Алдартнуудын сорви ямар "түүхтэй" вэ?

Алдартнууд ч гэсэн энгийн хүмүүсийн адилаар л амьдардаг. Тэдний зарим нь хүүхэд байхдаа ширээний булан мөргөж, зарим нь насанд хүрснийхээ дараа автын осолд орж, эсвэл бүр бүтэлгүй хайр дурлалын хохирогч бол насан туршийн сорвитой болсон тохиолдол ч бий. Гэхдээ энэхүү сорви нь тэдний гадаад төрхөнд сөргөөр нөлөөлөөгүй бөгөөд харин ч тэдний хувь хүнийг илэрхийлэх нэгэн тодотгол болж байгаа юм. Ингээд одуудын сорви хэрхэн үүссэн талаар сонирхоцгооё.

Алдартнуудын сорви ямар "түүхтэй" вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Харрисон Форд

Үзэгчид түүний сахалтай дүрийг мэдэх учир эрүүн дээрх сорвийг нь төдийлөн анзаардаггүй байсан болов уу. Тэрээр 27 настай байхдаа автын осолд орсноор ийнхүү сорвитой үлдсэн байна.

Харрисон Форд

2 Тина Канделаки

Тина Канделакигийн зүүн гар дээр сүр хүчийг бэлгэдсэн Энэтхэгийн бэлгэдэл бүхий шийвээс бий. Бүсгүй 2006 онд автын ослын улмаас гараа түлсэн учир ийнхүү шивээсээр түлэгдэлтийн сорвио нуун далдалсан аж. Тухайн үед автомашин дотор хөтлөгч бүсгүй болон төрийн депутат нар явж байсан бөгөөд тэд мод мөргөсөн аж. Машин шууд шатаж эхэлсэн ч азаар хүнд гэмтэл бэртэл авсан хүн үгүй.

Тина Канделаки

3 Ханхүү Уильям

Хатан хааны гэр бүлийн гишүүнд сорви байх ёсгүй мэт санагдана. Ханхүү Уильям духан дээрээ сорвитой бөгөөд сургуульд сурч байхад нь ангийнхан хүүхэд түүний духыг гольфын цохиураар цохичихсон аж.

Ханхүү Уильям

4 Рианна

Рианнагийн уруул дээр байх үл мэдэгдэх сорви нь бүсгүйн бүтэлгүй хайр дурлалаас болж үлджээ. Дуучин бүсгүй Крис Браунтай хамтран амьдардаг байсан бөгөөд 2009 онд тэрээр хүч хэрэглэж, бүсгүйн уруул дээр арилшгүй сорви үлдээжээ.

Рианна

5 Сандра Буллок

Хүүхэд байхдаа Сандра өндөр довноос гол руу унасан байна. Азаар бүх зүйл асуудалгүй өнгөрч, түүний зүүн нүдний дор сорви үлдсэн гэнэ.

Сандра Буллок

6 Дуучин Максим

Ихэнх хүмүүс дуучин бүсгүйн духны голд нэгэн сорви байдаг гэдгийг мэднэ. Максим 2 настай байхдаа гал тогооны ширээгээ мөргөснөөс болж духныхаа голд сорвитой болсон байна.

Дуучин Максим

7 Seal

Дуучин залуугийн сорви нүдэнд ил харагддаг. Гэхдээ энэ сорви нь түүний гоо сайханд төдийлөн муугаар нөлөөлөхгүй байгаа бөгөөд харин ч Сил-ийг илүү зоригтой нэгэн мэтээр харуулна. Үнэн хэрэгтээ энэ бол чонон хөрвөс өвчнөөс болж үүссэн юм.

Seal

8 Падма Лакшми

Энэтхэг гаралтай Америкийн хөтлөгч, жүжигчин, модель бүсгүй баруун гар дээрээ нэлээд томоохон сорвитой. 14 настай байхдаа бүсгүй автомашины осолд орж,  сорвитой үлдсэн байна.

Падма Лакшми

9 Хоакин Феникс

"Жокер" киногоор танигдсан жүжигчин Хоакин Феникс дээд уруул дээрээ сорвитойг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Үнэндээ тэрбээр дээд уруулын дутуу хөгжилтэй буюу сэтэрхий уруултай төрсөн аж.

Хоакин Феникс

10 Кэйт Миддлтон

Гүнгийн ахайтан Кэтерины зүүн чамархай дээрх нэлээн том сорви хааяа үсээ боосон байх үед нь тод харагддаг. Кэтерин багадаа маш хүнд хагалгаанд орсны дараа ийм сорвитой болсныг түүний хэвлэлийн төлөөлөгч дэлгэсэн бөгөөд хувийн нууцыг хадгалах үүднээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.

Кэйт Миддлтон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()