Соёлын алдартай дурсгалуудад нуугдсан сонирхолтой зүйлс

Улс орон бүрд жуулчдын анхаарлыг татдаг түүхэн дурсгалт газрууд, алдартай барилгууд бий. Харин олон хүмүүс тэдгээр газруудыг үзэж сонирхон, зургаа татуулж, түүнтэй холбоотой түүхийг сонсдог ч тухайн байгууламжид ямар нууц байдгийг төдийлөн мэдэж чаддаггүй. Ингээд алдартай барилгуудад нуугдсан хачирхалтай зүйлсийг танилцуулъя. 

Соёлын алдартай дурсгалуудад нуугдсан сонирхолтой зүйлс
Хаах
Сурталчилгаа

1 "NASA"-ийн босоо барилгад өөрийн гэсэн цаг уурын бүс бий

NASA-ийн босоо барилгад сансрын хөлгийн эцсийн алхмыг хийхэд зориулагдсан байдаг учир хэмжээ нь маш том. Түүний хэмжээг тодорхойлоход барилга дотор буй туг бүрийн хэмжээний өргөн автобустай тэнцэнэ гээд төсөөлөөд үзээрэй. Харин далбаан дээр байгаа одууд нь сагсан бөмбөгийн хэмжээтэй адил байдаг. Маш өндөр барилга учир заримдаа дээврийнх нь дор үүл хуримтлагдаж, хур тунадас унах нь бий. Хачирхалтай нь энэхүү барилга нэг давхар гэнэ шүү.

"NASA"-ийн босоо барилгад өөрийн гэсэн цаг уурын бүс бий

2 Мексик дэх Есүсийн хөшөө нь амьд хүнтэй ижил

2014 онд Мексикийн барилга байгууламж сэргээн босгогчид “Есүс”-ийн баримал дотроос нэгэн хачирхалтай зүйлийг олж илрүүлсэн байна. Стандарт рентген хийсний дараа 300 жилийн настай баримал дотор жинхэнэ хүний шүд байсан гэнэ.

Өнгөрсөн зууны үед баримлыг амьтны яс болон арьсаар хийх нь Мексикт маш их алдартай байсан хэмээн эрдэмтэд үздэг. Үүний тулд нохой, туулай, муурны шүд, ноосыг ашигладаг байсан аж. Харин хүний шүд олдсон нь анхны тохиолдол  юм байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь Есүст итгэдэг хүний нас барахынхаа өмнө барьсан бэлэг байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа аж.

Мексик дэх Есүсийн хөшөө нь амьд хүнтэй ижил

3 Буддагийн баримал доторх занданшуулсан шарил

Эрдэмтэд энэхүү олдворыг санаандгүй байдлаар олсон байна. 1000 жилийн настай Буддагийн баримал дотроос баримлыг сэргээн засварлах ажлыг хийж байсан ажилчид хүний занданшуулсан шарилыг олсон аж. Баримлын дээд хэсэгт занданшуулсан шарилыг гадны нөлөөллөөс хамгаалах алтан хамгаалалт болон эртний бичигтэй захидал хадгалагдсан байгаа гэнэ.

МРТ шинжилгээг хийж үзэхэд занданшуулсан шарил гайхалтай сайн хадгалагдсан байсан аж. Судлаачдын үзэж байгаагаар, баримал дотор буй шарил нь алдартай ламынх байсан бололтой. Харин түүний биеийг алтан даавуунд боосон байсан бөгөөд энэ нь тухайн хүн амьд байхдаа өөрийгөө занданшуулах гэж байсны илрэл болно.

Буддагийн баримал доторх занданшуулсан шарил

4 Вашингтоны сүмд "Дарт Вэйдер" нуугдсан

Вашингтоны төвөгтэй сүмийн барилгыг анзаарахад түүний чимэглэлийг "Оддын дайн" киноны сөрөг талын жүжигчний дүрээр бүтээсэн гэж хэн санах билээ. Барилгыг харахад дундад зууны үеийн барилга мэт харагдаж байгаа ч энэ тийм биш бөгөөд уг барилгыг ХХ зууны үед барьж, орчин үеийн арга барилаар засал, чимэглэлийг нь хийсэн байна.

Дарт Вейдер болон бусад төрлийн дүрүүд нь “Сүмийг чимэглэх шилдэг санааг хэн гаргах вэ” гэсэн  хүүхдийн тэмцээний ачаар сүмийн дээвэр дээр тавигдах болжээ. Вейдерийн дүр бусад 111 дүрүүдтэй өрсөлдөж, 3-р байранд орсон байна. 

Вашингтоны сүмд "Дарт Вэйдер" нуугдсан

5 Биг-Бен цаг зоосоор ажилладаг

Бусад механик цагийн адилаар Биг Бенийг мөн л тохируулах хэрэгтэй. Хэрвээ механик аргаар тохируулахгүй бол цагны хэвийн үйл ажиллагаа алдагдана. Цагийн зөв ажиллуулахын тулд 1 пенни хуучин зоосыг ашигладаг байна. Нэг зоос нь цагны хурдыг хоногт 0,4 секундээр хурдасгадаг байна.

Биг-Бен цаг зоосоор ажилладаг

6 Рашмор уулын орой дээр зөвхөн ерөнхийлөгчдийн хөрөг байдаггүй

Архитектор Гутзон Борглум нь Рашмор уулын орой дээрх баримлуудыг барихад 14 жилийг зарцуулжээ. Хөшөөг барих явцад Гутзон нэгэн сонирхолтой шинэ деталийг нэмэхээр шийдсэн юм. Тэрээр Аврам Линкольны толгойны ард ирээдүйн өв залгамжлагчдад зориулсан бичиг баримт хадгалах нууц өрөөг хийж эхэлсэн байна. Гутзоныг нас барсны дараа уулын орой дээрх барилгын ажил зогссон боловч хэсэг хугацааны дараа түүний хүү нь барьж дуусгасан аж.

Рашмор уулын орой дээр зөвхөн ерөнхийлөгчдийн хөрөг байдаггүй

7 Саграда-Фамилия дотор орчин үеийн буу, зэвсэг бий

Антонио Гаудигийн бүтээсэн барилгыг харахад эртний баримал мэт санагдана. Үүний орой дээр гарахын тулд цахилгаан шатаар гардаг. Харин цахилгаан шатанд хүрэхийн тулд 300 шатаар дээш алхана. 

Саграда-Фамилия дотор орчин үеийн буу, зэвсэг бий

8 Пиза цамхаг өөрийн гэсэн зориулалттай

Пиза цамхаг нь дэлхийн хамгийн алдартай “уналттай” барилга юм. Италид байгаагүй хүмүүс ч энэ барилгыг гаднаас нь хараад танина. Гэхдээ байшингийн дотор буй зүйлийг төдийлөн хүн бүр мэддэггүй. Бодит байдал дээр энэхүү баримал нь 7 төрлийн авиа гаргадаг, 7 хонхтой юм. Үүнээс гадна Пиза цамхаг нь бараг дээвэргүй учир 1 давхраас нь л тэнгэр харагдана.

Пиза цамхаг өөрийн гэсэн зориулалттай

9 Бленхеймийн бие засах өрөөнд үнэт эдлэл бий

Алтан суултуур бол наргиан биш юм. Саяхныг хүртэл Бленхейм ордны бие засах өрөөнд 6 сая долларын үнэтэй алтан суултуур байсан гэнэ. Ордонд зочилсон хүн бүр энэхүү суултуурыг ашиглах боломжтой байсан бөгөөд хамгийн гол нь урьдчилан хэлэх л хэрэгтэй байжээ. Гэвч 2019 оны 9 сард алтан суултуур хулгайд алдагдсан байна.

Бленхеймийн бие засах өрөөнд үнэт эдлэл бий

10 Бонус: Ромын хөшөөний хөл дээрх хачирхалтай олдвор

Бүх баримлууд нууцтай байдаггүй бөгөөд энэхүү ромын хөшөөний хөлөн дээрээс жуулчид туулайн хамрыг олж харжээ.

Бонус: Ромын хөшөөний хөл дээрх хачирхалтай олдвор

26
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()