Өөрийн үхлийг шинжлэх ухааны төлөө ашигласан эрдэмтний түүх

Карл Питерсон Шмидт (Karl Patterson Schmidt) нь хэвлээр явагч, хоёр нутагтан судалдаг Америкийн нэртэй герпетологч байжээ. Тэрээр Америкийн Нью-Йорк дахь байгалийн түүхийн музейд, дараа нь Чикагогийн байгалийн музейд ажиллаж байсан бөгөөд эрдэм шинжилгээний ажлынхаа шугамаар олон удаа Төв болон Латин Америкаар аялахдаа их хэмжээний музейн үзмэр олж ирсэн байна. Мөн тэрээр Америкийн ихтиологич, герпетологчдын зөвлөлийн ерөнхийлөгч байсан ба шинжлэх ухаанд ухаанд зориулсан олон удаагийн туршилтдаа асар олон тооны хорт могойг ашиглаж, амь насаа аюулд оруулдаг байжээ. 

Өөрийн үхлийг шинжлэх ухааны төлөө ашигласан эрдэмтний түүх
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1957 онд Шмидт Линкольн паркийн захирлын судлуулахаар явуулсан бумсланг хэмээх хорт могойг шинжилж байх үедээ зүүн гарынхаа эрхий хурууг хатгуулжээ. 

“Би тэр могойг доктор Роберт Ингерээс авах үедээ болгоомжгүй хандаж, могой зүүн эрхий хурууг маань хазчихлаа" хэмээн доктор өөрийн өдрийн тэмдэглэлдээ бичсэн байна. “Ам нь том ангайж, арын соёогоор хазахдаа баруун соёо нь бүтнээрээ буюу 3 мм орчим гүн оржээ”. Энэ явдлаас хойш 24 цаг хүрэлгүй эрдэмтэн маань хорвоог орхисон юм. 

Тэр үеийн олон герпетологч нарын адил Шмидт  бумсланг могойн хор нь хүн үхүүлэх чадваргүй гэж үзэж байсан боловч харамсалтай нь болсон явдал үгүй гэдгийг баталсан байдаг. Доктор Шмидт могойн хорыг саармагжуулахын оронд галт тэргэнд суун гэр рүүгээ явсан ба чухам тэнд өөрийнх нь биед гарч буй өөрчлөлт, үйл явдал болгоныг бичиж үлдээсэн байна.

Шмидтийн тэмдэглэл:

16:30-17:30.  Маш их дотор муухайрах боловч бөөлжсөнгүй.  Хоумвуд руу хот хоорондын галт тэргээр явж байна.

17:30-18:30. Маш их даарч, чичирч байна. Халуун 39 хэм хүрлээ. 5,30-ын үед амны хөндийд цус шүүрч эхэлсэн ба ихэнхдээ буйлнаас гарч байна.

20:30.  Хоёр зүсэм сүүтэй гурилан боов идлээ.

21:00-00:20. Сайн унтлаа. 00:20-ын үед шээхэд цустай байсан боловч хэмжээ нь бага. Өглөө 4:30-д аяга ус уусны дараа дотор муухайран бөөлжсөн ч дараа нь бие хөнгөрч 6:30 хүртэл унтлаа.

Шмидт өглөө босоод л бие ямар байгаа тухай ажиглалтаа үргэлжлүүлэн бичсэн байна:

9-р сарын 26. 6:30. Биеийн халуун 36,7. Өглөөний хоолонд чанасан өндөг, алимны жигнэмэг идэж, кофе уулаа. Гурван цаг тутамд шээх ба шээсэнд 20 грамм орчим цус байна. Ам болон хамраас бага хэмжээний цус шүүрсээр.

Өдрийн хоолны дараа докторын бие огцом муудаж эхнэр рүүгээ утастаж мэдэгдсэний дараа тусламж ирсэн байна. Энэ үед Шмидт арай чүү гэж амьсгалан байсан ба юм ярьж чадахгүй болсон байжээ. Амь насыг нь аврах гэсэн оролдлого бүтэлгүй болж 1957 оны 9-р сарын 26 ны өдрийн 15:00 цагт доктор Шмидтийг эмнэлэгт авчрахад үзлэг хийсэн эмч түүнийг нас барсныг тогтоожээ. Задлан шинжилгээгээр маш их дотуур цус алдсан гэсэн дүгнэлт гарсан байна.

Одоо бумсланг могойг (Dispholidus typus) Африк дахь хамгийн хортой могойн нэг гэж үздэг болсон. Энэ могойд хазуулсны дараа цус ихээр нөжирч хялгасан судлуудыг хаан бөглөрүүлэх ба дараа нь энэхүү судас хагарч дотуур цус алдана. Доктор Шмидтийг эмнэлэгт авчрах үед түүний нүд нь улайж цус алдсан шинжтэй байсан ба задлан шинжилгээгээр уушги, бөөр, зүрх, тархинд цус харвасан байв. Нэг үгээр хэлэхэд энэ могойд хазуулсан хүн цус алдсаар үхэх аюултай юм.

Энэ явдлын дараа докторт амьд үлдэх боломж байсан эсэх талаар удаан маргалдаж байсан ба хэрэв тэр даруй эмчид үзүүлсэн бол амьд мэнд байх байсан гэж үзэх хүмүүс олон байлаа. Тухайн үед энэ хорны үйлчилгээ нь ямар байдлаар үйлчилдэг гэдгийг мэддэггүй, тухайн хорны эсрэг ямар нэг тодорхой үр дүн үзүүлдэг гэж тогтоогдсон ерөндөг байгаагүй учраас тэгэх ингэх байсан гэж шууд хэлэх боломжгүй юм.

Сонирхолтой нь бумсланг могой бол хүн болон бусад том амьтнаас айдаг, зайлж зугтан явдаг амьтан бөгөөд ганцхан амиа хамгаалах үедээ л хаздаг юм байна. Тиймээс Шмидтийн үхэл нь уг могойн хор хүний амь насанд аюул учруулж чадахгүй гэсэн тухайн үеийн шинжлэх ухааны буруу ойлголтоос үүдэлтэй хайхрамжгүй явдлаас болсон билээ.

Доктор Шмидт бол 20-р зууны хамгийн гарамгай герпетологч нарын нэг байсан бөгөөд 200 гаруй хэвлээр явагч, хоёр нутагтан амьтдын тухай бичиж байсан, могой судлалын тэргүүлэх эрдэмтэн байв. Тэрээр 15 000 ном, тэмдэглэл бүхий герпетологын шинжлэх ухаантай холбоотой зүйлийг музейдээ өгснөөр Чикагогийн байгалийн музейг Карл П, Шмидтийн нэрэмжит герпетологын номын сан байгуулах үндэс болсон юм. 

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()