Алдартай хүмүүсийн өнөө цагийн тухай "хол зөрүүлсэн" таамаглалууд

2020-02-06, 16:27
2,310

Туршлагатай, алдартай экспертүүдийн “100 хувь ойлгомжтой” хэмээн үзсэн олон таамаг биелээгүй, бүтээгүй, буруу байсан тохиолдол цөөнгүй бий. Мэдээж тэд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, урьдчилсан таамаг дэвшүүлдэг ч юу ч, хаашаа ч эргэж болдог нь амьдралыг илүү сонирхолтой болгодог гэлтэй. Ингээд хүмүүсийн таамгаас хол зөрсөн тохиолдлуудын жишээг сонирхуулъя. 

Алдартай хүмүүсийн өнөө цагийн тухай "хол зөрүүлсэн" таамаглалууд
Хаах
Сурталчилгаа

  • “Жүжигчид нь хоорондоо яриад байх киног хэн үзэх вэ дээ” хэмээн "Warner Brothers" компанийг үүсгэн байгуулагч Харри Уорнер ярьж байжээ.

  • 1955 онд "Variety Magazine" сэтгүүл рок-н-роллын тухай “6 сарын дараа энэ бүхэн дуусах болно” хэмээн бичиж байв.

  • “Рентген бол зүгээр л нэг тоглоом гэдэг нь тун удахгүй тодорхой болно” хэмээн Лондоны хааны нийгэмлэгийн ерөнхийлөгч  Келвин хэлж байжээ. 

  • “Пуужин агаар мандлаас хэзээ ч гарч чадахгүй” хэмээн 1936 онд "New York Times" сонины нэгэн нийтлэлд бичигдэж байв. 

  • “Цээжний хөндий, цээж, тархи бол хүн мэс заслын аргаар хэзээ ч хүрч үл чадах хэсэг” хэмээн Британийн алдарт мэс засалч Жон Эрик Эриксон 1870-аад оны үед  хэлсэн байна. 

  • “Үүнээс илүү том онгоцыг хэн ч хэзээ ч хийж чадахгүй” гэж Бойнг компанийн инженер 10 хүний суудалтай, хоёр хөдөлгүүртэй онгоц хийснийхээ дараа ярьж байсан гэдэг.

  • “Цөмийн энергийг хэзээ нэгэн цагт ашиглах боломжтой болно гэсэн ямар ч найдлага алга. Хэрвээ ийм боломжтой байсан бол хүн хүссэн үедээ цөмийг хувааж болно гэсэн үг” хэмээн Альберт Эйнштейн хэлж байсан бөгөөд 1932 онд хэлсэн энэ үг нь түүний хийсэн цөөхөн алдааны нэг юм.

  • “Энэ тухайд жаахан ч гэсэн ойлголттой хүн бол Эдисоны чийдэн гэдэг  үл бүтэх мөрөөдөл төдий зүйл гэдгийг тун удахгүй мэдэх болно” хэмээн Стивенсийн Технологийн их сургуулийн ерөнхийлөгч Генри Мортон хэлж байжээ.

  • “Адуу бол мөнхөд байх зүйл. Харин автомашин бол зугаа цэнгэл төдий, түр зуурын үзэгдэл" хэмээн 1903 онд Мичиган хадгаламжийн банкны ерөнхийлөгч хэлсэн ба тэрээр Хенри Фордын "Ford Motor" компанид хөрөнгө оруулах хэрэггүй гэдгийг батлах гэж ийн хэлсэн гэдэг.

  • “Зурагт удаан байх зүйл биш. Удалгүй хүмүүс орой болохоор зурагт нэртэй дөрвөлжин хайрцгийг харан суухаас залхах болно” хэмээн кино продюсер Даррил Занук 1946 онд хэлж байв.

  • “Галт тэрэг өндөр хурдтай явах боломжгүй. Хэрвээ ингэж явбал зорчигчид амьсгалж чадахгүй, боогдож үхнэ” хэмээн байгалийн шинжлэх ухааны профессор, астрономийн доктор Дионисиус Ларднер нь 1823 онд дүгнэсэн байдаг. 

  • "Хүн гэртээ компьютер байлгах шаардлага байхгүй” хэмээн "Digital Equipment Corporation"-ы үүсгэн байгуулагч, удирдагч Кен Олсон 1977 онд тавьсан нэгэн илтгэлдээ хэлж байв.

  • “Хувилах машины дэлхий нийтийн хэрэгцээ нь хамгийн ихдээ л 5000 ширхэг байна” гэж ирээдүйд Xerox-ийг хийх IBM компани тооцож байсан гэдэг. Тэдний үзсэнээр бол ийм машины хэрэгцээ бага учир бөөнөөр үйлдвэрлэх шаардлага үгүй байж.

  • “Одоогийн хүүхдүүдэд ид шидтэй хүн, чөтгөр шулмын тухай үлгэр, түүх огт сонирхолгүй” хэмээх үгийг Жоан Роулинг өөрийн бичсэн Харри Поттер зохиолоо хэвлүүлэх гэж хөөцөлдөж явах үедээ хэвлэлийн газраас сонсож байжээ. 

  • “Хүн тамхи их татсанаас болж хорт хавдар тусах магадлал байдаг байлаа гэхэд тэр нь хамгийн бага хэмжээ байх болно” гэж Америкийн хорт хавдар судлалын У.К.Хьюпер хэлж байсан үе бол 1954 он билээ. 

  • “Пулемёт бий болсноор дайн гарах боломжгүй болно”. Пулемёт бий болсноор дайн нь улам бүр аймшигтай болох уу эсвэл илүү аюул багатай болох болов уу гэсэн асуултад пулемёт зохион бүтээсэн Хирам Максим дээрх хариултыг өгсөн байна.

  • “Ямар ч утасгүй, хөгжим дуугарах хайрцаг нь худалдааны ач холбогдолгүй. Ямар хүн хэнээс ирсэн нь мэдэгдэхгүй мэдээллийн төлөө мөнгө төлөх юм бэ?” Энэ бол 1921 онд радио аппаратын тухай  Дэвид Сарновын хамтрагч нарын хооронд болж байсан яриа.

  • “Астрономийн шинжлэх ухаан хүрч болох оргилдоо тулан ирж байна” хэмээн Америк-Канадын астрономич Симон Ньюком хэлж байв. Тэрээр хүн төрөлхтөн астрономийн талаар мэдэж болох бүхнийг 1888 оны үед мэдэж авч чадсан гэж үзэж байв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()