"Хуурамч хайрын төлөөс" - Царайлаг араб эрд дурлаад 50 мянган долларын өрөнд орсон бүсгүй

Британийн тэтгэврийн насны нэгэн эмэгтэй, салсан залуухан нөхөртөө шүүхийн шийдвэрийн дагуу 50000 доллар төлөхөөр болжээ.  50 настай бүсгүй маань залуу сайхан эрд ухаангүй дурлаж, гэрлэлтээ хүртэл батлуулсан боловч түүний тоглоом болон хоцорчээ. Тэрээр хуурамч хайрынхаа төлөө их хэмжээний санхүүгийн хохирол амсаад байгаа юм. 

"Хуурамч хайрын төлөөс" - Царайлаг араб эрд дурлаад 50 мянган долларын өрөнд орсон бүсгүй
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

Өөрөөсөө бараг хоёр дахин дүү Араб залуутай гэрлэсэн тэтгэврийн насны эмэгтэй залуухан экс нөхөртөө 50 мянган долларын нөхөн төлбөр өгөх шаардлагатай болжээ. Хосуудыг анх танилцах үед Амр Элазар 22 настай байсан гэнэ. Араб залуу 50 настай Мэрилин Льюсийн сэтгэлийг тэмээн аялалаар татсан бөгөөд тухайн үед буюу 2008 онд Мэрилин Улаан тэнгист аялж байжээ. 

Хэдийгээр гэр бүлийнхэн болон найз нөхөд нь бүсгүйд сануулж байсан ч Мэрилин ухаангүй дурласан байсан учир Каир дахь Британийн элчин дээр танилцаад жил болсон Амртай гэрлэлтээ батлуулсан байна. Харамсалтай нь, Их Британид ирмэгц асуудлууд ар араасаа цуварсан юм. 

Мэрилин залуухан амрагтаа 40000 доллар зарцуулсан боловч Амр түүний энэ их хайр, халамжийг үнэлсэнгүй.  Залуу жинхэнэ донжуан, эмэгтэйчүүдийг хууран мэхлэгч байсан бөгөөд танилцах сайтуудаар өөр бүсгүйчүүдтэй харилцаж эхэлсэн байна.

61 настай Мэрилин шүүхийн шийдвэрийн дагуу Амрад багагүй мөнгө төлөх хэрэгтэй болжээ. Өмнө нь Мэрилин 2 удаа гэрлэж, 3 хүүхэд төрүүлсэн байна. Тэрээр араб залуу өөрт нь хэзээ ч хайртай байгаагүй гэдгийг сая л ухаарсан аж. Гэхдээ Мэрилин араб залуутай уулзсан анхны болзоогоо амьдралынхаа хамгийн таатай мөчүүдийн нэг гэж дүгнэсэн байна.

Египетийн казанова Мэрилиний сэтгэлийг өөртөө маш хялбар татаж чадсан юм. Тэрээр бүсгүйтэй морин аялал хийж, лаа болон амьд хөгжмийн тоглолттой романтик үдшийн зоогт урьж байсан гэнэ. Тухайн үед Амр 22 настай байсан бөгөөд бүсгүй өөрөөсөө дүү хүнтэй болзож болох уу үгүй юу гэдэгтээ эргэлзэж байсан аж. Гэвч Амр “бидний зүрх сэтгэл ижил настай” хэмээн хэлж байжээ.

Хэдийгээр Мэрилиний гэр бүлийнхэн уг гэрлэлтийг эсэргүүцэж байсан ч бүсгүй залуухан амрагаа эрхлүүлэхийн тулд байшингаа барьцаалж мөнгө авсан байна. Британид ирснийхээ дараа бүсгүй Амрыг жолооны сургалтад суулгаж, машин хүртэл авч өгчээ.

Хатагтай Льюис гэрлэлтийн гэрээ бичих санал тавьж, тэд энэхүү гэрээнд гарын үсэг зурсан ч гэрчгүй байсан учир хуулийн хүрээнд хүчингүй болж байгаа гэнэ.

Нэг удаа Мэрилин рүү 60 настай эмэгтэй залгаж, Амр түүнд 7000 долларын  өртэй гэж хэлсэн байна. Эхэндээ Мэрилин итгээгүй боловч дараа нь Амрын тэтгэврийн насны эмэгтэйд өөрийгөө нягтлан хэмээн хэлж байсан чатыг олжээ.

Эцэст нь тэр 5000 долларын үнэтэй автомашин худалдаж авсан бөгөөд залуу сар бүр 250 доллар  төлнө хэмээн амласан байна. Хэдэн сарын дараа Мэрилиний гэрт шүүхийн байгууллагынхан ирж дахин түүнийг цочролд оруулжээ. Тэд Амрыг 4000 долларын зээл 2 удаа авсан болохыг хэлсэн байна. Ингээд хосууд гэрлэлтээ цуцлуулах болсон гэнэ.

Гэрлэлт цуцлах ажиллагаа 2014 оны сүүлээр дууссан бөгөөд Амрыг Их Британид үлдэхийг зөвшөөрсөн юм. Өнгөрсөн жил Мэрилинд 100000 долларын өрийн бичиг шүүхээс ирсэн бөгөөд удалгүй үнийн дүнг дахин багасгажээ. 

Харин долоо хоногийн дараа 50000 доллар төлөх хэрэгтэй гэсэн бичиг ирсэн юм. Учир нь түүний экс нөхөр Их Британид амьдрахад мөнгө хэрэгтэй гэсэн аж.

Британи бүсгүй асуудал ийн эргэсэнд ихэд гайхсан байна. Харин түүний охид нь ээждээ тусалж мөнгө цуглуулахын тулд цахим сүлжээнд хуудас нээжээ. Амрын хувьд  өөрийгөө хэзээ ч танилцах сайтад бүртгүүлж байгаагүй, эхнэртээ хайртай байсан гэж хэлсэн бөгөөд Британийн шүүхийн шийдвэр үнэн зөв гэдэгт итгэлтэй байгаа хэмээн мэдэгдсэн байна.

Мартагдашгүй сэтгэл хөдлөлийг мэдрэхийн тулд төлбөр төлөх хэрэгтэй. Британи бүсгүйг хайр нь сохор мэт болгосон бол залуухан донжуан энэхүү боломжийг алдахгүй барьж авчээ. Одоо бүсгүй гэр бүлийнхээ болон шүүхийн өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй болох нь ээ. Британийн тэтгэврийн насны эмэгтэйчүүд шинэ сэтгэл хөдлөлийг мэдрэхийн тулд Гамби руу явдаг бөгөөд тэднийг Африк залуучууд тосож авдаг гэнэ шүү. Энэ хот нь тэтгэврийн насны Британи эмэгтэйчүүдийн хувьд секс-диваажин юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()