Тогтмол дур тавих нь эрүүл мэндэд ямар сайн нөлөөтэй вэ?

Секс нь таатай мэдрэмж төрүүлэхээс гадна эрүүл мэндэд ч тустай. Дур тавих үед хүний эд эс, дархлаа сэргэдэг байна.Сексологичдын үзэж байгаагаар тогтмол бэлгийн харилцаанд орсноор зарим төрлийн өвчнийг анагаах боломжтой бөгөөд ялангуяа бүсгүйчүүдийн бие организмд илүү сайнаар нөлөөлдөг гэнэ. 

Тогтмол дур тавих нь эрүүл мэндэд ямар сайн нөлөөтэй вэ?
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

Гар хангалга хийх нь эрүүл мэндэд тустай хэмээн алдарт боксчин Тайсон Фьюри ярьсан байна. Тэрээр Деонат Уайлдертай хоёр сард болох тулаанд орохын өмнө өөрийгөө сэргээхийн тулд өдөрт 7 удаа гар хангалга хийж байгаа. Энэ нь тестостерон дааврын төвшинг нэмэгдүүлэхэд тустай гэжээ.

Тогтмол бэлгийн харьцаанд орж чаддаггүй бүсгүйчүүдийн хувьд үргүйдлийн асуудал тулгарах магадлалтай хэмээн судлаачид үзэж байгаа юм. Бие организм өөрийн хүчийг овуляцид зарцуулахаа больдог гэнэ. Үүнээс гадна нөхөртэй бүсгүйчүүдийн цэвэршилт, нөхөргүй бүсгүйчүүдээс хойно явагддаг байна. 

1 Нөхөн үржихүйн эрхтнүүд эрүүлжинэ

Тогтмол бэлгийн харьцаанд орох үед бүсгүйчүүдийн үтрээний чийглэг байдал нэмэгдэж, цусны эргэлт сайжирч, судасны хана илүү уян хатан болж сексийг илүү сайн мэдэрдэг гэнэ. Дур тавих үед булчингийн тонус нэмэгдэж, зүрхний цохилт, амьсгал хурдсаж, таазны булчин чангардаг байна. Энэ нь шээс задгайрах өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Жирэмслэх магадлал нэмэгдэнэ. Судлаачдын үзэж байгаагаар, эрэгтэй нь дур тавьсны дараа эмэгтэй нь дур тавих үед үтрээ илүү их үрийн шингэн хадгалах чадвартай болдог гэнэ. Хэрвээ эрэгтэйгээсээ түрүүлж дур тавибал энэ тоо нь багасаж, жирэмслэх магадлал буурдаг байна. Харин гар хангалга хийх нь төрөл бүрийн БЗХӨ, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлнэ.

Нөхөн үржихүйн эрхтнүүд эрүүлжинэ

2 Зүрхний шигдээс болох магадлал буурна

Зүрхний шигдээс өвчнөөр нас барах тохиолдол буурна. Долоо хоногт нэгээс илүү удаа бэлгийн харьцаанд орж байсан зүрхний өвчтэй хүн бэлгийн харьцаанд ордоггүй байсан хүмүүстэй харьцуулахад эдгэрэх магадлал 27 хувь илүү байгаа нь судалгаагаар батлагджээ. Дур тавилт нь артерийн даралт бууруулахад тустай бөгөөд тогтмол бэлгийн харьцаанд орох нь цусны даралтыг эмний адилаар 13%-иар бууруулдаг байна. Үр дүн нь нэг хоногийн турш үргэлжилдэг боловч энэ тохиолдолд гар хангалга хамаарахгүй.

Зүрхний шигдээс болох магадлал буурна

3 Бие организмд эерэг нөлөөтэй

Дур тавилт нь нурууны өвдөлтийг 10 дахин бууруулж, түгшүүрийн байдлыг арилгадаг гэнэ. Судалгаанд оролцогсдын талаас илүү хувь нь өвчин намдаах зорилгоор бэлгийн харьцаанд ордог гэжээ. Тогтмол бэлгийн харьцаанд орох нь таныг 7 насаар залуу харагдахад туслах болно. Сард 21 удаа дур тавьдаг эрчүүдийн хувьд түрүү булчирхайн хавдар тусах магадал 3 дахин буурдаг байна.

Бие организмд эерэг нөлөөтэй

4 Стресс бууруулна

Унтахынхаа өмнө дур тавих нь аз жаргалын даавар окситоциныг ялгаруулахад тусалдаг учир тайвшруулах үйлчилгээтэй байдаг. Санаандгүй байдлаар секс хийх нь өөртөө итгэх итгэл, амьдралын амтыг нэмэгдүүлж өгдөг. Сексийн үед эрэгтэй нь бүсгүйгээ энхрийлж, халамжилж байвал маргааш нь бүсгүй аз жаргалтай, стрессгүй байх болно. Судалгаанаас харахад, хоёр долоо хоногийн турш өдөр бүр секс хийж байсан хүмүүсийн тархины стрессийн хэсгийг хариуцдаг гипоталамусын хэмжээ нэмэгддэг болох нь тогтоогджээ.

Стресс бууруулна

5 Жин хасна

25 минутын турш секс хийхэд бүсгүйчүүд 69 ккал, эрчүүд 100 ккал шатаадаг байна. Долоо хоногт 2 удаа бэлгийн харьцаанд орох нь сард 700 ккал-ыг шатаадаг бөгөөд энэ нь бараг л дугуйн төхөөрөмж дээр дасгал хийсэнтэй тэнцэх тоо юм.

Чихрийн шижин өвчин тусахаас сэргийлнэ. Тогтмол бэлгийн харьцаанд ордог бүсгүйчүүд чихрийн шижин 2-р зэргийн өвчин тусах магадлал багатай байдаг гэнэ. Бэлгийн харьцаа нь биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, биеийн жинг тогтвортой барихад тусална.

Жин хасна

6 Дархлааны систем сайжирна

Эмэгтэйчүүдийн гар хангалга нь бие организмыг хавдрын нянгаас сэргийлдэг гэнэ. Дур тавилт нь умайн хүзүүг нугалдаг бөгөөд энэ үед хортой бактериуд гадагшилдаг байна. Долоо хоногт 1-2 удаа бэлгийн харьцаанд ордог хүмүүсийн ханиад тусах магадлал буурдаг аж.

Дархлааны систем сайжирна

7 Толгойн өвдөлт намдана

Иллинойн их сургуулийн хийсэн судалгаанд 83 эмэгтэй оролцсон бөгөөд тэдний тал хувь нь цэвэршилттэй байсан юм. Тогтмол бэлгийн харьцаанд орох болсноор бүсгүйчүүдийн толгой өвдөхөө больсон гэнэ. Сексээс таашаал мэдэрдэг бүсгүйчүүдийн толгойн өвдөлт 10 минут болоод зүгээр болдог аж.

Толгойн өвдөлт намдана

8 Нас уртасна

10 жилийн турш хийгдсэн энэхүү судалгаанд 1000 британи залуу оролцжээ. Долоо хоногт 2 удаа бэлгийн харьцаанд орж дур тавьж байсан залуучуудын нас баралт сард нэг удаа бэлгийн харьцаанд орж байсан залуучуудаас хоёр дахин бага байсан гэнэ. Харин бүсгүйчүүдийн хувьд сексийн тоо бус харин чанар нь урт наслалтад нөлөөлнө. Сексээс дур ханалтыг илүү их мэдэрдэг бүсгүйчүүд илүү урт удаан насалдаг байна.

Нас уртасна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()