Зүрхний асуудалтай хүн хийж болохгүй дасгалууд (+Ямар дасгал тохиромжтой вэ?)

Зүрхний эмгэгтэй хүмүүсийн хувьд дасгал хөдөлгөөн сайнаасаа илүү саар үр дүн авчирж болзошгүй учраас ямар төрлийн дасгал хийх вэ гэдгээ зөв сонгох нь чухал. Тэглээ гээд ямар ч хөдөлгөөн хийхгүй зүгээр суух нь бас л буруу. Иймд зүрхний үйл ажиллагааг дэмжих дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Хэрвээ таны зүрх өвддөг, зүрхний хэм алдагддаг бол хийж болохгүй дасгал хөдөлгөөнүүд болоод зүрхний үйл ажиллагааг дэмжих дасгалуудыг та бүхэнд хүргэж байна. 

Зүрхний асуудалтай хүн хийж болохгүй дасгалууд (+Ямар дасгал тохиромжтой вэ?)
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хийж болохгүй дасгалууд:

Булчин хөгжүүлэх тэнцвэрт дасгалууд нь тогтвортой объектын эсрэг тулан, булчинг чангалах дасгалууд юм. Үүнд дараах дасгалууд багтана:

  • Суниалт, гэдэсний таталт
  • Планк
  • Өгзөг чангалан барих дасгал

Хүчний дасгалууд нь тулгуур булчинг хөгжүүлдэг. Эдгээр дасгал нь цусны даралтыг нэмэгдүүлж, цусан дахь хүчилтөрөгчийг багасгана. Үүнд дараах дасгалууд багтана:

  • Резин татах дасгалууд
  • Хүндийн жин өргөх дасгалууд

Анхааруулга: Зүрхний ажиллагаа тасалдах, зүрхний хэм алдагдах, зүрхний судас нарийсалттай хүмүүс биеийн хүчний үйл хөдлөл хийхдээ тун анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Хийж болохгүй дасгалууд:

2 Хийж болох дасгалууд:

Сунгалтын дасгал: сунгалтын дасгалууд зүрхний эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлэхгүй. Харин тэнцвэр, хөдөлгөөний чадамжийг нэмэгдүүлж, булчингийн үйл ажиллагааг сайжруулна. Сунгалтын дасгалд иог, тай чи гэх мэт дасгалууд багтана.

Аэробикийн дасгалууд: Энэ төрлийн дасгал нь цусны эргэлтийг сайжруулж, бие дэх хүчилтөрөгч ашиглалтыг нэмэгдүүлнэ. Хамгийн гол нь эдгээр дасгалыг тайван, хэт их ачаалал авалгүй хийх хэрэгтэй. Үүнд хурдан алхах, усны аэробик, хөнгөн гүйх зэрэг багтана. 

Хийж болох дасгалууд:

3 Нэмэлт зөвлөгөө:

Шингэн зүйл тогтмол уух. Ам цангаагүй байсан ч, ялангуяа халуун өдрүүдэд шингэж зүйл байнга уух хэрэгтэй.

Биеэ амраах. Ямар ч хөдөлгөөнийг хэтрүүлэлгүй, дасгал бүрийн хооронд амрах цаг гаргаарай.

Цаг агаар хэт халуун эсвэл хүйтэн байх үед гадаа дасгал хийж болохгүй. Цаг агаарын хүнд нөхцөл нь цусны эргэлтэд муугаар нөлөөлж, амьсгалахад хүнд болж, цээжээр хөндүүр оргиулна.

Биеэ чагна. Ядрах, тухгүй мэдрэмж төрөх, толгой эргэх, амьсгал давчдах, их хэмжээгээр хөлрөх зэрэг тохиолдолд дасгалаа зогсоож, биеэ амраагаарай.

Дасгалын төлөвлөгөөгөө эмчтэй зөвлөлд. Эмч таны эрүүл мэндийн нөхцөл байдлыг тооцоолж, танд тохирох тусгай дасгалыг санал болгоно.

Нэмэлт зөвлөгөө:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()