Цаг агаарыг урьдчилан мэдэж чаддаг 10 амьтан

Манай малчин, нүүдэлчин ард түмэн эртнээс амьтдын зан байдлаар цаг агаар шинжиж ирсэн. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрд ийнхүү амьтдыг ажиглан цаг агаар хэр ямар байхыг тааварласаар өнөөг хүрчээ. Ингээд цаг агаарыг урьдчилан хэлж өгдөг амьтдыг танилцуулж байна. 

Цаг агаарыг урьдчилан мэдэж чаддаг 10 амьтан
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

1 Тарвага

1887 оноос эхлэн 02-р сарын 02-ны өдрийг АНУ болон Канад улсууд Тарваганы өдөр хэмээн тэмдэглэдэг болжээ. Энэ өдөр АНУ-ын мужуудад тарвага ичээнээсээ гарч ирдэг бөгөөд түүний сүүдрийг ажин өвлийн цаг агаар хэр үргэлжлэх, хэзээ хаврын дулаан цаг ирэхийг тооцоолдог байна. 

Монголчуудын цаг агаар шинжих уламжлалт аргаас үзвэл тарвага, зурам, оготно ноохой хөеөгөө эрт цуглуулж, эрт ичвэл өвөл эрт болох, хөеөгөө өндөр, цомцгор хураавал цас ихтэй, хөеөн дээрээ чулуу тавьсан бол салхи шуургатай, ширүүхэн өвөл болохын дохио гэдэг Түүнчлэн тэнгэр бүрхэг байхад тарвага хошгорвол тэнгэр цэлмэнэ, нүхнийхээ амсрыг тойруулан чулуу, шороогоор хүрээлсэн байвал бороо орж их үер болохын шинж хэмээн тааварладаг байжээ.

Тарвага

2 Үхэр

"Almanac" цаг уурын нийтлэлд тариаланчдын хэлснээр үхэр цаг агаарыг урьдчилан хэлэх чадвартай гэжээ. Үхэр идээшлэхгүй хэвтэх нь ихэсвэл байвал эрт бороо орохын шинж. Бух эхэлж бэлчээртээ гарвал бороо орохын шинж, харин үнээнүүд эхэлж бэлчээрт гарвал цаг агаар тодорхойгүй байна.  Үхэр бэлчээрт байхдаа аль зүг рүү харж зогсож байгаа нь ч мөн илэрхийлдэг. Жишээлбэл сүүлээ баруун тийш нь шарваж зогссон байвал үүлэрхэг өдөр болно. Харин сүүлээ зүүн тийш шарваж зогссон байвал цаг агаар муудахын шинж гэнэ.

Үхэр

3 Мэлхий

Хоёр нутагтан амьтад ч бас хүн төрөлхтөнд байгалийн янз бүрийн үзэгдлийг хэлж өгдөг. Мэлхий энгийн үед гуагалдгаасаа илүү чанга, удаан гуаглавал хүчтэй салхи салхилахын шинж. Харин бах мэлхийн хувьд арай өөр. Тэдний амьдардаг цөөрмийн шинж чанар өөрчлөгдвөл тэд нүүх хэрэгтэй болдог ба тэдний энэ шинжээр газар хөдлөлтийг урьдчилан таамаглах боломжтой. 

Мэлхий

4 Царцаа

Цаг агаарыг урьдчилан таамаглах чадвартай өөр нэг амьтан бол царцаа юм. Тариаланчдын "Almanac" сайтад шинжлэх ухаанч Амос Долбийерын бичсэн "Царцаа бол термометр" хэмээх нийтлэлд 1857 онд царцааны чимээг ашиглан (дээр нь 40-ийг нэмээд) гадаад орчны температурыг тодорхойлдог байсан гэнэ. Хэрэв царцаа 14 секундэд 30 удаа дүнгэнэвэл үүн дээрээ 40-ийг нэмбэл гадаа фаренгейтийн 70 хэм байна гэсэн үг.

Царцаа

5 Шувуу

Шувууд цаг агаар илэрхийлэх чадвартай гэгддэг эртний түүхүүд олон байдаг. Хэрэв хэрээ хосоороо нисэж байвал цаг агаар сайхан байхыг, харин ганцаараа нисэж байвал цаг агаар муудахыг илтгэдэг. Хэдий энэ яг ч үнэн биш байж болох ч шувуу судлаачид шувууд уур амьсгалын өөрчлөлтийг илэрхийлж чаддаг гэдгийг нотолсон байна. 

Шувуу

6 Загас

Форел загас өндөрт үсрэн гарч ирэх нь борооны улирал ойртож байгаан шинж хэмээн BBC-р гарчээ. Магадгүй усан дор амьдардаг загас барометрийн даралтын өөрчлөлтийг мэдэрдэг байх. Борооны улирал ойртох үед эсвэл нам даралтын үед ургамлын бөөснүүд нуурын ёроолоос гарч ирэн ихэсдэг. Яг энэ үед бичил биетүүд усанд таран, жижиг төрлийн загаснуудын хоол болдог байна. Харин жижиг загаснууд нь эргээд том загаснуудын хоол болсноор загаснууд үсэрч эхэлдэг.

Загас

7 Зөгий, эрвээхий

"Almanac"-ийн тариаланчдын хэлснээр шавж, шувууд нь цаг агаарын байдлыг илэрхийлэх онцгой чадвартай байдаг. Хэрэв таныг цэцэрлэгтээ ортол ямар ч шавж, эрвээхий байхгүй бол цаг агаар хүйтрэх гэж байна гэж ойлгож болно. Нам даралт, шуургатай байхыг сануулж эдгээр шавжууд хоргодох газар эрж эхэлдэг. 

Зөгий, эрвээхий

8 Цох

Хар, улаан гэрэлт цох нь хөдөө аж ахуйд маш тустай амьтан бөгөөд энэ цох байхад таны тариалангийн талбай, тарьж буй жимс, ногоонд тань янз бүрийн химийн шүршигч бодис, хортон шавж устгагч хэрэг болохгүй. Мөн тэд тариаланчдад цаг агаар хэрхэн өөрчлөгдөхийг хэлж өгдөг. Хэрэв тэд бөөнөөрөө цуглаж, эргэлдэх юм бол дулаан өдөр болохыг илтгэдэг. Харин сэрүүн өдөр тэд цэцэгс дээр гарч ирэх нь ховор. Учир нь тэд дулаан газар байхын тулд холтсон дор нуугддаг байна.

Цох

9 Аалз

Гэртээ аалз явж байхыг хараад айдаггүй хүн гэж бараг байхгүй байх. Гэхдээ тэд шумуул гэх мэт хортон амьтдыг иддэгээс гадна гадны температур хэр байгааг илэрхийлж чаддаг байна. Үндэсний Газарзүйн Холбооны хэлснээр гадаа сэрүүн, хүйтэн байвал аалз хоргодох газар хайн айл гэр гэх мэт дулаан газар луу чиглэдэг. Аалзнууд нь хүйтэн газар тэсвэргүй учир гэрийн хувцасны шүүгээ, хонгил гэх мэт харанхуй газруудад цугларах нь элбэг.

Аалз

10 Туулай

Хэдий цаг агаарын өөрчлөлтийг байгалиасаа мэдэрдэг цөөн амьтдыг дурдсан ч дэлхийд ийм төрлийн чадвартай олон амьтад байдаг. Жишээлбэл, гахайнууд хүйтэн өвөл ирж буйг мэдэн навч, сүрэл хураан авдаг бол сохор номингууд мөн л тачигнасан хүйтэн өвөл ирж байгааг мэдрэн гүн нүх ухаж эхэлдэг. Харин тантай маш тарган туулай тааралдвал тэр өвөл маш хүйтэн болохыг танд сануулж байгаа юм. 

Туулай

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()