Биеийн хор гадагшлуулж, ханиад намдаах тахианы махтай шөлний жор

2020-01-25, 14:36
1,659

Өвлийн хүйтэн өвлийн дараа гэртээ ирж аяга халуун шөл уух бас л сайхан шүү. Ханиад томуу ихтэй байгаа энэ үед таны дархлааг дэмжиж, биеийн хорыг гадагшлуулах үйлчилгээтэй тахианы мах, ногоотой шөл хийх жорыг хүргэж байна.

Биеийн хор гадагшлуулж, ханиад намдаах тахианы махтай шөлний жор
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Орц:

  • Уураг болох тахианы цээж мах болон тахианы бульон
  • Ногоонд сонгино, брокколи, лууван, цоохор майлз, шош
  • Амт оруулах оливийн тос, алимны уксус, парсли, цагаан гаа, сармис, нунтаг улаан перец, нунтаг турмерик, давс, хар перец

Дээрх орц дунд таны дургүй ногоо байвал өөр төрлийн ногоогоор сольж болно.

Орц:

2 Хийх арга:

1. Тогоонд оливийн тос, цоохор майлз, цагаан гаа, сармисаа хийгээд дунд зэргийн галаар зөөлөртөл нь хуурна. Дараа нь ус, бульон, тахианы цээж мах (бүтнээр нь), лууван, уксус, улаан перец, турмерик, давсаа нэмнэ.

2. Буцалсны дараа галыг багасгаж, хэсэг хугацаанд зөөлөн буцалган махыг бүрэн болгоно. Дараа нь махыг гаргаад хөргөнө.

3. Тогоо руу брокколи, шош, парсли хийнэ. Брокколиг зөөлрөх хүртэл дахин буцалгана. Шөл буцлах зуур сэрээний тусламжтай цээж махыг жижиглэн цуулаад тогоо руугаа буцааж хийгээрэй.

4. Брокколи бүрэн болсны дараа шөлийг амталж үзээд давс, перец нэмэх эсэхээ шийдээрэй.

Хийх арга:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()