Биологийн хуулийг зөрчсөн “Хелсингтоны тархи”-ны нууц

2008 онд археологчид Төмөр зэвсгийн үеийн хүний тархи олж нээсэн нь "хүн нас барснаас хойш тархи бусад зөөлөн эдүүдийн адилаар удалгүй ялзарч мууддаг биологийн энгийн хуулийг үгүйсгэсэн" тохиолдол болсон юм. Харин эрдэмтэд энэ тархи хэрхэн 2600 жилийг туулан хадгалагдан үлдсэнийг олж тогтоожээ.

Биологийн хуулийг зөрчсөн “Хелсингтоны тархи”-ны нууц
Хаах
Сурталчилгаа

Шинэ судалгаагаар, тухайн хүний нягт хуниас бүхий тархины уураг болон оршуулсан арга гэх мэт олон хүчин зүйл нөлөөлснийг тогтоосон байна.

Английн Иорк Археологийн Хүрээлэн Хелсингтон тосгоноос шавраар бүрхэгдсэн гавлын ясыг малтаж гарган, дотроос нь маш сайн хадгалагдан үлдсэн тархи олж илрүүлжээ. “Тунамал чулуулгаар бүрхэгдсэн байсан ч цэвэрлэсний дараа тархины хуниас нэг бүр тодорхой болсон” хэмээн судалгаанд бичсэн байв. Шинжилгээгээр уг тархины эзэн МЭӨ 673-482 онд амьдарч байжээ.

Энэхүү нууцлаг хүнийг оршуулахдаа занданшуулах ямар нэгэн зохиомол техник ашиглаагүйг эрдэмтэд онцолсон байна. Гэхдээ хэрхэн оршуулсан байдал нь гол нууц байж болох юм. Эсвэл тухайн хүн нас барахынхаа өмнө үл мэдэх өвчин туссан нь тархины уурагт нөлөөлсөн байж болзошгүй хэмээн судлаачид таамаглаж байгаа ажээ.

“Энэ хүний үхлийн шалтгаан эсвэл оршуулсан арга нь тархийг удаан хугацаанд хэвээр хадалагдахад хүргэсэн байж мэднэ” хэмээн судалгааны ахлах эрдэмтэн, Лондонгийн Хатан Хааны Их Сургуулийн Ньюрологийн Инстутын профессор Аксэл Пэтзолд тайландаа дурдсан байна.

Пэтзолд тархины эдүүдийг нягт барих үүрэгтэй мэдрэлийн ширхэглэг, тархины эдээс ялгардаг GFAP хүчиллэг уураг зэрэг тархины 2 төрлийн ширхэглэгийг  судлахад олон жилийг зарцуулсан эрдэмтэн юм. Пэтзолд багийнхантайгаа Хелсингтоны тархийг судлах үед эдгээр ширхэглэгүүд хэвээр хадгалагдаж байсан нь тархийг ийнхүү олон жил хадгалагдан үлдэхэд нөлөөлсөн хэмээн үзэхэд хүргэжээ.

Ихэнх тохиолдолд байгальд орших ферментүүд тархийг ялзралд хүргэж, нас барсан хүний микробиомууд бүх эдийг идэж эхэлдэг. Харин судлаачдын үзэж байгаагаар Хелсингтоны тархины хувьд тэдгээр ферментүүд 3 сарын дотор идэвхгүй болсон байна. Хэрэв фермент үгүй бол тархин дахь уургууд тархийг нягт, бүхэл бетон мэт болгоход 3 сар хангалттай байдаг ажээ.

Хүчиллэг шингэн тархинд нэвчиж, тухайн хүнийг нас барсны дараа ферментүүд эд эсийг задалж, ялзруулахаас хамгаалсан хэмээн Пэтзолд дүгнэжээ. Мөн энэхүү нууцлаг хүн толгой, хүзүүндээ цохиулж, эсвэл дүүжлүүлж, цаазлуулсан байх магадлалтай хэмээн дүгнэсэн байна.

Үүнээс гадна тархины дотор хэсэгт байрлах цагаан эдээс мэдрэлийн ширхэглэгийн уураг нилээд бөөгнөрсөн байдалтай олджээ. Гэвч Хелсингтоны тархинд хэвийн бус зүйл ажиглагдсан нь тархины гадар хэсэг буюу саарал эдээс бүр ч их хэмжээний ширхэглэг олдсон байна. Үүнээс харахад ферментийн нөлөөгөөр тархи гадар хэсгээсээ эхлэн ялзарч байх үед хүчиллэг шингэн тархинд нэвчиж, ялзрах үйл явцыг зогсоосон хэмээн Пэтзолд дүгнэжээ.

Энэхүү судалгаа Алцгеимэр өвчний эмчилгээнд шинэ нээлт болох боломжтой ажээ. Тархин дахь уураг задрахад хэр хугацаа шаардлагатайг эрдэмтэд судалж үзэхэд бүтэн жилийн хугацаа шаардагдахыг тогтоосон байна. Үүнээс харахад тархины уурагтай холбоотой мэдрэлийн өвчнийг анагаах үйл явцад бодож байснаас ч удаан хугацаа шаардагдах бололтой.

Археологчид эртний тархины эд олж нээсэн цорын ганц тохиолдол энэ биш юм. Жишээ нь Шведийн усан доорх газарт булсан байсан 8000 орчим жилийн настай хүний гавлын яс доторх тархины эдийг олж байжээ. Гэхдээ Хелсингтоны тархи бол судлаачдын олж нээсэн хамгийн сайн хадгалагдсан тархи хэмээн эрдэмтэд үзэж байна.

 

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()