Олон мянган нялхсын амийг аварсан "хуурамч эмч" Мартин Конейгийн түүх

Эмч нар Мартин Конейг зоригтой, шийдэмгий хүн байсан гэлцдэг. Түүнийг эмчийн ёс зүйг зөрчиж, бие даан зохисгүй шийдвэр гаргасан гэж үзэхэд тэрээр нүүрэндээ гунигтай инээмсэглээд хүүхдүүд рүүгээ явж байв. Үнэн хэрэгтээ тэр хэзээ ч эрүүл мэндийн яам, ажилчдын тогтоосон эмчийн ёс зүйг зөрчиж байгаагүй. Тэрээр хэзээ ч эмч болохоор суралцаж байгаагүй ч өндөр боловсролтой, анагаах ухааны доктор, профессоруудын хийж чадаагүйг хийж,  мянга мянган дутуу төрсөн нялхсын амийг аварсан юм.

Олон мянган нялхсын амийг аварсан "хуурамч эмч" Мартин Конейгийн түүх
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

1903 онд АНУ-ын Брүүклины гудамжаар сонирхолтой  үзэсгэлэн гарсан нь хугацаанаасаа өмнө төрсөн хүүхдүүдэд зориулсан Инкубаторын үзэсгэлэн байжээ. Тус үзэсгэлэнг үзэхэд хүмүүс ердөө 25 цент л төлдөг байсан ба гадаа нь хэдэн зуун эцэг эх хүүхдүүдээ харах гэж жагсдаг байв. Энэхүү газрын эзэд нь Чикагогийн хүүхдийн эмч Юлий Хэсс, дэлхий дахинаа "Инкубаторын эмч" хэмээн танигдсан Германы еврей гаралтай Мартин Коней нар бөгөөд тэднээс гадна 6 сувилагч, нялхсыг өөрсдийн хөхөөрөө хооллодог 2 сувилагчтай байжээ. Мартин Коней 30 жилийн турш хугацаанаасаа дутуу төрсөн хүүхдүүдэд зориулж Инкубаторын үзэсгэлэн ажиллуулсан. Хотын иргэд, хүүхдээ аврахын тулд цөхрөнгөө барсан хүмүүс түүнд ханддаг байсан бөгөөд түүнийг өөрсдийнхөө аврагч хэмээн хүндэлдэг байжээ. Тэдний тухай зурагт хуудас, сонинд гарсан зургууд хүмүүсийг гайхшруулж, шоконд оруулж байлаа. Тэндээс та бүхэн хачин гэмээр маш жижигхэн бяцхан нярайн зургуудийг харах бөгөөд тэд хэзээ нэгэн цагт хүн болно гэдэгт хэн ч итгэхгүй байсан юм. 7 хоног бүр дугаараа гаргадаг хамгийн алдартай, олон уншигчтай "World Fair" сэтгүүлд хүртэл тэрхүү хүүхдүүдийн тухай шуугьж байв.

Энэхүү газрын эзэн Мартин Коней өөрийгөө эмч гэдэг ч тэр хэзээ ч анагаах ухааны чиглэлээр сурч байгаагүй юм. Тэрээр өөрийгөө хугацаанаасаа  өмнө төрсөн хүүхдүүдэд зориулсан дэлхийн анхны инкубаторыг зохион бүтээсэн Францын эмч Пьер-Констант Боудины шавь гэдэг ч тэр эмнэлгийн ямар ч боловсролгүй, бүр Боудиныг мэддэгчгүй байсан юм. Дэлхийн хамгийн анхны инкубатор Парист 1880  онд бүтээгдсэн ба Коней 1886 онд Берлиний Техникийн үзэсгэлэнд хэд хэдийг авчирсан. Гэхдээ энэ техникийн бүтээл нь Германчуудын төдийгүй Европын бусад улсуудын сонирхлыг ердөө ч татахгүй байлаа.

Коней инкубаторуудынхаа хамтаар Европоор аялж байхдаа эдгээр технологиуд Европт биш харин Америкчуудад хэрэгтэй гэдгийг ойлгожээ. Ийнхүү Коней Бруклинд суурьшиж, 1903-1940 оны хооронд өөрийн Инкубаторын үзэсгэлэнгээ ажиллуулж эхэлжээ. Ердөө 20 цент төлөөд хүн бүхэн өөрийн нүдээр инкубаторт байгаа бяцхан үрсийг болон тэрхүү технологийн нарийн хэрэгслийг харах боломжтой. Үзэсгэлэнгийн бүх ашиг тэдгээр бяцхан үрсийн эрүүл мэнд, амьдралыг нь дэмжих үйлсэд зарцуулагддаг байв. 

Нэг хүүхдийн амийг аврахад өдөрт 15 доллар зарцуулагддаг бөгөөд одоогийн ханшаар 400 доллар юм. Үзэсгэлэнг өөрсдийн нүдээр харах гэж ирсэн жуулчид, оршин суугчид тэдний зардлыг санхүүжүүлдэг байлаа. 20-р зууны эхэн хагаст дутуу төрсөн нярай хүүхдүүд бүрэн эдгэж, хүн болох ямар ч боломжгүй байсан бөгөөд төрсний дараа эмнэлгийн ямар ч тусламж, эмчилгээгүйгээр хорвоогоос буцдаг байв. Мартин Коней энэ явдлыг хүнлэг бус хэмээн үзжээ. 

Хүүхдээ хугацаанаас нь өмнө төрүүлсэн нэгэн эмэгтэй "Эмнэлгийнхэн шууд туслахаас татгалзсан. Тэд энэ хүүхэд анхнаасаа төрөх ёсгүй байж. Тиймээс та нар явуулах хэрэгтэй гэж хэлсэн. Гэхдээ хамгийн азтай нь нөхөр маань эмч Конейгийн тухай сонсоод хүүхдээ аваачиж өгсөн. Харин анагаах ухаанаар аврагдах боломжгүй гэсэн хүүхэд маань өнөөдөр эрүүл саруул амьдарч байна" гэжээ. Мартин Конейгийн Парисаас авчирсан инкубаторууд нь жинхэнэ технологийн гайхамшиг байв. Инкубаторуудыг шил, гангаар хийсэн бөгөөд дулааны уурын зуухаар халдаг. Дотор нь агаар, чийгшил, температурыг хянах хэрэгслийг нэмж суурилуулсан ба хүүхдүүд гадаад ертөнц, тоос бохирдол, аюул бүхнээс тунгалаг хаалгаар хамгаалагдсан байдаг.

Инкубаторын ажилчид мөн өндөр шаардлагаар сонгогддог байв. Ажилчид нь хамгийн түрүүнд хариуцлага өндөртэй, нямбай, цэвэрч байх ёстой. Сувилагч нар олон зуун үзэгчийн цугладаг үзэсгэлэнгийн өрөөг 24 цагийн турш цэвэрхэн байлгах ёстой байлаа. Архи, тамхи хэрэглэсэн ажилчдаа Коней ажлаас нь халахгүйгээр  шууд цагдаад бариад өгчихдөг байв. Дутуу төрсөн нярайг хувцаслахын тулд сувилагчид нь хүүхдийн тоглоомын дэлгүүрээс хувцасны санаа авах, өөрсдөө хувцас оёх хэрэгтэй болдог. 

Марти Коней шүүмжлэгч, анагаахын докторын зөвлөгөөг нэг ч сонсолгүй энэхүү ажлаа гайхалтайгаар үргэлжлүүлсээр, 6500 гаруй хүүхдийн амийг аварчээ. 1940-д оны эхэнд Конейгийн инкубатор хаагдаж, эрүүл мэндийн салбарт шинэчлэлт хийн хугацаанаасаа өмнө мэндэлсэн үрсийг аврах боломжтой болж, эмчилгээ хийгдэж эхлэн, АНУ болон Европын орнуудын төрөх эмнэлгүүд Конейгийн хэрэглэж ирсэн инкубаторыг хэрэглэдэг болов.  Мартин Коней хайр халамжаар дүүрэн, гайхалтай амьдарч 1950-д онд 80 насандаа таалал төгсжээ. 20-р зууны хамгийн агуу, баатарлаг, хүмүүнлэгийн нэрт зүтгэлтэн тэрбээр амьдрал ахуйдаа өөрийн гэсэн нэг ч өмч хөрөнгө босгоогүй бөгөөд энэ орчлонд ямар ч үнэ хүрэх зүйл үлдээгээгүй юм. Түүний л ачаар дутуу төрсөн нялхсыг зүгээр үх гээд орхидог байсан эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийгдэж, олон сая үрс дэлхийд хүн болон мэндлэх боломжтой болсон юм.

349
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()