Уран гулгалтын спортын тухай таны мэдэхгүй 10 баримт

“Тэшүүр” гэх үг анх XVII-р зууны үед үүсжээ. Хамгийн анхны тэшүүр нь модон байсан бөгөөд эзнээ авч явдаг хэмээн бэлгэдэж мориор чимэглэдэг байж. Энэ цаг үеэс хойш уран гулгалтын спортод их  өөрчлөлт орж, хүн төрөлхтний үзэх дуртай спортын нэг төрөл болсон байна. Үнэн хэрэгтээ уран гулгалтын тамирчин байх нь маш хэцүү бас аюултай зүйл аж. Ингээд энгийн хүмүүсийн төдийлөн мэддэггүй уран гулгалтын тамирчдын нууцуудтай танилцъя. 

Уран гулгалтын спортын тухай таны мэдэхгүй 10 баримт
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Хос үзүүлбэр үзүүлэх эрэгтэй тамирчнаа худалдаж авдаг

Нэг эрэгтэй уран гулгалтын тамирчинд 100 орчим эмэгтэй тамирчин ноогддог учир заримдаа хамтрагч хайх нь бараг ан хийхтэй ижил зүйл болдог. Тиймээс бүсгүйчүүд хамтрагчтай болохын тулд юу ч хийхээс буцдаггүй. Ингээд тэд эрэгтэй уран гулгалтын тамирчдын бэлтгэлийн болон хувцаслалтын бүх зардлыг даах санал тавьж, худалдаж авдаг байна.

Хос үзүүлбэр үзүүлэх эрэгтэй тамирчнаа худалдаж авдаг

2 Уран гулгалтын тамирчид толгой эргэхээс сэргийлж чаддаг

Тамирчид толгойгоо урагш тонгойлгох, эсвэл хойшоо гэдийлгэж төрөл бүрийн хүнд үзүүлбэр үзүүлдэг. Энгийн хүний хувьд уг байрлалд зогсох үед рефлексээрээ урагш тэмүүлэх болно. Харин уран гулгалтын тамирчдын хувьд шинэ мэдрэлийн эс үүсэж, тэд тэнцвэрээ гайхалтайгаар олдог байна.

Олон удаа нэг дороо эргэх нь тамирчдад огтхон ч хэцүү биш. Хэдийгээр бага зэрэг толгой нь эргэдэг ч тийм ч хүчтэй нөлөөлдөггүй.  Уран гулгалтын тамирчин биш хүн эргэж байгаад зогсох үед тархинд зогссон мэдээлэл хэсэгтээ ирдэггүй гэнэ. Учир нь үүдэн хэсгийн судасны үргэлжлэл чихний дотор талд байрладаг бөгөөд шингэнээр дүүрсэн байдаг юм. Ингээд биднийг эргэхээ больж зогсох үед шингэн нь хөдөлсөөр л байдаг учир тархийг төөрөгдүүлдэг байна. Харин уран гулгалтын тамирчид олон жилийн турш бэлтгэл сургуулилт хийсний ачаар энэхүү рефлексээ дарж чаддаг аж. Үүнээс гадна энэ нь мөн нүдний хараатай холбоотой. Эргэлтээ дууссаны дараа тамирчид хараагаа нэг цэгт төвлөрүүлдэг. Нүдээ зөв төвлөрүүлж сурахын тулд мөн л бэлтгэл хийх хэрэгтэй болдог гэнэ.

Уран гулгалтын тамирчид толгой эргэхээс сэргийлж чаддаг

3 Буруу хувцас сонгосон тохиолдолд оноо хасна

Уран гулгалтын томоохон тэмцээний үеэр та салангид хослол өмссөн эмэгтэй тамирчныг олж харж чадахгүй. Гэдэс ил гаргасан хувцастай үзүүлбэр үзүүлэхийг хориглодог учир даашинз эсвэл комбинезон л өмсөж болно. Ийнхүү дүрэм зөрчсөнөөр тамирчин их хэмжээний оноо алдах магадлалтай. Үүнээс гадна тамирчин хэт тачаангуй даашинз өмсөж болохгүй. Үүнд цээж ил гарсан байдал болон даашинзны урт хамаарна. 1988 онд Катарина Витт өөрийн хувцаслалтаар шүүгчдийг алмайруулсан бөгөөд түүний хувцас хэтэрхий задгай байсан аж. Энэ үеэс хойш шинэ дүрэм батлагдаж уг дүрмийг “Катаринагийн дүрэм” хэмээн нэрлэжээ. 

Буруу хувцас сонгосон тохиолдолд оноо хасна

4 Хувцаснаас ямар нэг зүйл унах нь ноцтой асуудал

Хэдийгээр “Катаринагийн дүрэм”-ийг тогтоосон хэдий ч хувцаслалт нь тод, ганган байх хэрэгтэй. Ихэнхдээ эрэгтэй эмэгтэй аль ч хувцаслалтыг шүр, саа гэх мэт зүйлсээр чимэглэдэг. Энэ төрлийн зүйлсийг ч маш сайн найдвартай бэхлэх хэрэгтэй байдаг. Товч, саа гэх мэт гоёл чимэглэл унасан тохиолдолд тамирчны онооноос хасдаг байна. Учир нь үзүүлбэрийн үеэр унасан зүйл үзүүлбэр үзүүлэхэд саад учруулах аюултай. Тиймээс тамирчид өдтэй, сагсгар хувцсыг бараг л сонгодоггүй. Мөн дээрх шалтгаанаар нэмэлт гоёл чимэглэл, хавчаараас татгалздаг байна.

Хувцаснаас ямар нэг зүйл унах нь ноцтой асуудал

5 Гимнастик, балетаар заавал хичээллэдэг

Уран гулгалтын тамирчдын бэлтгэл зөвхөн мөсөн дээр явагддаггүй. Тэд балет болон гимнастикаар хичээллэхэд нэлээд хугацааг зарцуулдаг бөгөөд энэ нь уран гулгалттай салшгүй холбоотой юм. Зарим дасгалжуулагчид тамирчнаа иогоор хичээллэхийг шаарддаг байна.

Гимнастик, балетаар заавал хичээллэдэг

6 Тэмцээний үеэр олон удаа үсрэлттэй үзүүлбэр үзүүлж болохгүй

Их үсрэлттэй үзүүлбэр их оноо авах боломжтой гэж бид боддог. Гэтэл үнэн хэрэгтээ 7 элемэнтийг л үсрэлттэй үзүүлж болдог гэнэ. Үүнээс гадна тамирчид маш олон дүрэм, журамтай байдаг учир үзүүлбэрээ бэлдэхдээ нэлээд нухацтай хандах хэрэгтэй.

Тэмцээний үеэр олон удаа үсрэлттэй үзүүлбэр үзүүлж болохгүй

7 Бээлийг зөвхөн гоёлын зориулалтаар өмсдөггүй

Бээлий нь ихэнхдээ хувцаслалтын нэг хэсэг болохоос гадна гараа зүсэх эсвэл ямар нэг шарх авахаас  сэргийлэх үүрэгтэй. 

Бээлийг зөвхөн гоёлын зориулалтаар өмсдөггүй

8 Хэвтээ үзүүлбэр үзүүлж болохгүй

Уран гулгалтын тамирчид үсрэлттэй үзүүлбэр үзүүлсний дараа гараараа тулах, хоёр өвдгөн дээрээ тогтож үзүүлбэрээ дуусгах ёсгүй. Үүнээс гадна албан ёсны тэмцээн дээр мөсөн дээр хэвтсэн, мөлхсөн үзүүлбэр үзүүлж болохгүй. Энэхүү дүрэм саяхнаас үүссэн гэдгийг дурдах нь зүйтэй.

Хэвтээ үзүүлбэр үзүүлж болохгүй

9 Шүтэн бишрэгчдийн бэлэг

Өмнө нь үзэгчид тамирчиддаа цэцэг бэлэглэдэг байсан. Харин цэцгийн дэлбээ нь мөсөн талбайг маш ихээр бохирдуулж байсан учир үүнийг хориглосон аж. Ингээд шүтэн бишрэгчид нь зөөлөн тоглоом өгдөг болжээ. Орчин үед уутанд боосон цэцэг болон бусад төрлийн бэлэг өгч болно. Жишээлбэл: 2015 онд Грейси Голд шүтэн бишрэгчээсээ бамбарууш авсан бөгөөд бамбаруушны цүнхэн дотор самарны паста байсан гэнэ.

Шүтэн бишрэгчдийн бэлэг

10 Дотуур хувцсаа дээд зэргээр анхаарах ёстой

Үзүүлбэр үзүүлж байхдаа тамирчин бүсгүй өөрийн хувцаслалтад 100% итгэлтэй байх хэрэгтэй болно. Тиймээс тэд дотуур хувцасны тал дээр маш их анхаарал хандуулдаг бөгөөд дотуур хувцастай, хувцасгүй байгааг хэн ч анзаарах ёсгүй. Ингээд тэд дотуур хувцсаа трикондоо тогтоодог бөгөөд илүү найдвартай болгохын тулд үсний лак ашигладаг байна. 

Дотуур хувцсаа дээд зэргээр анхаарах ёстой

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()