Ганцаархнаа бүхэл бүтэн метроны шугам ухсан эр

Оросын Липецк мужийн Лебедянь хотод орших "Леонид Мулярчик" гэх эрийн нэрээр нэрлэгдсэн нэгэн өвөрмөц, орхигдсон метроны хонгилын тухай сонирхолтой түүхийг та бүхэнтэй хуваалцъя. Тэрээр энэхүү метроны шугамыг 27 жилийн турш орь ганцаараа барьсан юм. 

Ганцаархнаа бүхэл бүтэн метроны шугам ухсан эр
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1984 онд Леонид цэцэрлэгийнхээ талбай доогуур метро ухаж эхэлжээ. Хожим түүний ажлыг дэмжих иргэдийн хоршоо байгуулагдаж, үүнд 168 хүн гарын үсэг зурсан байна. Гэвч тэд метроны хонгилыг ухаж дуусаад, метро ашиглалтад орсны дараа л ажлынхаа хөлсийг авна гэдгийг мэдсэнээр нэг нэгээрээ ажлаасаа гарсаар, Леонид ганцаараа үлджээ. 

Леонид өдөрт 1 метр газар ухаж, 3-4 өдрийг ухсан нүхээ тоосгоор бүрж доторлоход зарцуулдаг байв. Эрх баригчид түүний ажлыг эсэргүүцэж, ухсан нүхэнд нь хүмүүс унаж, бэртэх аюултай гэж үзэж байлаа. Гэсэн ч түүнд бүх зөвшөөрөл, бичиг баримт нь байсан учир ажлаа үргэлжлүүлсээр байжээ. 

Метро барих ажил 2011 онд Леонид Мулярчикыг нас барснаар зогссон бөгөөд түүний олон жилийн хөдөлмөрийг хэн ч үнэлээгүй, сүүлдээ элэгдэж хоцорчээ.  

Метроны үүд хэсгийг бетон зуурмагаар цутгаснаас гадна хананы дагуу 12, 22 вольтын гэрэлтүүлгийг кабел хүртэл явуулжээ. Энэхүү метро нь шаардлагатай бүх бичиг баримт, зөвшөөрөлтэй. 

Тээврийн зориулалтаас гадна Леонид нутгийн бүх оршин суугчиддаа цэвэр бохир усны шугам, галын гарц хүртэл барихаар төлөвлөж байж. 

Харамсалтай нь, түүний мөрөөдөл биелсэнгүй. Нуман хаалгууд аажмаар эвдэрч, тоосгонууд нь нуран унаж, таазан дээгүүр нь хөгц гүйсэн харагдана. 

Гол хонгилын гүн 150-160 см буюу Леонидын өндөртэй тэнцүү байв. 

Хонгилыг тэр чигт нь гипсдэж, зуух хүртэл хийсэн байлаа. Леонид маш сайхан сэтгэлтэй нэгэн байсан бөгөөд энэхүү газраа залуучуудыг цуглуулж, үдэшлэг зохиох дуртай байсан гэнэ. 

Леонид энэ бүх хонгилыг барих материалыг тэтгэврийн зээлээр худалдан авч байжээ. 

Леонидын төлөвлөж байснаар метро бүрэн автомат байх бөгөөд ганц товчлуур дарахад хүссэн газраа хүрэх байжээ. 

Түүнийг нас барснаас хойш барилгын ажил зогссон, магадгүй хэзээ ч, хэн ч үүнийг үргэлжлүүлэхгүй байх. Ийм хэрэгтэй төсөл хэрэгжээгүй үлдсэн нь үнэхээр харамсалтай. Энэхүү өвөрмөц метро жуулчдыг татахаас гадна нутгийн оршин суугчдад ч тал бүрийн ашигтай байж болохоор санагдана. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()