"Нэг өдөрт 700" - Англи фермерүүдийн харх устгах сонирхолтой арга (+Бичлэг)

Үйлдвэрлэл эрхлэгчдэд харх болон мэрэгч амьтад багагүй төвөг учруулдаг. Мэдээж хархтай тэмцэх олон арга бий. Харин энэ удаад “Suffolk and Norfolk Rat Pack” байгууллагынхан 8 нохойны тусламжтайгаар нэг өдрийн дотор 700 аварга хархыг хэрхэн устгасныг сонирхуулъя. 

"Нэг өдөрт 700" - Англи фермерүүдийн харх устгах сонирхолтой арга (+Бичлэг)
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

Нэгэн гахайн фермийн агуулахад их хэмжээний харх нэвтрэн орж, бараа бүтээгдэхүүнийг нь мэрж, тэднийг алдагдалд оруулж эхэлсэн учир тэд харх устгах тусгай байгууллага дууджээ. "Норфолк-терьер" үүлдрийн 8 нохой 7 цагийн турш ажиллаж, бүх хархуудыг барьж чаджээ. 

Нэг өдрийн дотор их хэмжээний харх устгалд оруулж байгаа нь анхны тохиолдол бөгөөд “Suffolk and Norfolk Rat Pack” компанийнхан өөрсдөө ч хүртэл гайхсан байна. Энэхүү компани нь Английн Зүүн Өмнөд хэсгийн үйлдвэрлэлийн байгууллагуудад үнэгүй харх устгах үйл ажиллагаа явуулдаг аж. Мэргэжлийн төвшинд сургагдсан ноход бүтэн өдрийн турш гахайн ферм дээр чадамгай ажиллаж, нэг кг орчим жинтэй хархуудыг хялбархан барьж, устгаж чадсан байна.

Энэ төрлийн харх устгал нь уламжлалт арга болохыг «Suffolk and Norfolk Rat Pack” компанийн захирал 34 настай Эд Кук (Ed Cook) хэлсэн аж. 2004 оны Их Британийн ангийн тухай хуулиар харх агнахыг хүлээн зөвшөөрсөн байна. Эд Кукын үзэж байгаагаар энэ аргаар хархыг устгах нь хор цацаж устгаснаас илүү хялбар гэнэ. Ноход хархыг хэдхэн секундийн дотор устгадаг бол хор цацах үед харх нь 48 цагийн турш зовдог. Тиймээс хор цацах нь “удаан тамлал” юм.

Норфолк-терьер нохойг хархны ан хийх зорилготойгоор өсгөдөг бөгөөд тэднийг бэлтгэхийн тулд удаан хугацааны бэлтгэл шаардагдахгүй. Тэд төрөлхийн хархны анчид байдаг. Хэдийгээр бүх ноход харх барьж чадах ч энэ төрлийн ноход нь харх агнахын тулд юу ч хийхэд бэлэн. Хархыг харуулмагц тэд автоматаар харх хайж эхэлнэ. Зарим хархнуудын хэмжээ ноходтой ижил хэмжээтэй байдаг ч тэд хархнаас огт айдаггүй.  Тэдэнд харх барих ажил ихээхэн таалагддаг бололтой. 

Хархыг хороор хордуулахад тэд 48 цагийн турш удаанаар зовж үхдэг. Харин энэ аргыг ашиглахад нэг хархыг устгахад 3-4 секунд л хангалттай. 

Эд Кук харх устгалын байгууллагыг бусад сайн дурын хүмүүстэй хамтран ажиллуулдаг. Тэд нохдыг харх устгаж байгааг хараад адреналиныг мэдэрдэг гэнэ. Учир нь тэд ферм, үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг хамгаалахад тусалдаг гэж өөрсдийгөө үздэг байна. 

Анх удаа энэхүү ферм дээр очиход агуулах нь хархаар дүүрсэн байжээ. 

“Бид хамгийн анх өөрийн ажилтныг явуулж нөхцөл байдал ямар байгааг шалгуулсан. Харх нь өвчин тараах, үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг мэрж, хохирол учруулах магадлалтай Үүнээс гадна тооны хувьд ч богино хугацаанд хэт их болох боломжтой.  Нохдыг ан хийж байгааг харах таатай байдаг бөгөөд энэ нь ан хийх бас нэгэн өвөрмөц хэлбэр юм” хэмээн Эд хэлсэн байна.

13
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()