Жуулчдын ямар үйлдэл дургүйг нь хүргэдгийг "нутгийн иргэд" хуваалцжээ

"Овертуризм" (Overtourism) гэх ойлголтыг орчин үед ихээр ашиглах болсон бөгөөд энэ нь жуулчдын бие авч яваа байдал уугуул иргэдийн дургүйцлийг төрүүлж буйг илэрхийлж байгаа хэрэг юм. Өнгөрсөн жил Олон улсын аялал жуулчлалын “WTTC” байгууллага жуулчдын хөлд дарагдаж, их хэмжээний хохирол амсаж буй 50 орныг нэрлэсэн бичсэн ба энэ нь нутгийн оршин суугчдад нэлээд хохирол учруулдгийг онцолжээ. Ингээд орон орны хүмүүс гаднынхны ямар үйлдэлд дургүй байдгийг мэдэж авцгаая. 

Жуулчдын ямар үйлдэл дургүйг нь хүргэдгийг "нутгийн иргэд" хуваалцжээ
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1 Австрали

  • Жуулчид байгаль дэлхийд хүндэтгэлгүй, зэрлэг байдлаар ханддаг нь надад огтхон ч таалагддаггүй. Жишээлбэл: Тэд амьтдыг үл тохирох халаасандаа байгаа зүйлээр л хооллодог бөгөөд энэ нь амьтдыг өвчин тусахад хүргэдэг. Эсвэл камераар зураг дарж амьтныг айлгахаас гадна хараанд нь муугаар нөлөөлдөг. Үүнээс гадна хог  тарих нь ч элбэг. Би энэ талаар жуулчдад сануулга өгч хэлдэг ч тэд над руу маш гайхсан харцаар хардаг. 
  • Гомдомтгой байх хэрэггүй. Бид хааяа наргих дуртай. 
  • Австралийн аялга болон соёл иргэншлийг шоолох хэрэггүй.

Австрали

2 Бразил

  • Ядуусын хороололд ирснийхээ дараа ард иргэдийн зургийг дарах хэрэггүй.  Тэд хүнд нөхцөлд амьдарч байгаа бөгөөд ийнхүү тэдний зургийг ухаарал хайрлах зорилготой ашиглах нь ёс зүйгүй хэрэг юм.
  • Яагаад ч юм жуулчид манай улсын иргэдийг мунхаг,  харин бүсгүйчүүдийг зальтай гэж боддог.

Бразил

3 Португали

  • Би Португалид амьдардаг байхад бараг бүх жуулчид надтай Испани хэлээр ярих гэж хичээдэг. Сүүлийн удаа хэлье: Португали бол Испани биш.

Португали

4 Ирланд

  • Нутгийн оршин суугчидтай дүйцэхүйц уралдаж согтууруулах ундаа хэрэггүй. Дублинд эрүүл хүнд ч чиглэлээ олоход хэцүү байдаг. Тиймээс би согтууруулах ундаа хэрэглэсэн жуулчдыг зочид буудалд нь олон удаа хүргэж өгч байсан. 
  • Жуулчид нэг ч болов Ирланд үгийг зөв хэлж чаддаггүй нь миний дургүйцлийг хүргэдэг. 
  •  "Манай хамаатан Ирланд гаралтай" гэж хэлэхэд бид маш ихээр гайхдаг. Учир нь Ирланд иргэн гэдэг нь Ирландын соёлыг илэрхийлэгч болохоос биш таны биед урсаж буй цус энд огт хамаагүй. 
  • Төрөл бүрийн шоу, ялангуяа “Lord of the Dance” бидэнд огт хамаагүй учир энэ талаар бидэнтэй ярилцах хэрэггүй. 

Ирланд

5 Хойд Ирланд, Их Британи

  • Би “Титаник-Белфаст” музейн хажууд амьдардаг. Өглөөний цайгаа би тагтан дээр идэх дуртай. Харин Ази жуулчид онгорхой дээвэртэй автобус, машинаас миний зургийг авах дуртай. 
  • Хойд Ирланд гэдэг нь Ирландын хойд хэсэг биш. Энэ бол тэс өөр хоёр орон юм. 
  • Улс төрийн талаар ярих хэрэггүй. Манай орны геополитикийн талаар таны бодол бидэнд огт хамаагүй юм. Хэрвээ та энэ талаар яриаг буруу газар, буруу хүнтэйгээ эхлүүлсэн бол томоохон асуудалд орох магадлалтай.
  • Ирландын бааранд хэзээ ч  “Ирландын автомашины тэсрэх бөмбөг” гэсэн коктейлийг битгий захиалаарай. Энэ нь манай хүмүүс Америкт очоод “9 сарын 11 “ гэсэн коктейл захиалсантай ижил зүйл мэт харагдана. 

Хойд Ирланд, Их Британи

6 Финлянд

  • Хэт их ярих хэрэггүй. 
  • Нийтийн тээврийн хэрэгсэл дотор хэрвээ сул суудал байвал битгий хажууд сууж байгаарай. Хамгийн багадаа 1 метрийн хувийн орон зай үлдээх хэрэгтэй.
  • Бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа наймаалцах хэрэггүй. 

Финлянд

7 Нидерланд

  • Унадаг дугуй нь автомашин шиг их чимээ гаргадаггүй учир та Амстердамд байхдаа зам гарах үедээ тогтмол анхааралтай байх хэрэгтэй. Манай нутгийн хүмүүс сайхан сэтгэлтэй учир хэнд ч туслахад бэлэн байдаг. Гэхдээ хэрвээ та унадаг дугуйн зам дээр алдаа гаргавал таныг хэн ч тоохгүй.
  • Нидерландын нийслэлд Airbnb үйлчилгээг ашиглах хэрэггүй. Учир нь байрны үнэ тэнгэрт хадсан учир түрээслэгчид жуулчдад байраа түрээслэх нь илүү ашигтай болсон.
  • Нидерландчуудыг германчуудтай бүү харьцуул. Бидний хэл герман хэлтэй ижил биш бөгөөд бидний гадаад төрх ч тэс өөр байдаг. 

Нидерланд

8 Лондон, Их Британи

  • Хүндэт харуулын цэргүүдийг шоолохоо боль. Үнэн хэрэгтээ тэдэнд галт зэвсэг байгаа гэдгийг санаарай. Зөвхөн өмссөн малгайгаар нь тэднийг дутуу үнэлэх хэрэггүй.
  • Хөдөлгөөний ачаалал их байх үед Оксфордын гудамжинд жуулчид зогсох нь миний бухимдлыг төрүүлдэг. Тэд барилга бүрийн үүдэн дээр зогсож хуруугаа Peace болгож зургаа даруулдаг. 
  • Букингемийн ордныг харахын тулд түлхдэг жуулчид маш их уур хүргэдэг. Нэг удаа ордны хажуугаар өнгөрч байсан хөгжлийн бэрхшээлтэй ээжийг маань тэд унагах шахсан. 
  • Лондонгийн гудамжинд Йодаг дүрсэлж буй хүмүүст мөнгө өгөхөө больцгоо. 

Лондон, Их Британи

9 Шотланд, Их Британи

  • Үндэсний хоолыг идээд гомдоллох хэрэггүй. Тэд ямар хоол захиалж байгаагаа ч мэдэхгүй “хаггис”-ийг зөвхөн шотланд нэртэй ижил сонсогддог болохоор нь л захиалдаг. Үнэн хэрэгтээ хаггис бол махаар шанзалсан хонины ходоод юм
  • Жуулчид келт хувцсыг худалдаж авсныхаа дараа тогтмол өмсдөг. Келт бол хуримын эсвэл оршуулгын ёслолд өмсөхөд зориулагдсан хувцас болохоос биш шопинг хийхэд зориулагдаагүй. 
  • Лох-нессийн мангасыг харах гэж хичээхээ боль. Несс жуулчдад дургүй учир түүнээс холхон байсан нь зүгээр. 

Шотланд, Их Британи

10 Лас-Вегас, АНУ

  • Нутгийн иргэдээс казинод амьдардаг эсэхийг нь бүү асуу. Лас-Вегаст 1,5 сая хүн амьдардаг бөгөөд бид бүгд казинод амьдардаггүй. Бидэнд өөрийн гэсэн дэлгүүр, эмнэлэг, сургуультай амины хотхон гэж бий. 
  • Үүнээс гадна Лас-Вегаст амьдрах ямар болох талаар асуух хэрэггүй. Бас намайг тайчих клубт орж байсан уу үгүй юу гэдгийг асуух шаардлагагүй. Энэ бол  тосгон бөгөөд би нэг ч удаа тайчих клубт орж байгаагүй. 
  • Ганц бие эмэгтэй бүрийг хөнгөн явдалтай эмэгтэй гэж ойлгох хэрэггүй. Ажлаа тараад найзуудыгаа хүлээж байх зуур миний хажуугаар өнгөрсөн ихэнх жуулчид намайг биеэ үнэлэгч мэтээр харж байсан.

Лас-Вегас, АНУ

11 Нью-Йорк, АНУ

  • 9 сарын 11-ний үйл явдлын дурсгал болгож барьсан хөшөөний урд жуулчид инээмсэглэж зураг даруулж байгаа нь надад таалагддаггүй
  • Цахилгаан шатаар явахдаа баруун талд нь зогсож бай. Харин ирэхдээ зүүн талаас нь ирэх хэрэгтэй. Эс тэгвээс бид бухимдаж уурлах болно. 
  • Хэрвээ та замын голд зогсох юм бол таныг түлхэх нь энгийн үзэгдэл. Гомдох хэрэггүй.
  • Нью-Йорк хөл хөдөлгөөн ихтэй учир та уламжлалт аргаар зогсож оочирлох хэрэгтэй. Хүний урдуур дайрах хэрэггүй. 

Нью-Йорк, АНУ

12 Филиппин

  • Барууны жуулчид гудамжаар дотуур хувцастайгаа аялахгүй байвал их зүгээр санагдаж байна. Хот, худалдааны төв гэдэг арал биш. Үүнд ресторан ч хамааралтай. 
  • Гудамжны хүүхдүүдэд зориулж хандив өгөх хэрэггүй. Хэсэг хугацааны дараа энэ төрлийн хүүхдүүд таныг хүрээлэх бөгөөд таныг дагаж явах болно. Мөнгө өгөхөөс татгалзсан найзыг маань гудамжны хүүхэд цохисон түүх ч бий. 

Филиппин

13 Парис, Франц

  • Гүүрэн дээр цоож өлгөхөө боль. Хэдийгээр таны хайр гайхалтай ч эдгээр цоожнууд бол үнэхээр аймшигтай харагдаж байна. Үүнээс гадна нь их хэмжээний цоож нь олон тонн жинтэй учир гүүр нурах аюултай. 
  • Метроны буудалны тэг дунд нь зогсож бусдад саад учруулдаг жуулчид нутгийн иргэдийн бухимдлыг төрүүлдэг.

Парис, Франц

14 Норвеги

  • Ихэнх жуулчид манай нутагт ирэхдээ усан онгоцоор ирдэг. Ингээд тэд өсгийтэй гутал, шорт, сандаал өмсчихөөд уулын аялалд гарах гэдэг. Зарим жуулчид аяллын тэг дунд ирснийхээ дараа даарч, ядардаг учир нутгийн сайн дурын ажилчид тэднийг аврах хэрэгтэй болдог. Эсвэл зарим нь бүх маршрутаа явж дуусгасан ч харанхуй болсон учир төөрчихлөө гэдэг. Энэ тохиолдолд мөн л нутгийн сайн дурын ажилчид аврах хэрэгтэй болдог.
  • “Би Осло орох гэж байгаа, туйлын туяаг харахын тулд би юу хийх хэрэгтэй вэ” гэж хэзээ ч битгий асууж бай. Осло нь өмнө зүгт оршдог учир туйлын туяаг харах боломжгүй. 

Норвеги

34
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()