Аймшгийн киноны зураг авалтын үеэр болсон эвгүйцэм, нууцлаг явдлууд

Аймшгийн кинонууд хэдий үзэгчдэд аймаар байж болох ч киноны зураг авалтын үеэр тохиолдсон, кино багийнханд учирсан золгүй явдлаас илүү аймшигтай зүйл гэж үгүй.  Бүх цаг үеийн хамгийн шилдэг, хамгийн их амжилтад хүрсэн кинонуудын зураг авалтын үеэр эсвэл багагүй хугацааны дараа хачин жигтэй, айдас хүргэм зүйлс тохиолдсон түүх цөөнгүй бий. Эдгээр нь зүгээр нэг энгийн тохиолдол уу, эсвэл хэн нэгний хараал хүрсэн үү гэдэг одоо ч нууцлаг хэвээр байна. 

Аймшгийн киноны зураг авалтын үеэр болсон эвгүйцэм, нууцлаг явдлууд
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

10 The Possession (2012)

2012 онд бүтээгдсэн  "The Possession" кинонд "Supernatural" цувралын од, жүжигчин Жеффри Дин Морган тоглосон бөгөөд тус киноны үеэр жүжигчинд нэг л хачин мэдрэмж төрүүлэхээр зүйлс болсон хэмээжээ. Жишээлбэл зураг авалтын үеэр ямар ч шалтгаангүйгээр гэрэл асаж, сэвшээ салхи үлээн, хаалга гэнэт хаагдсан гэнэ.  Гэхдээ хамгийн аймшигтай нь кинонд хэрэглэгдэх бүх хэрэгсэл агуулагдаж байсан агуулах тэр чигтээ шатсан явдал юм. Шалгалтаар ямар ч гал гаргах эх үүсвэр, цахилгааны гэмтэл байсан гэж тогтоогдоогүй бөгөөд өнөөг хүртэл галын шалтгаан нууц хэвээр үлдэж, "галын шалтгаан тодорхойгүй" хэмээн тэмдэглэжээ. 

The Possession (2012)

9 The Exorcism of Emily Rose (2005)

"Декстер" цувралын од Женнифер Карпентер 2005 онд "The Exorcism" киноны зураг авалтын үеэр зочид буудлын өрөөний гэрэл өөрөө асаж, унтарч байсан хэмээн мэдэгджээ. Мөн тухайн үед радио өөрөө асаж, Пирл Жэмийн "Alive" дуу явж эхэлсэн гэнэ. Кино багийнхан ч радио, зурагт өөрөө ассан гэдгийг баталсан бөгөөд дуу явахыг ч сонссон гэжээ. Айж, түгшсэн кино багийнхан радиог дариухан буудлын өрөөнөөс гаргасан байна. 

The Exorcism of Emily Rose (2005)

8 The Conjuring (2013)

"The Conjuring" кино нь 1970-аад оны Род арал дахь Перроны гэрт тохиолдсон бодит явдлаас сэдэвлэсэн бүтээл билээ. Кино зураг авалтын үеэр Перроны гэр бүлийнхэн зочилж, тэднийг ирэхэд гэнэтхэн хүчтэй салхи зөвхөн тус гэр бүлийг тойрон эргэлдэж байсан гэнэ. Үүнээс хэд хоногийн дараа жүжигчид, кино багийнхны байрлаж байсан зочид буудалд гал гаран, нүүхээс өөр аргагүйд хүрчээ. Киноны найруулагч Жеймс Ван "Нэг орой намайг ажлаа хийж байхад нохой маань нэг зүйл руу тасралтгүй хуцаад байсан" гэж мэдэгдсэн байна. Тэгээд найруулагч босон юу байгааг олох гэтэл ямар ч анхаарал татам зүйл байгаагүй гэнэ. Гэсэн ч нохой тасралтгүй хуцсаар, хий хоосон зүйл руу ширтсээр байсан гэнэ. Мөрдөн байцаагчийн дүрд тоглосон Вера Фармига кино зохиол түүнд эвгүй мэдрэмж төрүүлж байсан тул гэр рүүгээ авч яваагүй байна. 

The Conjuring (2013)

7 Twilight Zone: The Movie (1983)

Жүжигчин Женнифер Жейсон Лигийн талийгаач эцэг Вик Морроу 1983 онд "The Twilight Zone" киноны зураг авалтын үеэр харамсалтайгаар амиа алдсан. Хамгийн хачирхалтай нь Морроу өөрийн үхлээ урьдчилан харж байсан гэдэг. Киног бүтээхээс жилийн өмнө Морроу 5 сая долларын амь даатгалын мөнгөө авч, найз болон гэр бүлийнхэндээ киноны үеэр өөрт нь муу зүйл тохиолдоно хэмээн сануулж байж. Үүнийг батлах шиг тус киноны зураг авалтын үеэр Морроуын дээр нисдэг тэрэг унан осолдож, өөр хоёр ч жүжигчин амь эрстсэн байна. Энэхүү эмгэнэлт явдлыг шалган мөрдөх ажиллагаа маш удаан үргэлжилж, тус ослоор нас барсан хоёр Вьетнам хүүхдийг киноны багийнхан хууль бусаар оролцуулсан нь илчлэгдэж, киноны зураач голд унан шатах нисдэг тэргийг буруу тооцоолон зурснаас осол гарсан гэдэг нь тогтоогджээ. 

Twilight Zone: The Movie (1983)

6 The Amityville Horror (1979 and 2005)

1979 онд бүтээгдсэн "The Amityville Horror" киноноос  зураг авалтын үеэр тохиолдсон явдал илүү аймшигтай ажээ. Анхны "Amityville" кино нь бодит явдлаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд жүжигчин Жэймс Бролин, Маргот Киддер нар тоглосон юм. Бролин хэдий аймшгийн кинонд тоглох сонирхолгүй байсан ч энэхүү хачин зүйл тохиолдсоны дараа  киноны саналыг хүлээн авчээ. Түүнийг кино зохиолоо уншиж, яг аймшгийн үйл явдал гарах хэсэгт очиход өмд нь өлгүүрээсээ гэнэт унаж, Бролин айсандаа гэнэт сандлаасаа хүртэл боссон гэнэ. 2005 онд дахин уг киног Райан Рейнольдс найруулан бүтээсэн ба  зураг авалт эхлэхээс өмнө яг зураг авалт явагдах газрын эрэгт нэг цогцос хэвтэж байжээ. Харин кино зураг авалтын үеэр кино багийн бүх гишүүд нэгэн зэрэг шөнийн 3:15 минутад сэрцгээсэн байна. Хамгийн аймшигтай нь яг энэ цагт тус кинонд гардаг алуурчин аллагаа үйлдэж эхэлдэг гэнэ. 

The Amityville Horror (1979 and 2005)

5 Poltergeist (1982)

1982 онд хийгдсэн "Poltergeist" киноны жүжигчдэд маш эмгэнэлт зүйл тохиолджээ. Бяцхан Кэрол Анны дүрд тоглосон жүжигчин Хизер Урурк, эгч Данагийнх нь дүрд тоглосон жүжигчин Доминик Данн нар хоёул киноны франчайзын гэрээний үеэр амиа алджээ. Жүжигчин Урурк дөнгөж 12 насандаа нас барсан бол Данн кино нээлтээ хийснээс ердөө ганцхан хоногийн дараа салсан найз залуугийнхаа гарт алагдсан байна. Тэднийг Калифорни дахь оршуулгын газар оршуулжээ. Харин тус киноны 2-р ангийг продюсер Уилл Сэмпсон найруулсан бөгөөд тэрээр киноны зураг авалтыг үнэхээр чөтгөрийн гэмээр хэмээн дүрсэлж, киног хийж дуусгасны дараа үл мэдэх шалтгаанаар нас баржээ.

Poltergeist (1982)

4 The Exorcist (1973)

Бүх цаг үеийн хамгийн алдартай аймшгийн кино болох, 1970-аад оны "Exorcist" нь зураг авалтын үеэр тохиолдсон хачирхалтай зүйлсээрээ ч мөн алдартай. Тухайлбал, Берк Деннингсийн дүрд тоглосон Ирландын жүжигчин Жэк МакГовра кинонд гарах өөрийн бүх хэсэгтээ тоглож дууссанаас хойш хэдхэн хоногийн дараа гэнэт нас баржээ. Мөн кино зураг авалтын үеэр киноны эффект найруулагч болон харуулын ажилтан хоёр амиа алдаж, ямар ч шалтгаангүйгээр кино багийнхны ажиллаж байсан газарт гал авалцан, орчны бүх хэсэг шатжээ. Үүний дараа найруулагч Уильям Фридкин бүх зүйлийн учир шалтгааныг мэдэж, дахин ийм зүйл болохоос сэргийлэн санваартан авчирж үзүүлсэн ч тус болсонгүй. Учир нь тус киног кино театрт гарч байх үед хэд хэдэн үзэгч үзэж байхдаа зүрхний шигдээс болсон байна.

The Exorcist (1973)

3 Rosemary’s Baby (1968

1968 оны "Rosemary’s Baby" киноны зураг авалтын үеэр маш хурдан нэг дүрс буулгажээ. Энэ үеэр аймшгийн киноны домогт найруулагч, продюсер Уильям Кастль үл мэдэх захидал хүлээн авч, энэхүү захидал дээр "аймшигт өвчин тусаж, удаанаар шаналан, ялзарч үхнэ" хэмээн бичсэн байж. Удалгүй түүний дээрээс байшин нь нуран унаж, хүнд мэс засалд орон, хэдэн сарын турш өвчиндөө шаналан хэвтжээ. Мөн хамгийн хачирхалтай нь киноны хөгжмийг найруулсан Кришцтоф Комеда  тархины гематом өвчний улмаас нас барсан байна. Үүнээс гадна кино багийнхан бүгд хоолны хордлогод орж, киноны өөр нэг продюсер гэртээ харих замдаа цус харвасан гэнэ.

Rosemary’s Baby (1968

2 Psycho (1960)

"Psycho" бол 1960 онд гарсан хамгийн аймшгийн кино ч тус кино хийгдэж байх үеэр болсон явдал энэхүү кинотой өрсөлдөхүйц, айдас хүргэм юм.  Мира Жонс (гол дүрийн жүжигчин Жанет Лигийн орлон тоглогч) зураг авалтын үеэр алагджээ. Энэ хэргийг кино зураг авалтад ажиллаж байсан Кеннет Дин Хант хэмээх залуу үйлдсэн нь тогтоогдож, тэрээр цагдаа нарт "Би үүнийг найруулагч Альфред Хичкокт сэтгэгдэл төрүүлж, урам өгөхийн тулд хийсэн" хэмээн тайлбарлажээ. Хэрэг гарсны дараа найруулагч Альфред жүжигчид болон кино багийнханд хандан "Бид ийнхүү киногоо хийж дуусгах сэдэл, маш их хүсэл зоригтой боллоо" хэмээн хэлсэн байна.

Psycho (1960)

1 The Omen (1976)

"The Omen" бол сонгодог аймшгийн төрлийн кино бөгөөд 1970-аад оны хамгийн алдартай, нөлөө бүхий кино юм. Гэсэн ч энэхүү Дамиен хэмээх Антихрист үзэлт хүүгийн түүх кино зураг авалтад тохиолдсон зүйлсээс болж тийм ч таатай төгсөж чадаагүй. Зураг авалт эхлэх үед туслах жүжигчин Грегори Пек амиа хорлож, кино багийнхан зураг авалт болж буй газар руу явж байхдаа авто осолд орж, кино зохиолчийн сууж явсан нисэх онгоц ирэх замдаа аянганд ниргүүлсэн байна. Үүнээс гадна Пек болон киноны гүйцэтгэх захирлын сууж явсан нисэх онгоц ч аянганд цохиулж байжээ. Гэхдээ эдгээрийн аль нь ч "The Omen" кино багийнханд тохиосон хамгийн эмгэнэлт явдал биш юм. Багийнхан зураг авалтын нэг газраас нөгөө рүү хувийн нисэх онгоцоор зорчихоор шийджээ. Харин нисэх онгоц дөнгөж хөөрснийхөө дараа шууд газарт унан осолдож, хурдны зам дээр явж байсан машиныг мөргөн маш том осол болжээ. Онгоцонд сууж явсан кино багийн бүх хүн амиа алдсан байна. Энэ явдлаас үүдэн уг киноны тухай ямар ч зар сурталчилгаа гаргаагүй гэдэг.

The Omen (1976)

7
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()