Зөвлөлтийн удирдагч Брежневийн алдарт үнсэлтийн тухай хөгжилтэй баримтууд

2020-01-30, 14:55
4,477

Брежнев бол олон түмний өмнө буруу зөрүү зүйл ярьж алдаршсанаас гадна бас ер бусын гэмээр үнсэлтээрээ нэрд гарсан хүн билээ. Энэ удаа ЗХУ-ын КН-ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Ильич Брежневийн алдарт үнсэлтийн тухай хэдэн баримт сонирхуулъя.

Зөвлөлтийн удирдагч Брежневийн алдарт үнсэлтийн тухай хөгжилтэй баримтууд

1. 1970-аад оны үед Брежневийн гурвалсан үнсэлт гэсэн үгийг (хоёр хацар дээр ээлжлээд дараа нь уруул дээр) мэдэхгүй чех хүн гэж байгаагүй болов уу. Леонид Ильичийн Чехословакын КН-ын дарга Густав Гусакыг үнссэн тэр үнсэлт тухайн орны хүн амд гүн сэтгэгдэл үлдээсэн бололтой. Өнөөг хүртэл энэ тухай ярьсаар, дурссаар байдаг. 

2. Нэг удаа Брежнев Румыны тэргүүн Николай Чаушескийг үнсэх гэж оролдсон байна. Харин Румын эр үүнээс нь эрс татгалзсан ба социалист орнуудын удирдагч нараас цорын ганц хүн л ингэж үнсүүлэхгүй бултаж чаджээ. 

3. 1971 онд Брежнев нэг удаа гурвалсан үнсэлтээ хийх гээд бүтэлгүйтсэн гэдэг ба түүний бай нь  Британийн ерөнхий сайд Маргарет Тэтчер байв. Төмөр хатагтай энэ найрсаг үнсэлтээс нь тун ч эвтэйхэн мултарч чадсан бөгөөд Зөвлөлтийн тэргүүний энэ үйлдэл нь Англи хүний хувьд арай л хэтэрсэн зүйл болох байв.

4. 1973 онд төмөр хөшиг нээгдэн АНУ-аас хэсэг төлөөлөгчид ЗХУ-д ирлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга үг хэлсний дараа залуухан Америк бүсгүй цэцэг барин  ирэхэд нь угаасаа хүн үнсэх дуртай дарга маань нэлээд “хүчтэй” үнссэн гэдэг. Ингэж бараг хэний ч мэдэхгүй байсан бүжгийн багш Энни Холлман ганцхан мөчийн дотор бүх дэлхийд алдаршсан билээ.

5. АНУ-ын ерөнхийлөгч дотроос цорын ганц хүн буюу 39 дэх ерөнхийлөгч Жимми Картер л Зөвлөлтийн  удирдагчийн  алдартай  үнсэлтийг  хүртэж байжээ. 

6. Брежнев нь Югославын тэргүүн Иосип Броз Титог маш хүчтэй үнссэнээс болж Югослав эрийн уруул нь гэмтсэн гэх яриа бий.

7. 1968 онд Ясир Арафат ЗХУ-д анх айлчлан ирж яриа хэлэлцээ хийн Брежневийн итгэлийг олсон гэдэг. Үүний баталгаа нь Брежнев алдарт гурвалсан үнсэлтээ Ясирт “бэлэглэсэн” явдал юм.

8. Энэтхэгийн Индра Ганди өөртэй холбоотой янз бүрийн дурсгалт, чухал зүйлийг хадгалдаг байсан байрандаа (одоо музей болсон) Леонид Ильичид үнсүүлж байгаа зургаа өлгөсөн аж. 

9. 1974 онд Кубын лидер ЗХУ-д анх удаа айлчлахдаа Брежневийн алдартай үнэсэлтийн тухай зохих мэдлэгтэй болсон байсан бөгөөд Зөвлөлтийн тэргүүн өөрийн зочныг олны өмнө үнсэх дуртай бол харин Кастро ийм явдлын дараа нутаг орондоо шившиг болох аюултай байв. Мань эр онгоцны шатаар буухдаа томоос том навчин тамхи баагиулан бууснаар тэр алдарт үнсэлтээс мултарсан гэдэг. Мэргэн санаа байгаа биз.

10. Леонид Ильичийн хамгийн алдартай үнсэлт бол 1971 онд БНАГУ-ын тэргүүн Эрих Хоннекертэй болсон явдал гэдэг. Тэдний үнсэлцэж байгаа зураг бүр Берлиний ханан дээр хүртэл буусан ба чухам энэ зураг нь Берлины хана нурж унахын билэг тэмдэг болжээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()