Хоёрдугаар сарын зурхайгаа уншаарай!

Зурхайгаар сарынхаа өнгийг тольддог уншигч та бүхэндээ хоёрдугаар сарын зурхайг орчуулан хүргэж байна.  Ирэх сард таны ажил амьдралд юу тохиолдох хийгээд од эрхсээс юуг анхааруулсныг хамтдаа харцгаая. 

Хоёрдугаар сарын зурхайгаа уншаарай!
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь

Энэ сард удаан уулзаагүй, холбоогүй байсан найзынхаа талаар гэнэтийн мэдээ хүлээж авна. Мөн хэн нэгэнд хууртах эсвэл мэхлэгдэж болзошгүй. Санаа нийлэхгүй асуудал дээр үзэл бодлоо зоригтой илэрхийлж, өөрийн байр суурийг хамгаал.

Өнгөрсөн сард хамгийн их найдлага тавьж байсан хүсэл мөрөөдлүүд тань 15-наас хойш биелэх нөхцөл бүрэлдэнэ. Сарын сүүлээр санаж бодсон олон зүйлс тань бодит болж буйг анзаарах болно. 

Хонь

2 Үхэр

Бодож төлөвлөсөн зүйлдээ хүрэхэд хамгийн тохиромжтой үе учир зоригтой алхам хийж, амьдралдаа өөрчлөлт оруулахыг хичээ. Ялангуяа ар гэрт тулгарч буй асуудал бэрхшээлийг хялбархан шийдэж, өөрийн талд эргүүлж чадна. Ажлын талбарт маш завгүй үргэлжлэхээс гадна нэлээдгүй бэрхшээлтэй тулгарч болзошгүй. Гэхдээ тэр бүхнийг хэрхэн эргүүлэх нь зөвхөн танаас шалтгаална. Энэ сарын өнгө төрх зөвхөн өөрийн тань үүрэг хариуцлага, хичээл зүтгэлээс хамаарна гэдгийг санаарай. 

Үхэр

3 Ихэр

Юун түрүүнд бодол санаагаа тогтвортой байлгахыг зөвлөж байна. Нэг зүйл дээр тогтохгүй хувирч өөрчлөгдөөд байвал бүх л боломжийг алдах болно. Энэ сард ажлын талбарт таны хүсээгүй олон өөрчлөлтүүд гарах бололтой. Хэн нэгэн танил эсвэл найз чинь таны үнэт зүйл юу болохыг сануулна. Өөрийгөө яг хэн бэ гэдгийг эргэцүүлж бод, эргэн тойрноо анзаар. Таны мэдэхгүй ямар нэг зүйл амьдралд тань нуугдаж байна. 

Ихэр

4 Мэлхий

Энэ сар гэнэтийн бэлгээр дүүрэн байх болно. Ашиг орлого нэмэгдэж, олз ихтэй байх бололтой. Харилцаа холбоо чухал гэдгийг анхаарч бусадтай хамтарч ажил. Өөрийнхөөрөө зөрүүдлэхгүй асуудалд бодитой хандах хэрэгтэй гэдгийг өнгөрсөн хугацаанд сайтар ойлгосон гэж найдаж байна. Тийм бол энэ удаад зорилгодоо хүрэхэд шат ахих болно. 

Мэлхий

5 Арслан

Гэр бүл, хайр дурлалын асуудал өнгөрсөн хугацаанд нэлээд хүндхэн байсан болов уу. Харин энэ сард та хоёрын харилцаа сайжирч, эв найрамдал бүрдэх болно. Аливаа санаа зовнил, уур бухимдлыг ардаа орхин, тайван байж чадвал хайр дурлалын харилцаа хялбархан шийдэгдэнэ. Ажлаа сайн хийсэн ч хичээл зүтгэлийг тань үнэлэх нь юу л бол. Тиймээс туршлагатай хэн нэгний зөвлөгөөг дагавал илүү их ашиг орлого боломж байгааг санаарай. 

Арслан

6 Охин

Энэ сард ажлын талбарт нэлээд өсөлт дэвшил ажиглагдана. Тушаал дэвших эсвэл ажлын байраа солих боломж гарна. Таны хичээл зүтгэлийг удирдлагууд тань өндрөөр үнэлэх бололтой. Сайн тохиролцоонд хүрч чадвал ашиг орлого тань нэмэгдэх ч асуудал үүсэж болзошгүй тул гэрээ хэлэлцээрт хянуур ханд. Санхүүгийн тал дээр тааламжтай үр дүнд хүрнэ. Аливаад бодитой хандах хэрэгтэй гэдгийг анхаарна уу. 

Охин

7 Жинлүүр

Өмнөх сард зугаа цэнгэл, баяр ёслолд нэлээд мөнгө үрсэн байх. Тиймээс энэ сард санхүүгийн алдагдалд орох магадлалтай учир орлого зарлагаа сайтар хяна. Гэр бүл, хайр дурлалын асуудалд үл ойлголцол гарч болзошгүй. Үүнд хэт түрэмгий хандахаас болгоомжил. Нээлттэй ярилцаж, түүний оронд тавьж үзвэл аливаа маргааныг хялбархан шийднэ. 

Жинлүүр

8 Хилэнц

Ар гэрийн амьдралд нааштай өөрчлөлтүүд гарна. Хажуу дахь ханиа халамжилж, цагийг жаргалтай өнгөрүүл. Ажлын талбарт үзэл бодлын зөрчилдөөн, маргаан үүсэж болзошгүй. Зарим үед буулт хийх нь асуудлыг хүндрүүлэхгүй байх шийдэл болдог шүү. Сарын дундуур гайхалтай мэдээ дуулах бөгөөд шийдвэр гаргахдаа зөн совингоо дагах хэрэгтэйг санаарай. 

Хилэнц

9 Нум

Ах эгч, хамаатан садантай холбоотой чухал асуудлууд гарч ирнэ. Энэ нь танд бага зэрэг ашиг тустай байх боловч удаан хугацааны дараа л үр ашгаа өгнө. Найз нөхдийн оролцоотойгоор гадагшаа гарах, алсыг зорих хүсэл тань биелэх боломжтой. Харин таны сэтгэлд нийцэхгүй байвал хөнгөн хуумгай шийдвэр бүү гаргаарай. 

Нум

10 Матар

Энэ сард таны ашиг орлого нэмэгдэх төлөвтэй байна. Амьдралд тань ид шидийн мэт өөрчлөлтүүд ар араасаа цувран гарсаар байх болно. Хувийн үнэлэмж, нэр хүнд ч өсөх болно. Зөн совин тань хаашаа явах, юу хийх хэрэгтэйг хэлж өгөх учир дотоод хүнээ сонсож, зөв совингоо дага. Ар гэрт тань тулгараад байсан асуудлууд шийдэгдэж, сэтгэл зовох зүйлгүй болно. Зарим үл ойлголцлыг шийдвэрлэхэд харилцан ойлголцол, хамтын ажиллагаа шаардагдана. Ажилдаа сэтгэл хангалуун байгаа ч цалин мөнгөний асуудал санааг тань чилээсэн хэвээр байх тул өөр гарц байгаа эсэхийг нягтал.  

Матар

11 Хумх

Толгойд тань олон янзын бодол эргэлдэж, сэтгэл санаа тогтворгүй байх бололтой. Сайтар төвлөрч, оюун бодлоо цэгцэл. Ажлын байран дээр өөрт хамааралтгүй үүрэг хариуцлага хүлээж, ачаалал нэмэгдэнэ. Гэхдээ санаа зоволтгүй энэ бүхний хариу буцаад ирэх болно. 

Хумх

12 Загас

Энэ сард бухимдал төрүүлсэн үйл явдлууд тохиолдох бөгөөд тэдгээр нь таныг нэлээдгүй эргэлзээнд оруулах бололтой. Бодлоо цэгцлэхэд хувийн орон зай чухал бөгөөд бусад хүмүүст зовлонгоо тоочих хэрэггүй. Харин санхүүгийн байдал таатай байх болно. Орлогын шинэ эх үүсвэр олох төлөвтэй байна. Тиймээс бүтээлч байж, шаргуу хөдөлмөрлө. 

Загас

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()