"Битлз"-ийн Пол Маккартни залуудаа нас барсныг хав дарсан гэж үнэн үү?

“Пол үхсэн” хэмээх хуйвалдааны онол байдаг бөгөөд тодруулбал Битлз хамтлагийн гишүүн Пол Маккартниг 1966 онд автомашины ослоор нас барсан гэж зарим хүмүүс үздэг. Түүхийг сөхөөд үзье л дээ. Тэгж байж л Пол үнэхээр үхсэн эсэхийг бататгаж чадна.

"Битлз"-ийн Пол Маккартни залуудаа нас барсныг хав дарсан гэж үнэн үү?
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

Орчин үеийн аман үлгэр зохиогчид нууцлаг, сонирхол төрүүлсэн түүх ярьж, хүмүүсийн хорхойг хүргэдэг учраас олонд тархахдаа хурдан байж мэдэх юм. Ялангуяа хамгийн алдартай, домог болсон Битлз хамтлагийн Пол Маккартнигийн тухай ярьж байгаа бол хэний ч сонирхлыг татах нь гарцаагүй.

Тэгвэл “Пол үхсэн” гэх хуйвалдааны онол анх хэрхэн эхлэх болов?

Пол Маккартниг 1966 онд автомашины онолоор нас барсан гэж үзэж байгаа юм. Гэвч хамтлагийн ирээдүй цаашид үргэлжлэх ёстой байсан учраас Битлзийн үлдсэн гишүүд түүний үхлийг нууж, өөр хүнээр сольжээ. Түүнчлэн хамтлагийнхан “Пол үхсэн” хэмээх онолд битүү санаа, нууц учиг өгөх утга санааг дуундаа шингээх болсон гэж эргэлзэгсэд үздэг байна.

“Пол үхсэн” гэх таамгийг эхнээс нь судлаад үзвэл 1966 онд ямар ч автомашины осол бүртгэгдээгүй байдаг. Харин 1967 онд Пол Маккартнигийн Mini Cooper машин осолд орж байсан нь үнэн. Гэхдээ жолоочийн амь нас эрсдээгүй. Жолооч нь ч Пол байгаагүйгээс гадна тэр машиндаа зорчиж яваагүй юм.

Пол үхсэн хэмээх цуу яриа дэгдэж эхэлсэн ч Beatles Book Monthly сэтгүүлд удалгүй няцаасан юм.

Хэдэн жилийн дараа буюу 1969 онд коллежийн болон албан бус үйл ажиллагаа явуулдаг хэвлэлүүдээр Полыг үхсэн хэмээх нийтлэл гарч эхэлжээ. Нийтлэлүүд маш хурдацтай тархаж, Битлзийн сүүлийн үед гаргасан нилээд хэдэн дуунд үүнтэй холбоотой битүү санаа агуулагдсан гэдгийг баталж байв. Тэдний нэг нь White Album-д багтсан “Revolution 9” дуунд “turn me on, dead man” хэмээх үг гардаг байна.

Энэхүү таамаглал 1969 оны 10-р сарын 12-нд дээд цэгтээ хүрсэн гэхэд болно. Тухайн өдөр Дэтройт радиогийн хөтлөгч Русс Гибб руу Мичиган Их Сургуулийн оюутан Том Зарски утас цохижээ. Зарски Полыг үхсэн тухай түүхийг ярилцахыг хүссэн юм. Эхэндээ Гибб түүний ярианд тоомжиргүй хандаж байсан ч Зарски түүнийг “Revolution 9” дууг тавихыг ятгаж чадсан байна.

WKNR-FM-ийн сонсогчид “Turn me on, dead man” хэмээх мөрийг сонсоод зогсоо зайгүй радиогийн утасруу залгаж эхэлжээ. Ингээд уг таамаг улсын хэмжээнд хүртлээ тархсан юм.

Үүнээс хойш нууц учиг агуулсан битүү санаануудын тухай яригдаж эхэлжээ. “Strawberry Fields Forever” дууг араас нь сонсвол “I buried Paul” буюу “Би Полыг булсан” гэх мөр байдаг байна. "The Abbey Road" цомгийн нүүр зураг оршуулгын цувааг илэрхийлж, Пол Маккартни хөл нүцгэн байгаа нь цогцосыг илэрхийлсэн гэж тамааглах болжээ.

1969 оны 11-р сард, цуу яриа түгсний дараа Битлзийн цомгуудын борлуулалт эрс нэмэгджээ. Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band, Magical Mystery Tour цомгууд 9 сар Биллбоардын жагсаалтын гадна байсны эцэст эргэн жагсаалтад багтсан байна.

Нөхцөл байдлыг тодорхой болгох үүднээс Пол "Life" сэтгүүлд ярилцага өгч, “Пол үхсэн” цуу яриаг дарахыг оролдсон юм. Ярилцлагадаа тэрээр, “Сүүлийн үед би  хэвлэл мэдээллээр нэг их гараагүй болохоор энэ цуу яриа эхэлсэн байх” хэмээн ярьсан байна. Хэтэрхий алдартай хүмүүс хэвлэл мэдээллээр үзэгдэхээ больвол үхсэн гэсэн дүгнэлт үүсдэг бололтой.

"Life" сэтгүүлийн ярилцлагын дараа цуу ярианы эрч суларсан ч ор мөргүй зогсолгүй, олон жилийн турш өөр өөр аргаар үргэлжлэн яригдсаар байлаа.

2009 онд "Wired" сэтгүүлийн Итали хувилбарт компьютерийн технологи ашиглан Маккартнигийн ослын өмнөх болон дараах үеийн гавлын ясыг харьцуулсан 2 шинжээчийн судалгаа нийтлэгдсэн байна. Тэд шинжлэх ухааны нотолгоотойгоор Пол үхсэн гэх цуу яриаг үгүйсгэх үүднээс энэ төслөө эхлүүлсэн юм.

Гэтэл тэд цочирдом зүйл олж илрүүлсэн нь харьцуулсан 2 гавлын ясны хамрын өнцөг өөр, чихний байрлал хагалгаагаар ч өөрчлөх боломжгүй ялгаатайгаас гадна тагнайны хэлбэр өөр байжээ.

Энэхүү цуу яриа одоо ч дарагдаагүй байгаа юм. Энэ онолтой холбоотой дүрс бичлэг, нийтлэлүүд вэб сайтуудаар гарсан хэвээр байна.

Сүүлийн жилүүдэд Пол Маккартни “Пол үхсэн” хэмээх хуйвалдааны онолыг нухацтай хүлээж авахаа больсон юм. 1993 оны цомогтоо тэрээр, “Paul is Live” буюу “Пол Амьд” гэсэн нэр хүртэл өгч байлаа.

16
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()