Бидний байнга хардаг тэмдэг, бэлгэдлүүдийн цаана ямар түүх нуугдаж байдаг вэ?

Бидний өдөр тутмын амьдралд замын тэмдгээс эхлээд янз бүрийн брэндийн лого, зарлал гээд тоолохын аргагүй олон янзын тэмдэг тэмдэглэгээнүүд тааралддаг. Тэдгээр нь яваандаа нүдэнд дасал болж, амьдралын маань нэг хэсэг болсон ч тухайн тэмдэг болгоны цаана ямар утга учир нуугдаж байгааг бид тэр болгон мэддэггүй. Ингээд бид бүхэнд хэдийн танил болсон бэлгэдэл, тэмдэг, тэмдэглэгээний утга учир, гарал үүслийг танилцуулъя. 

Бидний байнга хардаг тэмдэг, бэлгэдлүүдийн цаана ямар түүх нуугдаж байдаг вэ?

1 Анархийн бэлгэ тэмдэг

Анархист хөдөлгөөнийг илэрхийлсэн А үсэг нь тойргийн дунд байгаа мэт харагдах боловч энэ нь үнэндээ О үсэг доторх А үсэг юм. Францын улс төрч Прудоны хэлсэн “Анархий бол эмх журмын эх эцэг юм” гэсэн үгнээс энэ бэлгэ тэмдэг гаралтай бөгөөд А гэдэг нь Анарх, О нь эмх журам (фр. ordre) гэсэн утгатай.

Гэхдээ  Анархистууд ийм бэлгэ тэмдэг хэрэглэсэн анхны бүлэг биш юм. Тойрог дотор А үсэг бүхий тэмдгийг XV–XVI зууны үеийн алхимичдийн бичсэн номоос олж үзэж болох ба энэ нь альфа болон омега буюу “эхлэл төгсгөл, эв нэгдэл, бүрэн бүтэн байдал” гэсэн утгатай байжээ.

Анархийн бэлгэ тэмдэг

2 Цэцгэн титэм

Цэцгэн титэм нь алдар хүнд, ялалтын бэлгэ тэмдэг бөгөөд эртний Грекээс гаралтай зүйл. Домгоор бол Апполлон бурхан Дафна нимфт (эмэгтэй хүний биед хувилсан бас нэг бурхан) дурлаж, эцэс төгсгөлгүй хөөх үед тэр эмэгтэй цэцэг болон хувирч нуугджээ. Аполлон тэр цэцгээр хэлхээ хийж толгойдоо зүүж, хөгжмөө бас тэрхүү цэцгээр гоёсон гэдэг. Ийм учраас цэцгэн хэлхээг яруу найрагч, хөгжимчид зэрэг Апполон бурхны ивээлд байдаг гэх хүмүүс зүүдэг байгаад яваандаа алдартай жанжид бас ийм хэлхээг толгойдоо зүүдэг болсон байна.

Цэцгэн титэм

3 Таслал

Таслал нь бусад хэл бичгийн олон нарийн тэмдгийн адил нэлээд сонирхолтой түүхтэй. Анх захиа бичигт өгүүлбэрийг зөвхөн цэгээр ялгаж тодорхойлж байсан ба харин цэгийг зөвхөн өгүүлбэрийн төгсгөлийн доод хэсэгт биш дунд нь, дээр нь тавьдаг байжээ. XVII зуунд Италийн зохиолч Бонкомпаньо да Синья хоёрхон тэмдэг хэрэглэх шинэ санаа дэвшүүлсэн нь өгүүлбэр дууссаныг илтгэх босоо зураас болон хаалт адил тэмдэг байв. Яваандаа энэхүү хаалт адил тэмдэг нь доош сунаж одоогийн таслал болон хувирсан байна.

Таслал

4 Язгуур

Математикчид анх язгуурын тэмдгийг латин хэлний эхний үсэг болох radix (үндэс, язгуур гэсэн утгатай)-аар тэмдэглэж байжээ. Язгуур дор оруулах утгаа тэмдэглэхдээ r-ийн ард утгаа бичээд дээгүүр нь зураас татдаг байв. Яваандаа r үсэг нь дээд зураастай нийлэн одоогийн бидний мэдэх  тэмдэг бий болсон байна.

Язгуур

5 Гэгээнтний титэм

Бурхад гэгээнтнийг зураг зурахдаа толгой дээр нь ариун гэгээнтэн гэдгийг нь илтгэсэн тойрог маягийн зүйл оруулдаг байсан нь эрт дээр үеэс бий болсон заншил юм. Гэхдээ энэ нь чухам юунаас үүссэн тухай янз бүрийн хоорондоо ялгаатай  таамгууд бий:​

  • Энэ тэмдэг нь хүний толгойг борооны уснаас хамгаалах төмөр хаалтыг тэмдэглэн зурснаас бий болсон байж болох
  • Ялагч дайчин эр бамбайгаа ардаа зүүдэг байснаас энэ тэмдэг үүсэн бий болсон байх ч  магадлалтай 
  • Эртний Грекчүүд тэнгэрээс буусан бурхан тэнгэрийн туяагаар бүрхэгдсэн байдаг гэж итгэдэг ба тэр үед зураг дээр тэрхүү тэнгэрийн туяаг буулгах нь хэцүү байснаас зөвхөн толгойн дээр нь тойрог зуран илэрхийлсэн байх ч боломжтой юм. 

Гэгээнтний титэм

6 Энх тайвны тагтаа

Дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болсон энх тайвны цагаан тагтаа хэмээх бэлгэдэл нь энэ дэлхийд хамгийн их тархсан бэлгэ тэмдэг болов уу. Пабло Пикассо Энх тайвны төлөөх бүх дэлхийн конгресс-т зориулан зурсан логодоо хошуундаа чидун жимсний мөчир зуусан цагаан тагтааг дүрсэлжээ. Библийн сударт гардаг түүх болох  галав юүлэх үед Ной-д урд чинь хуурай газар байгаа  гэж мэдэгдүүлсэн тэр тагтаанаас Пикассо санаа авч дээрх зургийг зурсан байна.

Тагтааг бүр эртнээс хамгийн найрсаг нөхөрсөг шувуу гэж үздэг байсан бөгөөд эртний Грект тагтааг цөсний хүүдийгүй амьтан гэж дээдлэдэг байв. Тэр үед хүний муу муухай зан ааш нь цөсний хүүдийнээс үүдэлтэй гэж үздэг байсан учир тагтааг сайхан сэтгэлтэй, цэвэр шувуу гэдэг байжээ.

Энх тайвны тагтаа

7 Мандал

Орчин үед мандлын зургийг шивээс, янз бүрийн гоёл мэт хэрэглэдэг болсон боловч энэ нь буддын шашны хувьд нэн чухал зан үйлийн соёл билээ. Ертөнцийн дөрвөн зүгийг бэлгэдсэн дөрвөн талт нь хэд хэдэн тойрог дотор байх ба энэ тойрог болгон нь хүний сайн сайхан, шударга ариун сэтгэл санааг илэрхийлдэг байна. Эдгээр сайхан сайн сайхан зүйлийн хүчээр уг дөрвөн талтад нэвтрэн орж, гол төвд нь байх бурханлаг гэгээн дүрийг олно гэсэн бэлгэдэлтэй юм.  

Мандал

8 Гурван сармагчин

Бид бүхний мэдэх алдарт гурван сармагчин нь Японоос үүсэлтэй ба XVIII зууны үеийн Японы судар бичигт энэ гурван амьтны тухай бичсэн байдаг гэнэ. Энэхүү гурван сармагчин нь “муу муухайг сонсохгүй, харахгүй, ярихгүй" гэсэн утгатай Японы гүн ухааны нэгэн ойлголтыг илэрхийлдэг байна. Сонирхолтой нь, тэд Мизару, Киказару, Ивакару хэмээх нэртэй ажээ.  

Гурван сармагчин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()