Нисэх онгоцны буудлын сканерт бид хэрхэн харагддаг вэ?

Иргэдийг нэвт харахад зориулагдсан сканерыг нисэх онгоцны буудал, төмөр зам, авто вокзал, олон нийтийн арга хэмжээ зэрэгт ашиглах болсон билээ. Энэ төрлийн арга барил нь нэг хүнийг шалгахад зарцуулагдсан хугацааг маш ихээр буулгадаг юм. Үүнээс гадна энэхүү сканер нь мэргэжлийн өндөр түвшний ажилтны харах боломжгүй зүйлийг ч хардаг юм. Жишээлбэл: Хууль бус барааг залгих замаар тээвэрлэх үед харж илрүүлдэг байна.

Нисэх онгоцны буудлын сканерт бид хэрхэн харагддаг вэ?
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

Бидний хувьд энэ нь рентген зурагтай ижил зүйл бөгөөд энэхүү үзлэгийг жилд, хагас жилд л нэг удаа хийж болох зөвшөөрөлтэй байдаг билээ.

 

1 Хэрвээ та тогтмол нислэг хийдэг бол сканер танд муугаар нөлөөлөх болов уу?

Энэ тохиолдолд бид таныг тайвшруулж баттайгаар "үгүй" гэж хэлж чадна. Учир нь эрт дээр үеийн рентгений төхөөрөмжийг бодвол энэхүү төхөөрөмж нь хорт туяа багатай бөгөөд хуучин рентгений төхөөрөмж 600 600 микрозиверт ялгаруулдаг байсан бол сканер нь 0.5 600 микрозиверт ялгаруулдаг аж.

Орчин үеийн сканер нь зөвхөн хувцсан дотор нуусан эд зүйлийг л харуулна, харин биеийн доторх хэсгүүдийг харуулахгүй гэсэн үг юм.

Хэрвээ та тогтмол нислэг  хийдэг бол сканер танд муугаар нөлөөлөх болов уу?

Богино долгионы сканнер

Хэд хэдэн төрлийн сканер байдаг бөгөөд тэд хүний биеийг өөр өөр өнцгөөс харуулсан байдаг. Богино долгионы сканер нь соронзон долгионыг бидний биед ялгаруулдаг бөгөөд энэ нь ерөнхийдөө гар утастай ижил гэсэн үг юм. Харин рентген сканер нь хувцасны доорхи бүх зүйлийг харж, юу ч нуух боломжгүй байдаг. Богино долгионы сканерын ялгаруулах туяа тун бага учир энэ нь онгоцонд 2 минут ниссэнтэй тэнцэх тоо юм.

2 Сканер хийлгэхээс татгалзаж болох уу?

Зарим ичимхий хүмүүс болон сканерийн аюулгүй байдалд итгэдэггүй хүмүүсийн хувьд нэг арга зам бий ч энэ нь нисэх онгоцны буудал дээр үйлчлэхгүй л болов уу. Хэрвээ та сканер хийхээс татгалзахыг хүсэж байвал хувийн ганцаарчилсан үзлэгт орж болно. Гэхдээ үүнд удаан хугацаа шаардагдах юм.

Сканер хийлгэхээс татгалзаж болох уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()