Петровис Группийн МИНИЙ МАШИН... урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ

Петровис Группээс хувь хэрэглэгчдэдээ зориулсан МИНИЙ МАШИН... урамшуулалт хөтөлбөрөө орон даяар эхлүүллээ. Урамшуулалт хөтөлбөрийн СУПЕР ШАГНАЛ нь "Моннис Моторс” компанийн албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг Францын алдарт "Renault" брэндийн "0" км гүйлттэй цоо шинэ автомашин байна.

Шатахуун аваад шинэ машинтай болох боломжтой МИНИЙ МАШИН... хөтөлбөрийн талаар мэдэх ёстой ТАВАН ЗҮЙЛ-ийг хүргэж байна.

Петровис Группийн МИНИЙ МАШИН... урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

1 Гурван хэрэглэгч цоо шинэ автомашинтай болно

МИНИЙ МАШИН...урамшуулалт хөтөлбөр гурван сарын турш үргэлжилнэ. Энэ хугацаанд сар бүр нэг хэрэглэгч Францын алдарт "Renault" брэндийн автомашины эзэн болох юм. 

Хөтөлбөр үргэлжлэх хугацаанд хэрэглэгчдээс сар бүр:

  • Монголын зам, цаг уурын нөхцөлд бүрэн зохицох Duster
  • Их хотын залуусын таалалд нийцэх гоёмсог загвартай Kaptur
  • Жийп автомашины хүчирхэг шинж чанар, эрэмгий дүр төрхийг өөртөө шингээсэн Sandero хэмээх автомашины эздийг тодруулна.

Үүнээс гадна "Моннис Моторс” компанийн 1,000,000 төгрөгийн авто сервис үйлчилгээний эрх, 500,000 төгрөгийн шатахууны эрх, 300,000 төгрөгийн Мобил брэндийн тос, тосолгооны эрхийн эзнийг шалгаруулна. 

Гурван хэрэглэгч цоо шинэ автомашинтай болно

2 Худалдан авалтын 30,000 төгрөг тутамд нэг эрхтэй болно

Хэрэглэгчид орон даяар байрлах Петровисийн шатахуун түгээх 400 гаруй станцаас авч буй шатахуун худалдан авсан үнийн дүнгийн 30,000 төгрөг тутамд урамшууллын нэг эрх авна. Эрхээ бүртгүүлэхийн тулд төлбөрийн баримтын дээд хэсэгт байрлах RedPoint кодыг 130360 тусгай дугаарт илгээнэ.

Харин 130360 дугаарт 1 гэж бичиж явуулснаар өөрт хэдэн эрх байгаагаа шалгах боломжтой. 

Энэхүү хөтөлбөрт шатахууны талон, петровис карт болон албан байгууллагын хэрэглэгчид хамрагдах боломжгүй. 

Худалдан авалтын 30,000 төгрөг тутамд нэг эрхтэй болно

3 Монголын нөхцөлд тохирох "Renault"

“Моннис Моторс”​ компанийн "Renault" брэнд хариуцсан дэд захирал Т.Эрдэнэсайхан "Renault брэнд нь Монголын нөхцөлд тохирсон, туулах чадвар, хүйтний асалт сайтай, эдэлгээ удаантай машинуудыг үйлдвэрлэдэг.

Урамшуулалт хөтөлбөрийн супер шагналын эзэнд очих Duster, Sandero автомашинууд нь Францад амьдардаг монгол хүний загвар шийдлээр бүтсэн гэдгээрээ онцлогтой. Харин Kaptur нь хотын залууст илүү тохиромжтой" гэв.

Монголын нөхцөлд тохирох "Renault"

4 Шинэ автомашины эхний эзэн 02 сарын 29-нд тодорно

Нэгдүгээр сарын 22-ноос орон даяар хэрэгжин эхэлж буй МИНИЙ МАШИН... хөтөлбөрийн эхний супер шагналын эздийг хоёрдугаар сарын 29-нд 19:40 цагаас Монголын үндэсний олон нийтийн телевизийн шууд нэвтрүүлгээр тодруулна

Шинэ автомашины эхний эзэн 02 сарын 29-нд тодорно

5 RedPoint-ын хэрэглэгч болсноор олон боломж нээгдэнэ

Петровис Групп нь хэрэглэгчдийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах, зарцуулах боломж бүхий RedPoint лояалти хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 

RedPoint-ын хэрэглэгч бол төлбөрийн баримт дээрх RedPoint кодыг аппликейшнийхаа "Оноо бүртгүүлэх" хэсэгт бүртгүүлнэ. Ингэснээр 30,000 төгрөг тутамдаа урамшууллын эрх авахын зэрэгцээ 300 оноогоор RedPoint аппликейшн дэд цэсэн дэх "Дөрвөн бэрх" шагайн тоглоомыг тоглож, RedPoint оноо болон урамшууллын эрхээ үржүүлж авах эрх нээгдэнэ.

Давхар, давхар бэлэг, урамшуулал авах энэ боломж бүх хэрэглэгчид нээлттэй тул та RedPoint-ын хэрэглэгч болохыг хүсвэл RedPoint аппликейшнийг суулгаад, бүртгүүлээрэй. Мөн RedPoint-ын хэрэглэгчид хувийн мэдээллээ шинэчлэх ёстойг сануулъя.

RedPoint-ын хэрэглэгч болсноор олон боломж нээгдэнэ

Танилцуулгын арга хэмжээний бичлэгийг хүлээн авна уу

 

Гэрэл зургийг mpa.mn

Танилцуулгын арга хэмжээний бичлэгийг хүлээн авна уу

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.