Алтыг хүнсэнд хэрэглэж болно, тэр ч байтугай биед сайн нөлөөтэй...

Алтыг гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна өөр олон зүйлд ашиглаж болдог. Энэ үнэт металлыг техник технологи төдийгүй бүр хүнсний зориулалтаар хэрэглэдэг гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Ингээд алтыг хүнсэнд хэрхэн хэрэглэдэг тухай баримтыг хүргэе. 

Алтыг хүнсэнд хэрэглэж болно, тэр ч байтугай биед сайн нөлөөтэй...

1. Алт нь хоол хүнсэнд нэмэлт байдлаар хэрэглэгддэг ба Е-175 гэсэн нэртэйгээр, нунтаг, хальс, болон уусмал зэрэг байдлаар ашиглагддаг.

2. Хоол хүнсэнд зөвхөн дээд зэрэглэлийн буюу 999 сорьцтой, эсвэл 24 каратын алтыг хэрэглэдэг. 

3. Энэ дэлхийн хамгийн үнэтэй амттан нь "Frrrrozen Haute Chocolate" хэмээх шоколад байдаг. Энэхүү шоколаданд 24 каратын алт агуулагддаг бөгөөд 25 000 ам доллараар зарагддаг.

4. Францад дээд зэрэглэлийн дарсанд алтыг хийж уг бүтээгдэхүүнийг тансаг нарийн зүйл болохыг нь илэрхийлдэг байна. Мөн ийм зориулалтаар Япончууд саке дээрээ бас алт хийдэг гэдэг. Англид алттай ундааг өөрөө бэлдэж болох ба үүнд зориулан тусгайлан бэлдсэн дээд зэргийн сорьцтой алт зардаг байна.

5. Алт  нь хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй төдийгүй бүр зарим талаар эрүүл мэндэд нэн ашигтай тустай байдаг. Алтаар эмчлэх аргыг дундад зууны үед Европт хэрэглэж байсан ба энэ нь анх Хятадаас гаралтай эмчилгээ байжээ. XX зууны эхээр Германы  бактериологич  Роберт  Кох  сүрьеэ өвчнийг үүсгэгч бактерийн эсрэг үйлчилгээ алтанд байдаг гэдгийг олж тогтоож үүнийхээ төлөө Нобелийн шагнал авч байжээ. Одоо цагт алтыг астм, уушгины болон зүрх судасны зэрэг хэд хэдэн өвчнийг анагаахад ашиглаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()