Өглөө хоосон ходоодон дээрээ идэж болохгүй 12 хүнс

2020-01-30, 13:12
3,725

Эрүүл байж олон өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд та зарим хүнсийг хоосон ходоодтой үедээ хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Зарим хүнс ходоодны салст бүрхэвчийг цочроодог, хүчил-суурийн тэнцвэрийг алдагдуулдаг бол бусад нь чихрийн шижин, ходоодны үрэвсэлтэй болоход шууд нөлөөлдөг. Иймд дараах зүйлсийг өглөөний цайндаа бүү хэрэглээрэй. 

Өглөө хоосон ходоодон дээрээ идэж болохгүй 12 хүнс
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Цитрусын төрлийн жимс

Хоосон ходоодтой үедээ жүрж, бэрсүүт жүрж, нимбэг идвэл харшил үүсгэж, ходоодны үрэвсэлтэй болоход нөлөөлдөг. Тиймээс аяга цэвэр жүржийн шүүс уухаасаа өмнө бага ч болов цэвэр овьёостой өглөөний цай уухыг зөвлөж байна.

Цитрусын төрлийн жимс

2 Гадил

Гадил жимсэнд маш ихээр агуулагддаг магни зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлдөг тул энэ жагсаалтад оруулав. Гадилыг хоосон ходоодтой үедээ хамаагүй хэрэглэх нь кальци-магнийн тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй.

Гадил

3 Түүхий ногоо

Түүхий ногоонд агуулагдах хүчил хэдэн секундийн дотор ходоодны дотор хэсгийг цочроодог. Тиймээс өглөө хоосон ходоодон дээр улаан лооль, өргөст хэмх эсвэл байцаа идвэл хоол боловсруулах чадвар муутай хүмүүст олон асуудал үүсгэж болно. Эргээд улаан лоолинд байдаг таннин, пектин зэрэг идээлэгч бодисууд ходоодны чулуу үүсэхэд нөлөөлдөг. Лийр болон илжгэн чих ч мөн адил.

Түүхий ногоо

4 Тараг

Өглөөний цайнд тараг уух нь сайн гэж хүн бүр боддог байх. Гэвч өглөө хүний биед тараг дахь бактерийн тусламж шаардлагагүй байхаас гадна үр өгөөжгүй байдаг учир өглөөний цайнаас хоёр гурван цагийн дараа болон оройн хоолонд хэрэглэвэл тохиромжтой. Учир нь сүү, сүүн бүтээгдэхүүний гол үнэ цэнэ нь сүүн хүчлийн бактери болох ашигтай микрофлор буюу бичил биетнүүдэд байдаг. Хоосон ходоодтой үед тараг эсвэл кефир хэрэглэвэл тухайн бүтээгдэхүүнд агуулагдах бактери нь түрэмгий хүчиллэг орчинд шууд орж улмаар нарийн гэдсэнд хүрэлгүй устдаг. Тэгэхээр өглөө өлөн гэдсэн дээрээ тараг уух хэрэггүй.

Тараг

5 Чихэрлэг төмс

Хэрэв хоосон ходоодтой үедээ чихэрлэг төмс идвэл яг л ходоодны эмний сурталчилгаан дээр харуулдаг шиг гэдэс хүндэрч, дүүрэх болно.

Чихэрлэг төмс

6 Хүйтэн уух зүйлс

Өглөө бүр аяга ус уух нь маш тустай. Гэвч хөргөгчнөөс гаргасан тэс хүйтэн ус биш өрөөний хэмд тохирсон бүлээн ус уух ёстой. Өглөө ус уух үйл явц нь өглөөний цайны өмнө ходоод, гэдэсний замыг "халааж" буй хэрэг бөгөөд хүйтэн уух зүйлс ходоод, гэдэсний салст бүрхэвчийг цочроодог. Үүнээс гадна хоол боловсруулах замын архаг өвчинтэй тохиолдолд хоосон ходоодон дээр хүйтэн юм уувал өвчний хурцадмал байдлыг үүсгэж болзошгүй. Түүнчлэн хүйтэн шингэн нь ходоодны судасны нарийсалд хүргэдэг бөгөөд энэ нь цусны эргэлт, хоол боловсруулах үйл явцыг доройтуулдаг. Мөн сонирхуулахад өглөө хоосон ходоодон дээр хүйтэн юм уух нь эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулахад нөлөөлдөг байна.

Хүйтэн уух зүйлс

7 Амттан

Амттан бүр өөрөө хортой байдаг болохоор өлөн ходоодтой үедээ хэрэглэвэл бүр илүү хор болно. Өглөө дөнгөж сэрсний дараа нойр булчирхай зохих хэмжээний инсулиныг боловсруулах чадваргүй байдаг. Инсулин ихэдвэл цусан дахь сахарын хэмжээ ихсэж улмаар нүдний өвчин үүсэх, чихрийн шижинтэй болоход хүргэнэ. Өглөө их хэмжээний сахар ходоодонд орвол нойр булчирхайг доройтуулж, гэмтээхэд хүргэнэ.

Амттан

8 Кофе

Олон хүний хувьд өглөөний цайг аяга кофегүйгээр төсөөлшгүй. Зарим нь бүр эрч хүч өгөх хар ундаагаа уухгүй л бол өглөөний цайгаа уудаггүй. Гэсэн хэдий ч хоосон ходоодон дээрээ кофе уух нь салст бүрхэвчийг цочроож, ходоодны шүүрлийг нэмэгдүүлж, ходоодны үрэвсэлтэй болгодог тул та эрүүл мэнддээ анхаарч энэ зуршлаасаа татгалзах хэрэгтэй.

Кофе

9 Мах

Өглөө хүний бие хангалттай энерги хуримтлуулаагүй байдаг учир их хэмжээний уураг авах чадваргүй байдаг. Иймд амьтны гаралтай уураг ихтэй бүтээгдэхүүнийг өдрийн хоолонд хэрэглэх нь зүйтэй.

Мах

10 Өглөөний хоол

Чихэрлэг овьёос бүхий өглөөний хоолнууд эрүүл мэндэд тустай, биеийн галбирт нөлөөлдөггүй хэмээн сурталчилдаг ч ийм төрлийн бүтээгдэхүүнд магтаад байх ашиг тус байхгүй. Эсрэгээрээ, нүүрс усаар баялаг өглөөний хоол цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэг тул үр дүн нь таныг "чонын" ходоодтой болгож өдрийн хоолонд их идэхэд хүргэнэ. Эцэст нь та жин нэмнэ гэсэн үг. Тиймээс сурталчилгаанд бүү итгэ, зөвхөн эрүүл, тустай хоол идээрэй.

Өглөөний хоол

11 Хачиртай талх

Гахайн утсан мах, зайдасны найрлагад маш хортой буюу хорт хавдрын эсийг өдөөдөг бодис агуулагддаг. Ходоод хангалттай хамгаалалтгүй үедээ ийм химийн довтолгоонд бэлэн бус байдаг тул өглөө ийм төрлийн хачиртай талх идэх нь ходоодонд тань аюултай.

Хачиртай талх

12 Сармис

Өглөө сармисаар амталсан хоол идэхгүй байвал сайн. Хэдий сармис аллицин гэх ач тустай амин хүчлийг агуулдаг ч өлөн ходоодтой үед идвэл цөсний хүүдий, ходоодны ханыг цочроох эрсдэлтэй. Үүний үр дүнд тэдний үйл ажиллагаа алдагдаж, ходоод гэдэсний замын үрэвсэл үүсэх болно.

Сармис

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()