Пиджакны хамгийн доод товчийг яагаад сул тавих ёстой байдаг вэ?

2020-01-25, 15:30
5,147

Пиджакны хамгийн доод талын товчийг товчлохгүй байх нь классик жентельмен залуугийн шинж гэнэ. Гэхдээ яагаад эрчүүд пиджакныхаа доод талын товчийг товчилдоггүй юм бол? Энэхүү уламжлал хаанаас гаралтай юм бол? Энэ талаар мэдээллийг бид танд хүргэе

Пиджакны хамгийн доод товчийг яагаад сул тавих ёстой байдаг вэ?
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

Пиджакны доод талын товчийг товчлохгүй байх моодыг анх Английн хаан Эдуард VII гаргасан гэнэ. Тэрээр бага зэрэг махлаг байсан учир доод талын товчоо товчлох нь тухгүй мэдрэмжийг төрүүлдэг байсан гэжээ.

Хэдийгээр хаантан ханцуйгүй хүрэм өмсөж байсан ч цаашлаад энэ нь пиджаканд хүрсэн гэх яриа бий. Хааны зургаас харахад үнэхээр тэгэж харагдаж байгаа биз.  

Гэхдээ хэрвээ гэрэл зургийг сайн ажиглах юм бол энэ нь хаантны махлаг байдалтай огтхон ч холбоогүй бололтой. Түүний залуугийн зургийг харахад тэр илүүдэл жингүй байсан ч пиджак болон ханцуйгүй хүрэмнийхээ доод талын товчийг товчлоогүй харагдана. Учир нь тэрээр хүүхэд байхаасаа эхлэн ихээхэн загварлаг нэгэн байсан бөгөөд хувцаслалтын тал дээр үргэлж шинэчлэлтийг хийдэг байсан гэнэ. Тэр пиджакныхаа доод талын товчийг задлаад зогсохгүй цилиндр хэлбэрийн малгай, өмдний нугалаа гэх мэт зүйлсийг хүртэл тренд болгосон байна.

Харин дараа нь Эдуард VII пиджакны дээд талын товчийг бас товчлох хэрэггүй гэсэн санааг гаргаж пиджакныхаа дээд талыг товчлохгүй болж, зөвхөн голыг нь товчлох болжээ.

"GQ"  сэтгүүлийн редактор Роберт Жонсон “Эудардын онол”-ыг хүн бүр хүлээж авдаггүй гэж ярьж байгаа ч британийн загвар судлаачид энэхүү онолд бат итгэлтэй байдаг гэнэ. Эдуард маш олон шалтгаанаар пиджакныхаа доод талын товчийг товчилдоггүй байсан. Үүнээс гадна пиджакийг морь унах үед өмсөх хүрэмний оронд өмсдөг байсан учир ийнхүү доод талын товчийг нь товчилдоггүй байсан байх магадлалтай.

Орчин үеийн пиджак 19-р зууны  сүүл 20 -р зууны эхэн үеэр үүссэн. Тухайн үед пиджакийг баяр ёслолын үеэр бус харин өдөр бүр, морь унахдаа хүртэл өмсдөг байжээ. Морь унах үед пиджак өмсөхөд доод талын товч нь тасрах эрсдэлтэй байсан бөгөөд бүтэн товчлоход хөдөлгөөнд саад учруулахаар байсан юм. Тиймээс эрчүүд доод талын товчоо товчлохгүй үлдээх болжээ.

Америкчүүд энэ тал дээр бас нэгэн тайлбар өгсөн байна. Америкийн амьдрал тайван бус, гэмт хэрэг таны хажууханд байдаг учир биедээ галт зэвсэг авч явах нь энгийн зүйл юм. Хэн, хэзээ, хаана өөрийнхөө амийг хамгаалах хэрэгтэй болох талаар хэн ч мэдэхгүй шүү дээ.

Харин гар бууг өмднийхөө тэлээн дээр зүүдэг байсан учир яаралтай тохиолдол гарсан үед шууд шүүрч авахын тулд эрчүүд гадуур хувцасныхаа доод талын товчийг товчилдоггүй байсан гэнэ. Гэхдээ ковбой болон тулаантай киног харахад энэ дүрмийг хүн бүр баримталдаг байсан гэж хэлэхэд хэцүү.  

Зөвлөлтийн үед ч гэсэн пиджакны доод талын товчийг товчилдоггүй байсан. Эрчүүдийн талаар номон дээрээс харахад доод талын товчийг товчлох хэрэггүй хэмээн заасан байжээ. Учир нь хэрвээ бүрэн товчилсон пиджактай ширээний ард суувал пиджак хумигдаж муухай харагдах гэнэ. Тиймээс доод талын товчоо товчлохгүй байх нь хамгийн шилдэг арга байсан аж.
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()