арбаб Хизер Хаят гол асуудал нь түүний биеийн жин. Аварга том залуу маань 440кг жинтэй. Энэ тохиолдолд түүнтэй зохицох эмэгтэй олдоход амаргүй нь тодорхой биз. 

Арбаб Хизер Хаят 100 кг-аас илүү жинтэй, 190-ээс дээш өндөртэй эмэгтэйг хайж байгаа гэнэ. 

Тэрээр DailyMail-д өгсөн ярилцлагадаа "Эцэг эх маань надаас хурдан гэрлэхийг шаардаж байгаа. Тэд ач зээгээ харахыг хүссэн. Гэхдээ надад тохирох хүн олдохгүй байна. Хэн нэгнийг гэмтээхийг хүсээгүй л бол би махлаг, хүнд жинтэй эмэгтэйг сонгох хэрэгтэй. Надтай гэрлэхийг хүссэн бүх эмэгтэйчүүд миний хувьд хэтэрхий туранхай байсан." гэжээ. 

Үүнээс гадна, түүний эхнэр болох хүн нь хоол хийх дуртай нэгэн байх ёстой аж. Учир нь аварга том залуу маань өглөөний цайндаа гэхэд л  30 ширхэг өндөг иддэг гэнэ. Түүнчлэн өдөрт 3 кг мах, хэд хэдэн аяга будаа идэхээс гадна 5 литр сүү уудаг байна. 

16
таалагдаж байна

28
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()