"Онгон ээж" - Бэлгийн харьцаанд орж үзээгүй мөртлөө хүүхэд төрүүлсэн Энэтхэг бүсгүй

Энэтхэгийн нэгэн эмэгтэй ховор төрлийн үтрээний эмгэгээс шалтгаалан бэлгийн харьцаанд орох боломжгүй байв. Хосууд гэрлэснээсээ хойш огт бэлгийн харьцаанд орж байгаагүй ч, хүүхэдтэй болохыг маш ихээр хүсэж байж. Гайхалтай нь бүсгүй хүүхэд төрүүлж ээж болсон боловч онгон хэвээр байгаа гэнэ. Гэхдээ яаж?

"Онгон ээж" - Бэлгийн харьцаанд орж үзээгүй мөртлөө хүүхэд төрүүлсэн Энэтхэг бүсгүй

Энэтхэгийн Ахмеднагар хотын иргэн Ревати Бордавекар (Revati Bordawekar)маш ховор тохиолддог вагинизм хэмээх үтрээний эмгэгтэй аж. Тэрээр анх 22 настайдаа тампон хэрэглэх гэж үзээд энэ бүхнийг мэдсэн ч хэнд ч хэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, түүний үтрээнд гадны зүйл оруулах боломжгүй буюу шууд агшиж хаагддаг аж. 

Ревати 2013 онд ирээдүйн нөхөр Чинмайтайгаа цахим сүлжээгээр танилцсан бөгөөд залуу бүсгүйтэй хамт байхын тулд Энэтхэгрүү очжээ. Хурим хийхээс өмнө тэд бэлгийн харьцаанд орж байгаагүй учир эл асуудлыг мэдээгүй байжээ. 

Хуримын анхны шөнөө тэрээр нөхөртөө бүх үнэнээ хэлжээ. Харин залуу эхнэрээсээ салахыг хүсээгүй байна. Жилийн турш хосууд асуудлыг шийдэх арга зам хайж, мэргэжлийн хүмүүст хандсанаас гадна дарс уух, тос түрхэх гээд янз бүрийн арга хэрэглэсэн ч үр дүнд хүрээгүй байна. 

Ревати үүнээс болж сэтгэлийн хямралд орж, биеэ барих чадваргүй болсоор байв. Тэрээр орон нутгийн эмнэлэгт эмчлүүлж, үтрээний нүхийг томруулах арга хэмжээ авсан ч нэмэр болсонгүй. 

Эцэст нь хосууд үр шилжүүлэн суулгах эмнэлэгт хандахаар шийджээ. Хоёрдахь оролдлого амжилттай болж бүсгүй жирэмсэлж чадсан байна. 

Жирэмсэн байх үедээ тэрээр хийсвэр хийлгэхгүй өөрөөрөө төрөхийг илүүд үзжээ. Ингээд хосууд анхны хүүхдээ эсэн мэнд өлгийдөн авчээ. 

Удаан хүлээсний эцэст тэд хөөрхөн охинтой болж, одоо туйлын аз жаргалтай байгаа гэнэ. 

Ревати "Нөхөр бид хоёрын бэлгийн амьдрал удахгүй сайжрах болно. Одоогоор бид бэлгийн харьцаанд ороогүй байгаа ч удахгүй боломжтой болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярьжээ.  

Эрүүл мэндийн асуудал бол сэтгэлээр унаж, бууж өгөх шалтгаан биш юм. Орчин цагт эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж байгаад бид бүхэн талархах хэрэгтэй биз ээ. Хэрвээ та бууж өгөхгүй тэмцэж чадвал бүх зүйлд гарц байдгийн баталгаа болж Ревати, Чинмай нарын сахиусан тэнгэр Ива охин хорвоод мэндэлжээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()