Бидний амьдралын эдгээр 3 мөчлөгт хөгшрөлт илүү хурдацтай явагддаг...

Бага багаар үрчлээ нэмж, ядрах нь ихэсвэл бид хөгширч байна гэж үздэг. Гэвч сүүлийн үеийн судалгаанд настай холбоотой үндсэн өөрчлөлтүүд 3 үе шатанд буюу 34, 60, 78 насанд тохиолддог гэсэн гайхмаар үр дүн гарчээ. Мөн энэ нь генийн сан, бие махбодийн онцлогоос хамаардаггүй, хүн бүр ийм үе шатыг туулдаг байна. Ийнхүү хөгшрөлтийн талаарх шинэ мэдлэг нь бидэнд тусалж чадах эсэх, гоо үзэсгэлэн, залуу насыг урт удаан хугацаанд хадгалахын тулд юу хийх хэрэгтэйг олж мэдэцгээе.

Бидний амьдралын эдгээр 3 мөчлөгт хөгшрөлт илүү хурдацтай явагддаг...

1 Хөгшрөлт нь 3 мөчлөгт хурдацтай явагддаг

Эрдэмтэд янз бүрийн насны 4000 гаруй хүний цусыг судлахад нэгэн хачин зүйлийг ажиглажээ. Судалгаанд оролцсон зарим хүмүүсийн дунд сийвэн дэх уургийн концентраци, найрлага нь бусдаасаа эрс ялгаатай байв. Ийм ялгаа нь зөвхөн 34, 60 эсвэл 78 настай хүмүүст л ажиглагдсан. Биеийн байдал нь цусны чанараас шууд хамаардаг тул судлаачид наснаас хамааралтай хамгийн огцом өөрчлөлтүүд эдгээр насанд гардаг гэж дүгнэжээ. Өмнө нь эрдэмтэд хөшрөлтийг аажмаар, удаан явагддаг гэдэгт итгэлтэй байсан ч энэ судалгаа үүнийг өөрчилж хүн эдгээр 3 насандаа эрс өөрчлөгдөж бусад үеүүдэд өөрчлөлт бараг л ажиглагддаггүй гэсэн үр дүн гаргав.

Уг үр дүнгийн ачаар орчин үеийн анагаах ухаан эрс өөрчлөгдөж болно. Одоо эмч нар цусны шинжилгээ ашиглан биеийн ерөнхий байдлыг үнэлж, хүний бодит насыг түүний биеийн эрүүл мэндийн байдалтай харьцуулах боломжтой болно. Жишээ нь цусаар дамжуулан тодорхойлсон биологийн нас бодит наснаас хамаагүй бага байвал тухайн хүний эрүүл мэнд маш сайн байна гэсэн үг.

Цаашид ямар хоол хүнс эсвэл зуршил нь тухайн хүнийг залуу байлгахад нөлөөлж, ямар эрхтэн бусдаасаа илүү хурдан хөгшрөхийг тодорхойлох боломжтой болно. Энэ нь шинэ өвчнийг хурдан илрүүлж, хүний амьдралыг уртасгахад тусална.

Хөгшрөлт нь 3 мөчлөгт хурдацтай явагддаг

2 Хөгшрөлтийн үе шат хэн дээр илүү хүчтэй явагдах вэ?

Хүн бүр эдгээр насны босгыг даван гарахаас өөр аргагүй ч зарим хүмүүст насны өөрчлөлт 34 жилийн дараа илүү тод илэрдэг. Яг өөрсдийнхөө насанд тохирсон эсвэл наснаасаа илүү хөгшин харагддаг зарим эцэг эхчүүдэд энэ тун ч хамаатай. Үүний учир нь генд бий. Бие махбодийн залуу байдал, гоо үзэсгэлэнг хадгалах чадвар нь өвлөгддөг бөгөөд эсрэгээрээ бид эртний өвөг дээдсээсээ эрт хөгшрөлтийн шинж тэмдгийг ч авсан байдаг.

Хоёрдахь эрсдлийн бүлэгт биологийн нас нь жинхэнэ наснаасаа илүү байдаг хүмүүс. Жишээлбэл, 30 настай хоёр хүн бие махбодийн хувьд тэс өөр нөхцөл байдалтай байх боломжтой :                                           

Биологийн хувьд нэгдэх нь 20 настай, хоёр дахь нь 60 настай.  

Хэдий хүний бие махбодь аль болох эдгээр хөгшрөлтийн 3 үед нийцэхийг харуулж байгаа ч зөвхөн муу зуршилтай хүмүүст хамаарахгүй байх нь. Хүүхэд насан дахь стрессийн түвшин, бүр төрөх үеийн жин хүртэл хүн бүрийн дотоод насжилтанд нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Тиймээс бие нь цагаасаа өмнө хөгширч эхэлсэн хүмүүсийн хувьд нөхцөл байдал хүндэрч байна гэсэн үг бөгөөд 34 нас тэдэнд хамгийн ихээр нөлөөлнө. Түүнээс гадна эрт хөгшрөлтийн шинж тэмдгүүд нь гэнэт үрчлээ үүсэх эсвэл арьсны уян хатан чанар алдагдах зэргээр хязгаарлагддаггүй. Зарим нь нүүрний гоо сайхантай бараг холбоогүй байдаг.

Хөгшрөлтийн үе шат хэн дээр илүү хүчтэй явагдах вэ?

3 Таны бие эрт хөгширч байгааг хэрхэн мэдэх вэ?

  • 45 настай үед бага зэргийн цохилтоос үүссэн хөхрөлт арилахгүй хэдэн долоо хоног байвал энэ үзэгдэл хэвийн гэж тооцогдох ч 30 насанд энэ нь эрт хөгширч байгааг илтгэнэ. Шалбархай ч мөн адил. Гэрийн тэжээвэр амьтанд маажуулсаны дараа шалбархай нь 2 долоо хоног болоход арилахгүй байвал асуудал шүү.
  • Гарын арьс хуурай, нимгэн болж судасууд илүү тод харагдана. Энэ нь хожуу илэрдэг хөгшрөлтийн шинж тэмдэг бөгөөд 30-аад насанд илрэх ёсгүй юм. Хэрэв та үргэлж ийм гартай байсан бол санаа зовох зүйлгүй. Энэ нь яг таны онцлог шинж гэсэн үг юм.
  • Та хүнтэй зэрэгцэж алхахад хэцүү болно. Гэнэт та үргэлж ард нь хоцорч байгаагаа анзааран найз тань танийг урагш алхахад түлхэж өгдөг болно. Энэ нь булчингийн хүч багассан гэсэн үг. Эрүүл залуу бие махбодын хувьд энэ нь хэвийн зүйл биш ялангуяа тантай ижил насны, ижил амьдралын хэв маягтай найз тань таниас илүү дээр бие бялдартай байвал бүр ч анхаарах хэрэгтэй.

Таны бие эрт хөгширч байгааг хэрхэн мэдэх вэ?

  • Биеийн илүүдэл жин нь зөвхөн бэлхүүс ба хэвлийд, түүнчлэн мөрний ар талд ч гарч ирдэг. Энэ бол бие махбодь улам доройтож эхэлж байгаагын шинж тэмдэг гэж эртэмтэд, эмч нар үздэг байна. Үүний зэрэгцээ жин нэмэх нь эрт хөгшрөлтийн шинж биш боловч хэт тарган махлаг байх нь залуу насанд сөргөөр нөлөөлнө.
  • Жижиг хүрэн толбо нүүр, хүзүү, эсвэл чээжний ил гарах хэсгээр гарч эхэлнэ. Эл нөсөөжилт нь нарны гэрэл дэхь арьсны хариу урвал бөгөөд 40 наснаас өмнө илэрдэггүй (эсвэл толбо нь зөвхөн маш бага хэмжээгээр гарч ирдэг). Наранд биеэ шарахдаа нарнаас хамгаалах тос түрхдэггүй , өвлийн улиралд SPF шүүлтүүртэй чийгшүүлэгч тос хэрэглэдэггүй хүмүүст ийм өөрчлөлт гардаг.
  • Таныг хурхирч байгаа талаар хүмүүс гомдоллож эхэлнэ. Зөвхөн таны дэргэд унтаж буй хүмүүсийн зовлон биш төдийгүй зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдэх, цусны даралт ихсэх зэрэг таны эрүүл мэндэд тулгарч буй аюулын дохио юм.
  • Тогтмол бус мөчлөг (эмэгтэйчүүдэд). Ийм тогтворгүй байдал нь эрт үеийн цэвэршилтийн магадлалыг илтгэдэг бөгөөд цэвэршилт ихэвчлэн 46-аас 54 насны хооронд тохиолддог. Хэрэв цэвэршилт эрт эхэлсэн бол энэ нь таны эрхтэн хөгширч байна гэсэн үг юм.

4 Эрт хөгшрөхгүйн тулд юу хийх вэ?

Юуны түрүүнд та үр дүнд ач холбогдол өгч дасгал хийх хэрэггүй, урьдчилан бие махбодидоо анхаарал тавих хэрэгтэй бөгөөд үүнийгээ тогтмол хийх хэрэгтэй. Спортоор хичээллэх, эрүүл хооллох, хангалттай хэмжээний ус уух зэрэг нь залуу насыг хадгалах сайн арга. Хэдий нөлөө нь илэрхий байдаггүй ч заавал зуршил болгох ёстой чухал зүйлс.

  • Цусны байдал, түүн дэх уургийн хэмжээг хянаж байгаарай. Эдгээр үзүүлэлтүүд бие махбодийн төлөв байдлыг хэлэх бөгөөд таны нормыг мэдэхийн тулд өөрчлөлтийг үргэлж хянаж байх нь сайн.
  • Дааврын байдлаа хянах. Дааврын өөрчлөлт хөгшрөлтийн түвшинтэй шууд холбоотой. Гормоны эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглээрэй. Буруу эм таны биеийн байдлыг улам дордуулж, жин нэмэх болно.
  • Аль болох тонгойхгүй байж, утсаа оролдохоо зогсоо. Байнга тонгойгоод байвал 100% хүзүүндээ ямар ч хэрэггүй үрчлээтэй болно. Зурагт үзэхдээ ч дэрэн дээрээ толгойгоо тавин хэвтэж үзэхгүй байх хэрэгтэй. Иймэрхүү байрлалтай байхаас зайлсхийх ёстой.
  • Фитнессийн дараа заавал усанд ор. Байнга биеэ угаах нь арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээх ч дасгал хийсний дараа гарсан хөлс арьсанд цочрол, үрэвсэл, улмаар хуурайшилт, үрчлээг үүсгэдэг. Тиймээс дасгалаа хийсний дараа төдийгүй өглөө нүүрээ угаах нь чухал учир нь шөнийн цагаар арьс өөх тос, хөлс ялгаруулдаг.
  • Машин жолоодоход бага цаг зарцуул. Машин жолоодох үед кортизол ба адреналин түвшин нэмэгддэг бөгөөд энэ нь эрт үрчлээтэх болон ерөнхий ядаргаа үүсгэдэг. Алхах нь бүх талаараа биед тустай бөгөөд хэрвээ та өдөр бүр ажилруугаа явахдаа нэг гаруй цаг зарцуулдаг бол гэртээ ойрхон байрлах ажлын талаар бодох хэрэгтэй.

Эрт хөгшрөхгүйн тулд юу хийх вэ?

"Зөвхөн нэг сарын зохистой хооллолтын үр дүнд нурууны хэмжээ, ачаалал буурсан"

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()