Арнольд Шварценеггерийн "хоорондоо огтхон ч адилгүй" хөвгүүдтэй танилцацгаая!

Арнольд Шварценеггер нь эхнэр Мария Шриверийн төрүүлсэн Кристофер, Патрик хэмээх 2 хүүтэйгээс гадна гэрийн үйлчлэгч нь байсан Патти хэмээх эмэгтэй түүнд Жозеф Баена хэмээх бас нэгэн хүү төрүүлж өгчээ. Гэвч түүний гурван хүү хоорондоо тэс өөр байдаг нь олон хүмүүсийг гайхшралыг төрүүлдэг аж. 

Арнольд Шварценеггерийн "хоорондоо огтхон ч адилгүй" хөвгүүдтэй танилцацгаая!
Хаах
Сурталчилгаа

1 Патрик Шварценеггер

Арнольд Шварценеггерийн ууган хүү, 26 настай Патрик нь эцгийнхээ амьдралын замналыг үргэлжлүүлэн кино жүжигчин болжээ.  Тэрээр Брентвудын ахлах сургуульд сурч байхдаа алдарт Нэнси Банксийн жүжигчний хичээлд суудаг байж. Бага байхаасаа аавтайгаа хамт жүжигчин болох бэлтгэл хийж ирсэн бөгөөд 10 настайдаа анх  кино урлагт хөл тавьж, "The Benchwarmers" кинонд нэгэн жижиг дүр бүтээж байв. 2018 онд та бүхний сайн  мэдэх "Midnight Sun" кинонд анхны гол дүрээ бүтээсэн. Царайлаг төрх, сайхан биетэй тэрбээр загварын салбарт ч амжилттай яваа. Үүнээс гадна тэрээр өөрийн "Project 360" хэмээх эрэгтэй хувцасны үйлдвэрлэлийн компаниа байгуулж, нийт ашгийн 10 хувиа сайн үйлсийн аянд хандивладаг байна.

Патрик Шварценеггер

2 Жозеф Баена

Арнольд Шварценеггер улс төр, урлаг, бодибилдинг гээд хоорондоо эрс ялгаатай салбарт өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн, аль ч чиглэлд нь амжилттай ажилласаар ирсэн. Тэгвэл түүний хөвгүүдийн дотроос гэр бүлээс гадуурх харилцаанаас мэндэлсэн, хууль ёсоор түүний овгийг аваагүй ч  авьяасыг нь өвлөн авсан хүү Жозеф Баена нь эцгийнхээ спортын амжилтыг давтах бололтой. Тэрээр бодибилдингийн төрөлд гайхалтай амжилттай яваа бөгөөд аавынхаа тусламжтайгаар бэлтгэлээ сайн явуулж байгаа юм. Хүмүүс түүнийг ихэд хайрладаг бөгөөд спортын хажуугаар жүжигчний гараагаа эхлэхэд ч алзахгүй гэдэгт итгэдэг байна.

Жозеф Баена

3 Кристофер Шварценеггер 22 настай

Холливудын жүжигчдийн гэр бүл, хүүхдүүдийнх нь амьдрал тийм ч их олон нийтийн өмнө ил гараад байдаггүй. Түүний адил Арнольд Шварценеггерийн бага хүү Кристофер олны нүдэнд нэг их өртөөд байдаггүй, түүний тухай мэдэх зүйл бараг л байхгүй. Кристофер Мичиганий их сургуульд сурдаг бөгөөд олон нийтийн үйл ажиллагаанд оролцдоггүй, нийгмийн сүлжээнд ч идэвхтэй байдаггүй юм. Тэрээр Лос Анжелесд амралтын өдөр ээж болон эгч Кэтриний хамтаар явж байхдаа папарацциудын дуранд өртжээ. 

Кристофер Шварценеггер 22 настай

14
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()