Хэт их кофе ууж байгааг илтгэх 6 шинж тэмдэг

АНУ-ын хүн амын 50 хувь нь тогтмол кофе уудаг ба өдөрт 3 ба түүнээс дээш аяга кофе уудаг. Энэ нь өнөөгийн амьдралыг кофегүйгээр төсөөлөхөд бэрх болсон гэдгийг харуулж байна. Кофе хүний биед олон эерэг нөлөө үзүүлдэг ч хэрэв тунг нь хэтрүүлбэл ямар ч зүйл хор болох аюултай. Танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал даруй кофены хэрэглээгээ багасгаарай. 

Хэт их кофе ууж байгааг илтгэх 6 шинж тэмдэг
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

1 Ходоод гэдэсний асуудал

Кофе нь үнэхээр тайвшруулах нөлөөтэй ба бүдүүн гэдэсний үйл ажиллагааг түргэсгэх даавар ялгаруулдаг. Хэт их кофе уух нь өтгөн хатаах, суулгалттай болгох, мөн ходоод, улаан хоолойн сөргөө өвчнөөр өвчлөх аюултай. Хэрэв таны ходоод, гэдсэнд асуудал гарсан бол хамгийн түрүүнд кофений хэрэглээгээ багасгаарай.

Ходоод гэдэсний асуудал

2 Ядарч сульдах

Кофен дахь кофейний агууламж нь хүний мэдрэлийн системийг идэвхжүүлж, биеийн хүч, идэвхийг 11-12 хувь нэмэгдүүлдэг. Гэсэн ч энэ нь сөрөг нөлөөтэй. Кофений найрлагад орсон Аденозин гэх бодис нь хүний биеийг сульдааж, ядаргаанд оруулах нөлөөтэй.  Тиймээс л их хэмжээний кофе уусны дараа ядарч, нойр хүрж, бие сульдаж эхэлдэг. Гэхдээ өдрийн цагаар идэвхтэй, хөдөлгөөнтэй, өөрийгөө цэнэглэж чадвал ядаргаанаас сэргийлж чадна.

Ядарч сульдах

3 Сэтгэл түгших

Кофенд агуулагдах кофейний хэмжээ их байх тусам ядаргаа үүсгэдэг аденозиныг бууруулдаг. Хэт их тунгаар кофе хэрэглэх нь таныг сэтгэлийн түгшүүр, бухимдалтай болгох аюултай. Түүнчлэн кофе нь адреналины ялгаралтанд нөлөөлснөөр таны зан байдал өөрчлөгдөж эхэлнэ. Хэрэв та хэтэрхий сандруу, уур бухимдалтай болж эхэлсэн бол хамгийн түрүүнд кофений хэрэглээгээ багасгаарай.

Сэтгэл түгших

4 Нойргүйдэл

Кофейн нь таныг сэрүүн, сэргэг байлгадаг ч нойронд тань нөлөөлдөг. Их хэмжээний кофе хэрэглэх нь таны зайлшгүй унтах ёстой цагаар сэрүүн байлгаснаар та бага унтаж, өдрийн цагаар их ядрах болно.

Нойргүйдэл

5 Зүрхний цохилт түргэсэх

Зүрхний цохилт түргэсэх нь хүн бүрт тохилдоод байдаггүй ч нийтлэг хэвээр л байна. Ялангуяа залуу хүмүүсийн хувьд кофе тогтмол хэрэглэх нь судасны цохилтыг нэмэгдүүлдэг. Тйимээс цусны даралт, зүрхний өвчтэй хүмүүст кофе уухыг зөвлөдөггүй.

Зүрхний цохилт түргэсэх

6 Бодисын солилцоо түргэсч, донтож эхлэх

Кофейн нь өөх шатаах үйлчилгэээй ба судалгаагаар бодисын солилцооны үйл ажиллагааг 3-11 хувь нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон. Гэсэн ч хэрэглээгээ тохиоруулж, болгоомжтой байхгүй бол хүн донтож, хүний биед нэн шаардлагатай уснаасаа илүү кофе уух гээд байдаг. Кофе хэдий эерэг нөлөө ихтэй ч муу нь сайнаасаа илүү байдаг шүү дээ.

Бодисын солилцоо түргэсч, донтож эхлэх

27
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()