“Ангаахай самар” яагаад өндөр үнээр зарагддаг вэ?

Ихэнх самрыг бид цэвэрлэсэн эсвэл хальстай байдалтай нь өөрийн сонголтоор худалдаж авах боломжтой байдаг. Гэхдээ яагаад ч юм ангаахай самрыг цэвэрлэсэн байдалтай борлуулдаггүй бөгөөд ихэнхдээ бид энэхүү эрүүл мэндэд маш чухал самрыг өөрсдөө цэвэрлэж иддэг. Тэгвэл борлуулагчид яагаад энэ самрыг хальстай нь хэрнээ үнэтэй зардаг юм бол?

“Ангаахай самар” яагаад өндөр үнээр зарагддаг вэ?
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

Хариулт нь маш энгийн нүдэнд харагдахуйц байна. Биднээс илүү мөнгө авахын тулд ангаахай самрыг хальстай нь зардаг аж. Борлуулагчдын залийг мэдэхийн тулд цэвэрлэсэн самар болон цэвэрлээгүй самрыг жинлэж үзэхэд л хангалттай.

Туршилтаас харахад 500 гр самарнаас 290 гр хальс буюу хаягдал гарсан байна. Өөрөөр хэлбэл, бидний мөнгө төлж буй бүтээгдэхүүний ихэнх хувь нь хаягдал болж байгаа юм. Ангаахай самарны үнийг тооцоолж үзэхэд  энэ нь үнэхээр харамсалтай, дэлхий дахиныг хуурсан хэрэг болж байна.

Ангаахай самарны үнэ нь самарны төрөл болон аль дэлгүүрт худалдаалагдаж байгаагаасаа хамаарч өөр өөр байдаг. “Америк” гэх ангаахай самар нь бусад самарнаасаа том хэмжээтэй учир үнэтэй зарагддаг. Савласан самар нь бүр илүү үнэтэй байх магадлалтай. Учир нь бид савалгааны мөнгийг ч гэсэн төлж байна шүү дээ.

Дэлгүүрийн байрлалаас харахад таргалуулдаггүй, эсвэл ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэсэгт байрлах бараа нь илүү үнэтэй байдаг. Тиймээс хэрвээ та ангаахай самар худалдаж авахдаа нэмэлтээр илүү мөнгө төлөхийг хүсэхгүй байвал “100% organic” эсвэл “чихрийн шижинтэй хүмүүст зориулагдсан бүтээгдэхүүн” хэсгээс бараагаа худалдаж авах хэрэггүй.

Борлуулагчид ангаахай самрыг хальсгүй зарах боломжгүй гэж хэлдэг ч үнэн хэрэгтээ энэ тийм биш бөгөөд тодорхой хэд хэдэн шалтгаанаар самрыг цэвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хэлдэг байна.

Нэгдүгээрт, ангаахай самрыг цэвэрлэхэд төдийлөн их хугацаа шаардагдахгүй, хялбар учир хэрэглэгч өөрөө цэвэрлэж байна. Худалдан авсны самарны 70-90 хувь нь боловсрох явцдаа болон хальстай нь шарах үед ангайдаг аж.  

Энэ нь борлуулагчдад багагүй зардал хэмнэхэд туслахаас гадна самар арилгах хүнд хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа юм. Үүнээс гадна хальсны ангайсан байдлаар нь энэхүү самрыг гүйцэд болсон эсэхийг шалгах боломжтой.

Мөн ангаахай самрыг борлуулагч байгууллагууд уг самрыг цэвэрлээгүй байхдаа илүү ашиг тустай гэж тайлбарладаг. Энэхүү ашигтай бодисууд нь самрыг бүрхэж байдаг бор хальсанд байдаг аж.

Уг бор хальсны шинжлэх ухааны нэршил нь пелликула бөгөөд ангаахай самарны хальсийг нь цэвэрлэх үед хуулардаг байна. Ангаахай самранд агуулагдах антиоксидант нь цэвэрлээгүй 100 гр самранд 1,27 ммоль, харин цэвэрлэсэн самранд 0,89 ммоль байдаг гэнэ.

Гэхдээ пелликула нь хальстай байх үедээ ч хуулрах магадлал өндөртэй байдаг. Энэ нь шарах, ангилах, савлах, хэрэглэгчид хүргэх явцад тохиолдоно. Ангаахай самарны уутны ёроолд буй цагаан нунтаг зүйл нь давсны самар бус харин бидний бие организмд хэрэгтэй микроэлемэнтээр баялаг пелликулагийн хуурай хэсгүүд юм.

Ангаахай самарны хамгийн эрэлттэй нийлүүлэгч байгууллага нь АНУ болон Иран байдаг. Турк, Ази, Европын холбооны ангаахай самарны нийлүүлэлтийг Иран хийдэг юм.

Ангаахай самар үнэтэй байдаг бас нэг шалтгаан нь арчилгаа маш ихээр шаарддагт оршино. Үүнээс гадна ангаахай самар нь тарьснаас хойш 7-10 жилийн дараа ургадаг байна. Самрыг жилд нэг удаа хураадаг хэдий ч 2 жилд нэг удаа их хэмжээний үр өгдөг.

Ангаахай самар дараах байдлаар ургадаг

Бас нэгэн өндөр дүнтэй байх шалтгаан нь дэлхий даяар ард иргэд ангаахай самрыг идэх дуртай байдаг учир үүн дээр дөрөөлж үнэ нэмж байж ч болно.

Хэрвээ борлуулагчид самраа цэвэрлэж зарвал бидэнд ашигтай байх болов уу?

Үгүй ээ. Эсрэгээрээ бид илүү их мөнгийг төлнө. Учир нь бид цэвэрлэгч тоног төхөөрөмж болон ажилчдын ажлын хөлсийг төлөх юм. Дээрх бүгдийг харахад биднийг хуурч байгаа мэт боловч өөрөөр асуудлыг шийдэх боломжгүй юм. Гэхдээ ангаахай самрыг цэвэрлэж идэх нь илүү сонирхолтой байдаг гэдэгтэй та санал нэгдэх биз.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()