Мелинда болон Билл Гейтс нарын хуваалцсан "Төгс хосуудын 5 нууц"

Мелинда болон Билл Гейтс нар 1994 оны 1 сарын 1-нд гэр бүл болсноосоо хойш өдгөө 25 жилийг хамт өнгөрүүлжээ. Энэ хугацаанд хосууд эрүүл мэнд болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулсан сан хүртэл байгуулаад амжсан. Тэдний урт удаан, аз жаргалтай, бат бөх харилцааны нууц нь ердөө л хамтдаа бүхнийг хийх, хамтдаа шийдвэр гаргах, хэн хэнээ дэмжих байсан юм. 

Мелинда болон Билл Гейтс нарын хуваалцсан "Төгс хосуудын 5 нууц"
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Чухал шийдвэрийг болгоомжтой гарга

“Inside Bill’s Brain” баримтат кинон дээр Билл хэрхэн Мелиндад гэрлэх санал тавих гэж бэлдэж байсан талаар гардаг. Тухайн үед хосууд болзож эхлээд нэг жил өнгөрсөн байлаа. Тиймээс тэдний харилцаа нэг бол гэрлэх, нэг бол салах сонголттой л үлдсэн байв. Нэг удаа Мелинда Биллийн өрөөнд ороход тэрээр ханан дээр гэрлэлтийн сайн болон сул талыг бичсэн байжээ. Тухайн үед Мелинда гайхшралд орж байсан гэнэ.

“Би гэрлэлтэд маш нухацтай ханддаг байсан” хэмээн Билл хэлжээ.

Хэдийгээр энэхүү алхам төдийлөн романтик биш хэдий ч “үргэлж нэг нэгнээ дэмжиж, зөвхөн үхэл л та хоёрыг салгана гэдгийг та зөвшөөрч байна уу” гэж асуух нь өөрийн бодлыг эцсийн удаа дүгнэхэд хүргэдэг юм. 

Чухал шийдвэрийг болгоомжтой гарга

2 Өөрийнхөөрөө байх нь маш чухал

Хамгийн анх ирээдүйн хосууд 1987 онд танилцсан бөгөөд тухайн үед Мелинда Microsoft-ын худалдааны менежерээр ажилд оржээ. Тэр Биллтэй амархан эв зүйгээ олж, харин Билл Мелиндаг болзоонд урихаар шийдсэн ч өөрийнхөө хэв маягаар энэ бүхнийг зохион байгуулсан байна.

Тэрээр Мелиндагаас энэ өдрөөс хойш яг хоёр долоо хоногийн дараа чи надтай уулзаж чадах уу хэмээн асуусан аж. Харин Мелинда “Би маргааш өглөө юу хийхээ мэдэхгүй байхад урт хугацааны зүйлд хариу өгч чадахгүй” гэж хэлээд Биллийг "чи хэтэрхий өөрийнхөөрөө юм" гэсэн байна.

Өөрийнхөөрөө байх нь маш чухал

Гэхдээ Мелинда түүнд хоёр дахь боломжийг өгч дахин болзоонд урихынхаа хэд хоногийн өмнө залгаарай хэмээн утасны дугаараа үлдээжээ. Билл тэр шөнө нь Мелиндаа руу залгаж: “Би чамайг гайхшруулж байна уу” хэмээн асууж байсан гэнэ.  

Хосууд хуримаа хүртэл өөрсдийн хэв маягаар хийсэн бөгөөд тэдний хуримын ёслол Хавайн "Manele Bay" зочид буудлын гольфийн талбайд болжээ. Хуримын ёслол ердөө 15 минут үргэлжилсэн байна. Хуримынхаа ёслолыг нууцлаг, чимээ шуугиан багатай хийхийн тулд Билл зочид буудлын бүх өрөө, далайн эрэг дээрх бүх нисдэг тэргийг түрээсэлж авчээ. Тэдний хуримыг зөвхөн хамгийн ойр дотны хүмүүс нь л харсан байна.

3 Гэрийн ажлаа хамт хийх

"Business Insider"-т өгсөн ярилцлагадаа Мелинда төгс, эрүүл харилцааны нэг чухал зүйл нь өдрийн тутмын ажилд бие биедээ туслах явдал юм гэжээ. “Гейтсийн гэр бүлийнхэн өдрийн хоолны дараа хамтдаа аягаа угаадаг бөгөөд гэрийн ажил гэдэг зөвхөн эмэгтэй хүний ажил биш болохыг хүүхдүүддээ ойлгуулдаг юм” гэж Мелинда үздэг байна.  

Гэрийн ажлаа хамт хийх

“The Moment of Lift: How Empowering Women Changes the World” хэмээх номондоо Мелинда хүйсийн ялгаатай холбоотой хариуцлагын талаар бичдэг бөгөөд амьдралаа сайжруулахыг хүсэж буй хүмүүсийн хувьд аливаа зүйлийг  хувааж хийх ойлголт байх ёсгүй гэж дурдсан байна. "Амжилттай гэрлэлтийн түлхүүр нь аливаа зүйлийг хамтарч хийх явдал юм" хэмээн бүсгүй хэлжээ.

4 Гэнэтийн шийдвэр гаргахыг зөвшөөр

Энэ нь Африкт өлсөж буй хүмүүст туслах, ДОХ-ын халдвар авсан хүмүүст вакцин хайх, ядуурлыг бууруулах гэсэн үйл ажиллагаанд томоохон түлхэх хүч болж өгдөг ч жижиг зүйлс дээр ч гэсэн ойр дотны хүмүүсийн дэмжлэг маш их хэрэгтэй байдаг.

"Business Insider"-т өгсөн ярилцлагынхаа үеэр Мелинда Биллийн нэг алхам нь бусад хүмүүст сайн эцэг байхад нь нөлөөлсөн талаар түүхийг ярьсан юм. Хосуудын том охин Женниферийг сургуульд орох үед Билл охиноо гэрээсээ нэлээд зайтай орших сургуульд орох санал тавьсан. Харин Мелинда охиноо арай том болохыг хүлээе хэмээн Биллийг ятгасан ч Билл охиноо болон бусад хүүхдүүдийг сургууль руу нь хүргэж өгнө гэж амлаж, амлалтдаа ч хүрсэн байна.

Гэнэтийн шийдвэр гаргахыг зөвшөөр

Хэсэг хугацааны дараа бусад охидын ээжүүд над дээр ирж: “Хүүхдүүдийг ихэнхдээ аавууд нь хичээлд нь хүргэж өгч байгааг та анзаарч байна уу” хэмээн асуугаад, тэд бид нөхөртөө Microsoft-ын ерөнхий захирал хүүхдээ сургуульд нь хүргэж өгч байхад та нар яагаад чадахгүй гэж” хэмээн хэлсэн гэжээ. Биллийн энэ байдал бусдад эерэгээр нөлөөлнө гэж хэн санах билээ.

Хүүхдүүд аавтайгаа илүү их цаг хугацааг өнгөрүүлж байгаадаа маш их баяртай байсан бөгөөд бусад үед тэдэнд ийм боломж олдохгүй шүү дээ гэжээ. 

5 Санал зөрөлдөхөөс зайлсхий

Тэднийг хэрхэн нэг нэгнээ ойлгож, санал нэгддэг вэ? гэж асуухад Мелинда "бидэнд маргалдах үе огтхон ч гарч байгаагүй" гэжээ.

"Хэрвээ маргалдах үе гарч байсан бол энэ нь энгийн жижиг асуудлууд байх байсан. Хүмүүс намайг өрхийн тэргүүн учир бүх чухал шийдвэрүүдийг гаргадаг гэж боддог ч энэ үнэн хэрэгтээ тийм биш" хэмээн Билл хэлсэн байна.

Санал зөрөлдөхөөс зайлсхий

Танилцсан цагаасаа эхлэн хосууд хамтдаа ажиллаж, аливаа шийдвэрийг хамт гаргах болжээ. Тэд хамтдаа дэлхийгээр тойрч, хүнд хэцүү амьдралтай хүмүүст хэрхэн туслах шийдвэрийг хамтдаа л гаргадаг.

Мелинда нөхрийнхөө дутагдалтай талыг шууд л хүлээн авч чадаагүйтэй адил Билл гэрлэсэн эхний өдрөөсөө гэрийн ажилд тусалж байгаагүй. Тэд хамтын хөдөлмөрөөр гайхалтай  бат бөх гэр бүлийг бүтээж чадсан юм.

19
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()