Дэлхий дээрх хамгийн үнэтэй 10 гудамж

Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудад алдартай бренд дэлгүүрүүд нэг дор төвлөрсөн, томоохон худалдааны гудамжнууд байдаг бөгөөд тухайн газар дахь барилга орон сууцны түрээсийн үнэ маш өндөр. Тэндээс хамгийн сүүлийн үеийн дээд зэрэглэлийн бүх л бүтээгдэхүүн үйлчилгээг нэгэн зэрэг хүртэх боломжтой учир худалдан авагчид төдийгүй бизнес эрхлэгчдийн анхаарлыг ихэд татдаг. Ингээд дэлхийн хамгийн өндөр үнэтэй 10 гудамжтай танилцацгаая.

Дэлхий дээрх хамгийн үнэтэй 10 гудамж

10 Кольмаркт, Вена - $4.860

Кольмаркт нь Михаэлерплац болон Грабенийг холбодог Венийн худалдааны гудамж юм. Уг гудамжинд их хэмжээний брэндийн дэлгүүр болон гоёл чимэглэлийн дэлгүүр байрладаг нь Австрийн хамгийн үнэтэй худалдааны гудамжинд болоход нөлөөлдөг байна. Түрээслэгчид жилд дунджаар нэг кв.м талбайг 4860 доллараар түрээсэлдэг.

Кольмаркт, Вена - $4.860

9 Мёндон, Сөүл - $8.163

Мёндон бол Сөүлийн худалдааны томоохон гудамж бөгөөд хотын төвийн оршин суугчид болон гадаадын иргэдийн дунд алдартай. Сөүлийн хамгийн үнэтэй гудамжинд байрлах байгууламжийн нэг кв. м талбайн түрээсийн төлбөр нь жилд 8163 доллар байдаг гэнэ.

Мёндон, Сөүл - $8.163

8 Банхофштрассе, Цюрих - $8.195

Швейцарийн Цюрих хотын төв гудамж болох Банхофштрассе нь дэлхийн хамгийн үнэтэй худалдааны гудамжны нэг юм. Түрээслэгчид жилд 8195 доллараар нэг кв.м талбайг түрээсэлдэг байна.

Банхофштрассе, Цюрих - $8.195

7 Питт-Стрит-Молл, Сидней - $10.185

"Питт-Стрит-Молл" нь Австралийн нийслэл Сиднейн явган хүн ихээр зорчдог гудамж бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй газар байрладаг учир нэг кв.м талбайн жилийн түрээс 10185 доллар хүрдэг аж.

Питт-Стрит-Молл, Сидней - $10.185

6 Гинза, Токио - $11.838

Гинза бол Японы нийслэлийн худалдааны болон соёлын төв гудамж юм. Энэхүү гудамжинд их хэмжээний дэлгүүр байдаг бөгөөд дэлгүүр бүр худалдан авагчдын анхаарлыг ихээр татдаг ч маш үнэтэй байдаг. Нэг кв.м талбайн жилийн түрээс нь 11838 доллар.

Гинза, Токио - $11.838

5 Виа Монтенаполеоне, Милан - $13.700

Миланы төв гудамжны нэг бөгөөд загварын ертөнцийн чухал хэсэгт байрладаг гэхэд болно. Уг гудамжинд дэлхийн хамгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн брэнд дэлгүүрүүд байдаг учир түрээс нь ч өндөр. Түрээслэгчид нэг кв.м талбайг жилд 13700 доллараар түрээсэлдэг байна.

Виа Монтенаполеоне, Милан - $13.700

4 Элизейн өргөн чөлөө, Парис- $13.922

Champs-Elysees өргөн чөлөө нь Парисын зүрхэн хэсэгт оршдог бөгөөд Конкордын талбайгаас алдарт Ялалтын хаалга хүртэл үргэлжилдэг. Барилга байгууламжийн нэг кв.м талбайн жилийн түрээс нь 13922 доллар байдаг гэнэ. 

Элизейн өргөн чөлөө, Парис- $13.922

3 Нью-Бонд-стрит, Лондон - $16.222

Нью-Бонд-стрит нь Лондонгийн Мэйфэр дүүрэгт байрлах хамгийн тансаг гудамжны нэг бөгөөд барилга хөгжүүлэгчдийн синдикатын дарга Томас Бондын нэрээр энэхүү гудамжийг нэрлэсэн байна.  Нэг кв.м талбай жилийн 16222 доллар хүрдэг аж.

Нью-Бонд-стрит, Лондон - $16.222

2 Fifth Avenue,Нью-Йорк -$21.295

Нью-Йоркийн Манхэттений төвд байрлах "Тавдугаар өргөн чөлөө" нь дэлхийн хамгийн үнэтэй гудамж гэдгээрээ алдартай бөгөөд уг гудамжинд дэлхийн алдарт брэндийн дэлгүүрүүд бий. Дунджаар нэг кв.м талбайг жилд 21295 доллараар түрээслэх боломжтой.

Fifth Avenue,Нью-Йорк -$21.295

1 Козуэй-Бей, Хонконг -$25.965

Козуэй-Бей (Causeway Bay) дүүрэг нь Хонконгийн эргийн хойд хэсэгт байрладаг бөгөөд сүүлийн 10 жилийн турш дэлхийн хамгийн үнэтэй худалдааны төвийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Түрээслэгчид нэг кв.м талбайг жилд 27450 доллараар түрээсэлдэг аж.

Козуэй-Бей, Хонконг -$25.965

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()