Төсөөлөхөд бэрх боловч үнэн гэдэг нь батлагдсан баримтууд

Бидний ертөнцөд итгэмээргүй баримтууд маш олноороо оршиж байдаг. Хүмүүс бид тэр бүр анзаардаггүй, сонирхох ч үгүй өнгөрөөдөг. Дараах баримтуудын талаар та буруу ойлголттой байсаар ирсэн гэдэгт итгэлтэй байна. 

Төсөөлөхөд бэрх боловч үнэн гэдэг нь батлагдсан баримтууд
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Усны гаргаж байгаа чимээгээр халуун хүйтнийг мэдэж болно

Британийн мэдрэгч үйлдвэрлэдэг компаниас халуун хүйтэн усны чимээг хурааж хүмүүсээр аль нь болохыг таалгах туршилт явуулахад туршилтад оролцогчдын дийлэнх нь зөв таасан байна. 

Усны гаргаж байгаа чимээгээр халуун хүйтнийг мэдэж болно

2 Хөзрийг хольж байрлуулах бүх боломжит хувилбар дэлхий дээр атомын тооноос ч их

Хөзрийг хольж байрлуулах бүх боломжит хувилбар дэлхий дээр атомын тооноос ч их

3 Клеопатра

Клеопатра МЭӨ 69-30 оны үед амьдарч байсан бол Их Пирамид МЭӨ  2560 онд баригдсан байна. Тиймээс Клеопатра нь хүн төрөлхтөн саран дээр буух үетэй илүү ойр амьдарч байжээ. 

Клеопатра

4 Ээж дельфинүүд зулзагаа хэвлийд байхад нь бүүвэйн дуу дуулж өгдөг

Дельфинүүд зулзагаа хэвлийд байхад нь өөрийн гэсэн авиагаар дуулж өгдөг бөгөөд энэхүү исгэрэх чимээ нь нэг үгээр тэдний нэр болж, хожим бие биеэ танихад тусалдаг. 

Ээж дельфинүүд зулзагаа хэвлийд байхад нь бүүвэйн дуу дуулж өгдөг

5 Аварга том мөөг

400 сая жилийн өмнө дэлхий дээр одоогийнх шиг их хэмжээний ургамал, модод байгаагүй бөгөөд тэр үед 8 метр өндөр мөөгнүүд ургадаг байв. 

Аварга том мөөг

6 Зөгийн бал мууддаггүй

Зөгийн бал нь хугацаа нь дуусдаггүй хүнсний бүтээгдэхүүн юм. Тиймээс зөгийн балыг хэдэн жил ч хадгалсан чанар нь муудахгүй. 

Зөгийн бал мууддаггүй

7 Норвегийн армийн хурандаа оцон шувуу

Бригадын дарга  Сэр Нилс Олав III  хэмээх хаан оцон шувуу нь Шотландын Эдинбургийн амьтны хүрээлэнд амьдардаг байв. Тэрээр Норвегийн хааны харуулын цэргийн бэлгэ тэмдэг төдийгүй, хурандаа цолтой байжээ. Түүнийг 5-р Харльд хаан хурандаагаар томилсон бөгөөд Норвегийн армийн хүндэтгэлийг хүлээсэн анхны оцон шувуу байлаа. 

Норвегийн армийн хурандаа оцон шувуу

8 Шотландын үндэсний бэлгэ тэмдэг бол ганц эвэрт

Ганц эвэртүүд ихэвчлэн меркатын загалмайн чимэг болдог. Үүнээс гадна, Шотландын Форрест "Ганц эвэртийн үндэсний музей" бий. 

Шотландын үндэсний бэлгэ тэмдэг бол ганц эвэрт

9 Өнөөгийн бидний ууж буй усыг анх үлэг гүрвэлүүд уудаг байсан

Өнөөгийн бидний ундны усны молекулууд үлэг гүрвэлийн хоол боловсруулах системээр дамжсан байх магадлал бараг 100 хувь.

Өнөөгийн бидний ууж буй усыг анх үлэг гүрвэлүүд уудаг байсан

10 Лего бол дэлхийн хамгийн том дугуй үйлдвэрлэгч компани.

2011 онд Лего 318 сая гаруй дугуй үйлдвэрлэж, Bridgestone, Michelin, Goodyear брендүүдийг ардаа орхисон. 

Лего бол дэлхийн хамгийн том дугуй үйлдвэрлэгч компани.

11 Персийн дайчид өндөр өсгийтийг анх зохиосон

Өндөр өсгийтийн гарал үүсэл тодорхойгүй байдаг ч 1950 оны Перс дайчдын зурагт дүрслэгдсэн байдаг. Тэд морин дээр мордоход хөшүүрэг болгож өсгийг ашигладаг байжээ. 

Персийн дайчид өндөр өсгийтийг анх зохиосон

12 Пирамид баригдаж байх үед арслан заанууд амьд байсан

Египетчүүд пирамидуудыг барьж байх үед  Грангл хэмээх жижиг арал дээр арслан зааны бүлэг оршиж байжээ. Тэд МЭӨ 1650 он хүртэл оршин тогтносон бөгөөд бараг 1000 жилийн дараа Пирамид баригдаж дууссан гэдэг. 

Пирамид баригдаж байх үед арслан заанууд амьд байсан

13 Их тэсрэлтийн нөлөөг зурагтаас харж болно

Зурагтын нэвтрүүлэг тасалдсан үед гардаг жирэлзсэн дүрс бол үнэндээ Их Тэсрэлтээс үлдсэн долгион гэнэ. Өөрөөр хэлбэл бид орчлон ертөнцийн үүслийн өчүүхэн хэсгийг харж байна гэсэн үг. 

Их тэсрэлтийн нөлөөг зурагтаас харж болно

14 Винни Пух бол эмэгтэй

Бид хүүхэлдэйн киноны баатар Винни Пухыг эрэгтэй гэж боддог. Тэгвэл түүний жинхэнэ дүр нь Виннипег хэмээх эмэгтэй баавгай байжээ. 

Винни Пух бол эмэгтэй

26
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()