Нэгэн ээжийн хүүдээ бичсэн захидал эмэгтэйчүүдэд санал өгөх эрхийг авчирсан түүх

Одоогоос 100 жилийн өмнө Америк эмэгтэйчүүд санал өгөх эрхээ үндсэн хуулиар батлуулж байлаа. Гэвч түүхийн энэхүү чухал мөч тохиохгүй ч байж болох байжээ. Ганцхан саналын хүчээр энэхүү нэмэлт өөрчлөлт батлагдсан байдаг. Теннессигийн хууль тогтоогчийн ээжийн бичсэн захидал түүнийг саналаа өгч, түүхийн хуудсыг өөрчлөхөд хүргэжээ. Энэ бол Америкийн үндсэн хуулийн 19 дэх өөрчлөлтийг батлагдаж, яваандаа дэлхийн олон оронд тэрхүү эрхийг авчирсан, олны тэр бүр мэддэггүй, урам зориг өгөх түүх юм.

Нэгэн ээжийн хүүдээ бичсэн захидал эмэгтэйчүүдэд санал өгөх эрхийг авчирсан түүх

1 Санал өгөх эрхийг шаардсан хөдөлгөөн үүссэн түүх

Эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг шаардсан хөдөлгөөн 1848 онд идэвхтнүүд Нью Иоркын Сенеца Фолл дахь эмэгтэйчүүдийн эрхийн чуулган дээр анх цуглан албан ёсоор эхэлсэн юм. Үүнээс хойш 70 жилийн турш Сюзан Б.Энтони, Элизабет Кэйди Стэнтон нар хөдөлгөөнийг тэргүүлж, эмэгтэйчүүд улсын, мужийн, хотын сонгуулиудад оролцох эрхийг олгох тухай үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын төлөө тэмцэж иржээ.

Санал өгөх эрхийг шаардсан хөдөлгөөн үүссэн түүх

2 Сарнайн Дайн

1920 он гэхэд ялалт ойрхон ирсэн байлаа. Санал хүргүүлсэн 19 дэх нэмэлт өөрчлөлтийг 35 муж соёрхон баталсан ба  дахиад ганц л муж соёрхон баталвал нэмэлт өөрчлөлт албан ёсоор АНУ-ын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон батлагдах байлаа. Теннесси тухайн жилийн зун нэмэлт өөрчлөлтийн тухай саналаа өгөх сүүлийн муж байсан юм. Хөдөлгөөнийхөн болон тэдний эсрэг хүчнийхэн мужийн нийслэл Нашвиллд цугалж, мужийн хууль тогтоогчдыг өөрсдийн талд оруулахыг хичээж байлаа. Идэвхтнүүд ямар талд байгаагаа мэдэгдэхийн тулд хувцсандаа сарнай зүүсэн байсан ба тухайн үед үүссэн ширүүн мөргөлдөөн Сарнайн Дайн хэмээн түүхэнд нэрлэгдсэн юм. Хөдөлгөөнийг дэмжигчид шар сарнай, харин хөдөлгөөнийг эсэргүүцэгчид улаан сарнай зүүсэн байжээ,

Сарнайн Дайн

3 Теннесигийн хамгийн залуу хууль тогтоогч

Хэдэн долоо хоногийн турш хоёр талын үйл ажиллагаа эрчимжиж байсан ч Теннесигийн хууль тогтоогчид 19 дэх үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр мухардмал байдалтай байлаа. Консерватив намаас сонгогдсон, 24 настай Төлөөлөгчдийн Танхимын хамгийн залуу төлөөлөгч Харри Бюрнын санал хөдөлгөөнийхөнд тодорхойгүй байсан юм. Хөдөлгөөнийхөн Бюрнтэй ойр ойрхон уулздаг байсан ч түүнийг ямар бодолтой байгааг мэдэж чаддаггүй байв. Эцэст нь 1920 оны 8-р сарын 18-нд Теннесигийн Төлөөлөгчдийн танхим цуглаж, санал хураах цаг иржээ.

Теннесигийн хамгийн залуу хууль тогтоогч

4 Мухардалд орсон Конгресс

Бюрныг танхимд орж ирэхэд 2 талын идэвхтнүүд амьсгаа даран харж байлаа. Улаан сарнай зүүсэн, хөдөлгөөнийг эсэргүүцэгчид түүнийг нэмэлт өөрчлөлтийг цуцлах, эсвэл хойшлуулах санал өгнө хэмээн найдаж байв. Харин хөдөлгөөнийг дэмжигчид Бюрнын санал нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгож, эмэгтэйчүүдийн санал өгөх мөрөөдлийг няцаах вий хэмээн түгшиж байлаа. Сүүлийн мөчид өөр нэгэн мужийн хууль тогтоогч Бэнкс Тюрнер нэмэлт өөрчлөлтийг дэмжих санал өгч, саналын дүнг тэнцүүлж орхив. Дахиад ганц л санал байвал 19 дэх үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдана. Үүний дараа болсон зүйл орчин үеийн түүхийн хамгийн чухал мөчүүдийн нэг болсон юм.

Мухардалд орсон Конгресс

5 Нэгэн ээжийн захидал

Анхандаа хөдөлгөөнийг эсэргүүцэгчдийн талд байсан Бюрнын санааг өөрчлөхөд нэг шалтгаан нөлөөлсөн юм. Тэр өдрийн өглөө Бюрнын ээж Фиби Энсмингэр Бюрнээс захидал иржээ. “Эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг баяртайгаар дэмжигтүн. Тэднийг эргэлзүүлэх хэрэггүй. Тэдний эсрэг хэлсэн зарим үгс үнэхээр гашуун байлаа. Чамайг хэрхэхийг харж суусан ч юу ч мэдэж чадсангүй” хэмээгээд 19 дэх нэмэлт өөрчлөлтийг дэмжих санал өгч, сайн хүү байхыг хүсэн мутарласан байв. Энэхүү захидал Бюрнын бодлыг өөрчилжээ. “Эх хүний зөвлөмж үргэлж үр хүүхдэдээ зөв байдаг. Ээж минь намайг дэмжих санал өгөхийг хүссэн” хэмээн тэрээр хожим ярьжээ. 

Нэгэн ээжийн захидал

6 Үндсэн хуулийн 19-р нэмэлт өөрчлөлт батлагдав

Бюрнын нэрийг дуудахад тэрээр улаан сарнай зүүж, гартаа ээжийнхээ захидлыг атган зогсож байлаа. Түүний саналыг асуухад тэрээр дэмжсэн хариу өгөхөд танхимд байсан хүн бүр цочирдов. Ажиглагчид хэсэг чимээгүй болоод, дараа нь баяр хөөрөөр дүүрэн хашхиралдав. Бюрнын санал эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөөх хэдэн арван жилийн тэмцэлд цэг тавьсан ч уг түүхэн шийдвэрийг тухайн үед хэн ч тэмдэглээгүй юм. Харин ч уурлаж, догширсон хөдөлгөөнийг эсэргүүцэгчдээс нуугдах шаардлагатай тулгарч байв. 

Үндсэн хуулийн 19-р нэмэлт өөрчлөлт батлагдав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()