Уугуул Америкчуудын тухай түүхийн номонд өгүүлдэггүй сонирхолтой баримтууд

Улаан арьстай, зэвсэг барьсан, нүүр амаа цоолсон, зэрлэг балмад хүмүүс. Индианчуудын тухай бидний төсөөлөл дийлэнхдээ ийм л байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхэн төөрөгдөл аж. Ингээд Индианчуудын тухай өдийг хүртэл буруу бодож явсан зүйлсийг залруулж, тэдний тухай бодит мэдээлэлтэй болцгооё. 

Уугуул Америкчуудын тухай түүхийн номонд өгүүлдэггүй сонирхолтой баримтууд
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Тэднийг яагаад "улаан арьстнууд" гэж нэрлэдэг вэ?

Индианчуудад “улаан арьст” хэмээх нэрийг Америкийн анхны колоничлогчид өгсөн бөгөөд энэ нь тэдний арьс улаан өнгөтэй гэсэн үг биш. Учир нь тэд нүүр болон цээжээ улаан өнгөөр будах дуртай байсан юм. Үүний тулд тэд байгалийн шохой, тос ашигладаг байж.  Энэхүү уламжлал апачи омгийнхны дунд илүү тархсан байсан бөгөөд тэд боди-артын тусламжтайгаар өөрийн дайчин байдлыг тодотгож “хамгаалалт” хийдэг байсан гэнэ. Бодит байдал дээр  индианчуудын арьс шаргал бор эсвэл бор өнгөтэй байжээ.

Тэднийг яагаад "улаан арьстнууд" гэж нэрлэдэг вэ?

2 Дайсныхаа хуйхыг авдаг байсан уу?

Ихэнх хүмүүс “хуйх салгах” ажил нь индианчуудын хувьд “хобби” гэж үздэг байсан. Тэд дайсныхаа хуйхыг салгаж, цуглуулга хийдэг байсан гэх яриа ч бий. Гэтэл үнэн хэрэгтээ, зарим омгуудад энэ төрлийн зүйл байгаагүй бөгөөд харин “хуйх салгах” уламжлалтай омгуудын хувьд тэд хүссэндээ энэ зүйлийг хийдэггүй байжээ. Дайсны талынхан тэднийг доромжлох үед энэхүү уламжлал хэрэгждэг байсан гэнэ. Үүнээс гадна хуйх салгах үед хүн заавал нас бардаг гэсэн ойлголт байсан боловч үнэн хэрэгтээ тухайн хүн амьд үлдээд зогсохгүй, энгийн амьдралаар амьдарч байжээ.

Дайсныхаа хуйхыг авдаг байсан уу?

3 "Сүүлийн мохикан"-ны түүх бол зохиомол

Жеймс Фенимор Купер өөрийн зохиолдоо индианчуудын могикан омгийн хамгийн сүүлийн хүн болох Ункасын амьдрал, үхлийн талаар дурдсан байдаг. Үйл явдал XVIII зууны үед өрнөдөг боловч Ункас бодит байдал дээр үүнээс 150 жилийн өмнө амьдарч байсан гэнэ. Үүнээс гадна могикан омог одоог хүртэл оршин тогтнож байгаа юм. 2003 оны байдлаар могикан омгийн хүн ам 1600 хүрч байсан аж.

Куперийн номд бас нэгэн хачирхалтай зүйл бий. Зохиолд делаварууд эерэг харин ирокезүүд сөрөг дүрийг бүтээдэг. Ийнхүү эерэг сөргөөр ангилсан нь эхнийх нь АНУ-тай, хоёрдахь нь Их Британитай холбоотой байдагт оршино.

"Сүүлийн мохикан"-ны түүх бол зохиомол

4 "Томахавк" сүхийг шиддэггүй

Кинон дээр индианчууд холоос дайсан руугаа томахавк сүхийг төвөггүйхэн шиддэг. Төрөл бүрийн номд энэхүү жижиг сүхийг “төмөр зэвсэг” хэмээн нэрлэдэг. Үнэндээ индианчууд томахавкийг огт шидэж байгаагүй бөгөөд тулааны үед алга болгохгүйн тулд зарим нь гартаа уядаг байжээ. Тиймээс томахавк бол кинон дээр шиддэг зэвсэг болж харагддаг аж.

"Томахавк" сүхийг шиддэггүй

5 Индианчууд зэрлэг, түрэмгий ард түмэн

Орчин үеийн уран зохиол, кинонуудад Хойд Америкийн уугуул оршин суугчдыг хэтэрхий дөвийлгөсөн байдаг. Ихэнхдээ тэднийг цагаан арьстнуудаас эх орноо хамгаалсан баатарлаг хүмүүс мэтээр дүрсэлдэг. Гэтэл бодит байдал дээр индианчууд зэрлэг, ууртай, түрэмгий хүмүүс байжээ.

Зарим омгийнхон хоорондоо дайтаж, нэг нэгнийгээ устгаж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг нь барьцаалж, байшинг нь шатааж, малыг нь алдаг байсан. Тухайн үед зөвхөн хамгийн хүчтэй нь ялна л гэсэн хууль үйлчилдэг байсан учир энэ бүхэн үнэхээр аймшигтай байдлаар өрнөдөг байжээ.

Индианчууд зэрлэг, түрэмгий ард түмэн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()