Та гурван хүүхэдтэй бол 4-дэх хүүхдээ гаргахаар заавал төлөвлөөрэй! Яагаад гэвэл...

Ээж болох нь эмэгтэйчүүдийг өөрчилдөг. Амьдралынхаа турш хэн нэгний тухай секунд тутам бодож, хэзээ ч хийхгүй гэж боддог хэзээ ч хийж үзнэ гэж бодож байгаагүй зүйлсээ хийдэг. Жишээлбэл шөнөжин сууж сургуулийн бэлтгэл хувцас оёж, сургууль дээр явагдаж буй үйл ажиллагааны хүмүүсийн хоолыг бэлтгэх гэх мэт олон. Хүүхэд нэмэгдэхийн хэрээр хийх ажил нэмэгдэнэ. Үүнээс гадна эхчүүдийг стрессд өртөхөд хүүхдийн тоо хамааралтай байдаг гэнэ.

Та гурван хүүхэдтэй бол 4-дэх хүүхдээ гаргахаар заавал төлөвлөөрэй! Яагаад гэвэл...
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Эх хүн байх гэдэг харагдаж байгаагаасаа илүү хэцүү

2019 онд "TODAY" эхчүүдийн стрессийн түвшинг тодорхойлох судалгаанд 7164 гаруй эхчүүд оролцжээ. Тэд өөрсдийн стрессийн түвшингээ 1-10 хүртэлх тоон хэмжүүрээр үнэлсэн бөгөөд тэдний дундаж түвшин 8,5 гэж гарчээ.

Эх хүн байх гэдэг харагдаж байгаагаасаа илүү хэцүү

Тэдний 75% нь хэт төгс байхыг хичээх гэснээс үүдэх дарамтаас , 60% нь бүх ажлыг хийж дуусгах цаг зав байдгүйгээс, 90% нь дур булаам, үзэсгэлэнтэй байдлаа хадгалах гэж, хичээснээс болж стресстдэг бол  45% нь хүүхдүүдээс нь илүү нөхрүүд нь илүү их стресст оруулах шалтгаан болдог гэжээ.

2 Бүх ээжүүд гурав дахь хүүхдээ төрүүлсний дараа тэдэнд хамгийн хэцүү байдаг гэжээ

Мэдээж хүүхдүүд ээжийнхээ стресстэх шалтгаанд зүй ёсоор ордог. Судалгаанаас үзэхэд ээжүүдийн стрессийн оргил үе нь 3 хүүхэдтэй болох үед мэдрэгддэг гэжээ. Тэдний хэлснээр 2 хүүхэдтэй байх нь тийм ч хэцүү биш бөгөөд хүүхдийн тоо 3 болоход дэлхий ертөнц өөрчлөгдөж эхэлдэг гэнэ.

Бүх ээжүүд гурав дахь хүүхдээ төрүүлсний дараа тэдэнд хамгийн хэцүү байдаг гэжээ

3 хүүхдийн ээж болох нэгэн блоггер эмэгтэй тэрээр 3дахь хүүхдээ өсгөхтэй зэрэгцэн юунд илүү их стресстэж буйгаа жагсаан бичжээ. Жишээ нь дунд хүүхдэд айлын том шиг бүх зүйлийг эхлээд хийх, гэрийн ажилд  туслах эсвэл хамгийн бага хүүхдээ анхаардаг шигээ түүнд анхаараад байж чаддаггүй. Түүнчлэн бүгдэд нь таалагдах кино үзэх, тоглоом олох зэрэг хэцүү зүйлс их байдаг гэжээ.

Үүний шалтгааныг нэгэн ээж энгийнээр тайлбарлажээ. "Би хоёр гартай. Нөхрийнхтэйгээ нийлээд дөрөв. Бид гудамжаар явж байхдаа хоёр хүүхдээ нэг нэгээр нь тэврэхэд гурав дахь нь яалтчгүй дэргэд алхах хэрэгтэй болдог. Яг энэ үед түүнийг хааччих бол, яах бол гэхээр л санаа зовж, стрессийн төвшин үнэхээр их нэмэгддэг" гэжээ.

3 Гурваас илүү хүүхэдтэй болчихвол асуудал өөр

Судалгааны дүнд 3-аас дээш тооны хүүхдийг ердөө ч хянах боломжгүй тул ээжүүдийн санааг зовоохоо больдог байна. Заримдаа тэднийг хамтад нь нэг их  анхааралгүй, зөнд нь орхих илүү хялбар байдаг гэнэ.

Гурваас илүү хүүхэдтэй болчихвол асуудал өөр

4-ээс олон хүүхэдтэй босон үед хүүхдүүд нь цаас идэж, цөөрөмд үсэрч тоглож, өдрийн хоолондоо пицца идсэн ч тэд уйлж, гомдоллож, нэгэнтэйгээ барьцдаггүй. Энэ үед ээжүүдийн сэтгэл санаа илүү дээрдэж эхэлдэг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()